VII

196 35 2
                                    

Шувуудын жиргээ чихэнд сонсогдон, нарны элч өргөөний хаалгаар тусаж, цэцэгсийн үнэр үнэртэх нь үнэхээрийн тааламжтай яа.

Шуши " Бага хатан минь, өнөөдөр өргөөнөөсөө гарч болно гэж оточ хэлсэн. Таны бие хурдан тэнхэрсэнд баяртай байна " гээд үсний минь хатгуурыг хатгаж өгөн гөө хэлэв. Хоёр долоо хоногыг хурдан өнгөрүүлэх гэж хоолоо ч сайн идээд. Түргэн л эгчтэйгээ уулзах нь миний нэн тэргүүний зорилго байсан юм.
Жуан бага хатан " Манай эгч аль өргөөнд суурьшсанг мэдэв үү? "
Шуши " Тийм ээ. Гуаньсуй өргөөнд очин Чэнь татварт өргөмжлөгдсөн гэнэ "
Жуан бага хатан " Шууд явья " ямартай ч татвар хэргэмдээ өргөмжилдөгсөн нь сайн байна.

Хаалгаар нь орох үед эгч минь ширээний нүд цоо ширтэн суух аж. Хүн орж ирсэн үгүйг ч анзаарах сөхөөгүй харагдаж байна. Шууд л сэтгэл хөндүүрлэн ойртохоос бага зэрэг азнав.
Сэтгэлийн хоосрол
Гунигийн ангал
Бодлын хязгаар
Харууслын гянданд хоригдсон хүн дүрст болсон өрөвдөлтэй нэгэн миний нүдэнд харагдаж байсан юм.

Жуан бага хатан " Э-эгчээ " гэсээр сааралтсан хоолойгоор ийн хэлэхэд эгч минь сая л нэг миний зүг харцаа шилжүүллээ. Нүд нь юу ч гүй бүлцийж одоо ч нойтон байх нь тэр.

Чэнь татвар " Миний дүү үнэхээр мөн гэж үү? " гэсээр намайг тэврэх нь тэр. Эгч минь мэгшин уйлж, би нуруу дээр нь товшин тайвшруулахыг хичээхэд нүд бас л норж эхлэв. Эгчийнхээ өмнөөс сэтгэл эмзэглэх юм. Хэсэг уйлж суусны дараа амьсгал нь тогтох аятай болов.

Жуан бага хатан " Яг одоо уух ус авч ир, хурдан шүү "
Шуши " Мэдлээ бага хатантаан " гээд өргөөнд бид хоёр хоёулаа үлдэж санаа амрав.

Жуан бага хатан " Та надад юу болсон талаараа ярьж болох уу? "
Чэнь татвар " Энхийн гэрээ байгуулсан хэдий ч бидний бодсон шиг зүйл угтаагүй. Чамайг явсан өдрөөс 7 хоногын дараа Манж улс бидэн лүү гэнэтийн дайралт хийлээ. Бэлэн байдалгүй байсан бид ихээхэн гарз хохирол амсаад Хаан хүндээр шархдаж дайныг удирдаж чадахгүй байсаар эцэст нь долоо хоногын өмнө нас эцэслэсэн. Тэгээд бид Манж улсад эзлэгдэн энд ирлээ. Лигдэн хааны Их хатан мөн Бага хатан нар надтай хамт олзлогдон. "

Хаан миний бодсон шиг сайн хүн биш бололтой. Тэр үнэхээр хүйтэн сэтгэлт нэгэн юм.

Жуан бага хатан " Аав ээж хоёр яасан? Бас хүргэн ах? " энэ асуулт нь надад маш чухал байв.
Чэнь татвар " Аав ээж хоёрыг боол болгож, нөхөр маань миний нүдэн дээр амиа насаа алдсан " хэмээгээд дахин нулимс урсгах аж.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now