XVIII

153 26 2
                                    

Саран авхай айлчилсан орой Ки татварын өргөө галд өртөж шатаж байх нь тэр. Тайган , туслахууд хувинтай ус барин гүйцгээж гал дарагдахгүй байсанд бүгд сандарч эхлэв. Эцэст нь улаан гал дарагдаж дотогш ортол Ки татвар болон түүний туслах бүсгүй хоёр газарт хагас үхлүүд хэвтэж байхыг харсан хүн бүр уулга алдаж орхив. Туслах бүсгүй Ки татварыг хамгаалж дээрээс унах банзад дарагдаж нэгэнт амь тавьсан байв.

Оточ Ки татварын биеийг үзвэл ихэнх хэсгээрээ түлэгдэж нүүрэн хэсэг нь хүн харахын эцэсгүй болсон нь сэтгэл сэртхийлгэм.

Хаантаныг өргөөнд ирхэд бүгд Ки татвараас харц буруулав.
Хаан " Ки татварын бие ямархуу байна ? " гэхэд хүн бүр л чимээгүй болоод Ван оточ ам нээв.
Ван оточ " Хаантан минь. Ки татварын нүүрний ихэнх хэсэг нь түлэгдэж. Хөл гар нь ч ялгаагүй түлэгдсэн байсан. Цэвэрүү үсэрч шархлаж эхлэж байна. Ки татвар шархаа даахгүй нас эцэслэх болов уу гэж айж байна. Мөн Ки татвар бие давхар байсан бололтой хүүхэд нь эндсэн байна. "

Хаан " Хүүхэдтэй байсан гэсэн үү? Ки татвард хэр хугацаа байна? "
Ван оточ " 1 сар хүрэх үгүйтэй байна. Найдвар тавиад хэрэггүй байхдаа. " гэж хэлхэд Хаантан чимээгүй болчихов.

Дэжүн сайд " Хаантан минь Ки татварын ордонд гал гарсан учир нь олдохгүй байна. Гэхдээ миний сэжиглэж байгаагаар энэ галыг албаар тавьсан юм шиг. Гал гарах үед Ки татвар болон Цү бүсгүй хоёрыг гаднаас нь цоожилсон байсан гэж ус зөөж байсан тайгууд хэлсэн . "

Хаантан " Тэр этгээдийг олох хэрэгтэй. Яг одоо Ки татварын ордны хүмүүсийг тамгын газар аваачиж өг. Би энэ хэргийг өөрөө шалгах болно. "
Дэжүн сайд " Мэдлээ хаантаан. "

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Циү татвар " Эгчээ Ки татвар хөл хүнд байсан гэдгийг сонссон уу? "

Жуан бага хатан " Гэдсэнд байсан агь эсвэл гэгийн өмнөөс харамсах шиг. Ки татвар хэнд ч гэм хор учруулаагүй байтал ингэж хорлогдоно гэж санасангүй. Тэр ямар нэг зүйл мэдсэн байх. Хаантан өөрөө бүхнийг мөрдөж байгаа гэсэн. " гээд санааа зовинол тээсээ харцаар Циү татвар лүү хартал

Циү татвар " Эгчээ миний сэжиглэж байгаа хүн бол их хатан тэрээр дөнгөж ордоосоо гарсан. Өмнө нь маш олон татвар хатдын амийг авсан гэж сонссон. " гээд царай нь хурц болоод эхлэв.

Жуан бага хатан " Ордоны хүн бүр чихтэй гэдгийг сана. Их хатныг сэжиглэж байж толгойгүй болов. Одоогын байдалаар бүх хүмүүс сэжигтэн. "

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now