III

240 35 0
                                    

Хааны ордонд уйдаж өнгөрөөх өдөр хоног хэтэрхий элбэг юм.

Амирлангуй " Шуши! Энэ ордонд юу хийвэл цагийг хөгжилтэй бөгөөд хурдан өнгөрөөж чадах юм бэ? "

Шуши " Та гар хатгамал хатгаж, уран бичлэг бичиж , цэцэг навч арчилж бас ном уншиж болно "

Амирлангуй " Бүгд хөгжилтэй бус юм байна. Зүгээр л аяга цайгаа уугаад өдрийг өнгөрөөх минь "

Шуши " Тэгж болохгүй ээ. Та ядаж л шаахайн дээрээ сайн яваад сурчих хэрэгтэй. Би танд өчнөөн л заалаа, та ер сурахгүй юм аа "

Амирлангуй " Би хичээж л байгаа шүү дээ. Надад дасах хугацаа хэрэгтэй!"

Шушигийн зааснаар тэнцвэрээ олон алгуурхан алхаж байтал өргөөний хаалга онгойн " Хаантан залран ирлээ " гэж хэлэхэд цочсондоо урагш унаж орхив. Өвдөж байна. Гэхдээ миний бодсоноос арай зөөлөн өвдөлт. Гайхан нүдээ нээтэл аз таарч гэх үү, азгүйдэж гэх үү хааны дээр унасан байв. Шуши , Лун тайган хоёр ирж биднийг босголоо.

Амирлангуй " Өршөөж хайрла, эзэн хаан минь. Миний буруу! Би шаахайнаасаа болоод хөл алдан уначихлаа. Гэхдээ Лун тайган тэгж чанга орилож орж ирээгүй бол би цочиод унахгүй байсан юм . "

Ярианд минь хаан инээхэд би гайхахын зэрэгцээ бага зэрэг ичингүйрнэ. Уг нь үнэнийг л хэлсэн юмсан.

Хаан " Дараагийн удаа орж ирэхдээ Лун тайганаар зарлуулахгүй орж ирж байя даа. За тэгээд, өнөөдөр юу хийв? Би ордны ажилтай байсан болохоор ойрд ирж чадсангүй. " гээд ширээнд ойртож өрөөг минь эргэн тойруулж харав.

Амирлангуй " Үнэнийг хэлхэд надад хийх юм олдсонгүй. Өдөр хоногыг аяга цай ууж л өнгөрүүлэх юм "

Хаан " Тийм бол маргааш, Төвөд улсын хааны явуулсан хүлгийг номхруулах юм. Хамт явж үзэх үү? " би чих нь дээ итгэхгүй нээ.
Морь гэж хэлмэгц нүдний минь цог ахин асав уу гэлтэй. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эх нутагтаа морь унаж өдрийг өнгөрөөдөг байснаа санах шиг.

Амирлангуй " Болно гэж үү? Мэдээж би дургүйцэхгүй. Харин ч надаас ингэж асуусанд тань талархаж байна "

Хаан " Тэгвэл маргааш Лун тайганыг явуулъя. За ингээд миний чамд хэлэх зүйл дууслаа. Бушуу явъя төрийн хэрэг хэцүүдлээ "

Амирлангуй " Шуши маргааш өмсөх эвтэйхэн хувцас бэлдчих "

Шуши " Мэдлээ авхай "

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now