XXII

153 26 0
                                    

Намрын сэрүүн салхи хавирга нэвт салхилах үеээр Гиоро татвар хугацаанаасаа өмнө төрж байгаа нь энэ билээ. Өргөөнөөс хүүхдийн уйлах дуу чангаар дуугаран нуган үр мэндэлсэн гэж ордоноор нэг баярт мэдээ тарах нь тэр. Гиоро татвар хаантанд 7-р агийг эсэн мэнд төрүүлж өгсөнд хүн бүрийн амны сэдэв болсон байв. Гэсэн хэдий ч хүүхдийн зүрхны цохилт тун аяархан цохилж байгааг Гиоро татварын өргөөнд байгаа Гао оточийн санаа ихэд зовсон бололтой.

Гао Оточ " 7-р агийн зүрхний цохилт тун аяархан тул тэрэнд анхааралаа сайн хандуулахгүй бол өсөж томрох тусам энэ нь даамжирсаар ирээдүйд юу болохыг би хэлж мэдэхгүй нь. "

Гиоро татвар " Юу? Яагаад ийм зүйл болчихов оо? " хэсэг чимээгүй сууж байсанаа ухас хийн босож ирсэнээ " Та энэ тухай хаантанд битгий хэл! Бишээ хэнд ч битгий хэл! Чи эндээс юу ч болоогүй юм шиг гарвал хэн ч мэдэхгүй! Энэ хүүхэд миний байр суурийг батжуулах ёстой хаантаны нуган үр. Ийм өвчтэй өсөж болохгүй. Та үнийг эмчилж чадна биз дээ тэ? " гэж галзуу хүн шиг орилон Гао оточийг зуурчихсан байхад оточ юу гэж хариулахаа үл мэдэн суусаар л.

Гиоро татвар " Моми! Гао отчийг гаргаж өг. " гэхэд Моми бүсгүй Гао оточид баадантай алтан зоос атгуулан гаргаж өгөв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Рурү " Их хатан минь! Гиоро татвар агь төрүүлсэн байна. Уг нь цайны үйлчилгээ дутуу төрүүлэн... "

Их хатан " Цайг 5 сартайгаас хойш уусан байтал эрүүл хүүхэд яав ч төрөх ёсгүй. Чи ажиглаж байгаарай! Ингэхэд Жуан бага хатан хэзээ төрөх билээ? " гээд өнөөх эрхэмсэг төрхөө гарган зураг зуран зогсох аж.

Рурү " 2 сар гарны дараа. Гэхдээ нөгөө хандалсан танг өдөр бүр уусаар байвал бараг л өнөө маргаашгүй байх. Сайн мэдээ нь Жуан бага хатан ч тогтмол ууж байгаа гэсэн. Гэхдээ Жуан бага хатны гэдсэнд өөрчлөлт гараагүй юм шиг л санагдаад байх юм. " гэж мэдэн будилан бас сэжиглэн хэв маягтай хэлхэд Их хатан хэсэг чимээгүй байсанаа зурж буй зурагаа баллаж орхив.

Их хатан " Одоохондоо мэдэгдэхгүй байгаа ч өөрчлөлт гарсан нь тодорхой. Гэхдээ чи юмыг яаж мэдхэв гээд анзаарч байгаарай. " гээд өнөөх зурагаа аран хаях нь тэр.

Рурү " Ойлголоо. "

Их хатан " Одоо Гиоро татвар дээр очиж биеийн байдлыг нь асуухгүй бол болохгүй биз." гээд жуумалзаад Гиоро татварын өргөө лүү зүглэх аж.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Мэй " Хатан минь оточийн газраас өнөөх тан ирлээ. " гэж гаднаас тавцан дээх тавин орж ирэхэд Жуан бага хатан тоохгүй суусаар л.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now