XXVI

121 20 5
                                    

Хааны ширүүн харцтай тулгарсан Циү татвар чичрэн буцаж босов.
Хаан " Бие чинь чадалгүй юм бол өргөө лүүгээ явахгүй юунд энд сууж цагаа бараад байгаа юм? Би та гурвыг хүчлээгүй яг одоо та нар өргөө лүү гээ явцгаа! " гэж ширүүн хэлэх нь тэр.

Жуан бага хатан " Хаан эзэн минь. 6-р агийг өршөөж хайрла! " гэсээр тэргүүнээ газар хүргэн өршөөл ирэхэд Циү болон Чэнь татвар нар ч нэгдэв.

Хаан " Та нар хэтэрхий цадиггүй юм. " гээд зөрөөд яваад өгөв.
Жуан бага хатан " Лун тайган! "
Лун тайган " Яасан Жуан бага хатан минь. "
Жуан бага хатан " Хэзээ И бага хатны ялыг гүйцэлдүйлэх билээ? "

Лун тайган " Маргааш үд дунд гүйцэлдүүлэхээр хойшлуулсан билээ. Одоо хаантан төрийн уулзалтандаа явж байгаа нь энэ. Мөн И бага хатныг ялыг гүйцэлдүйлж байхыг бүх татвар хатдыг харж сургамж аваг гэх зарлиг буусан. Хатан минь та өргөө лүүгээ явсан нь дээрээ оройжин цурам ч хийсэнгүй. Циү татварын бие базайхгүй харагдаж байна. Чэнь татвар ч ялгаагүй. Би ингээд явъя даа. " гэсээр хааны араас явав.

Мэй " Хатан минь Лун тайганы үгэнд орж өргөө руугээ явсан нь дээр бус уу? Ингэж байж хаантан танд шийтгэл өгчихвөл яах юм? " гэж санаа зовсон байдалтай хэлэв.
Жуан бага хатан " Мэй чи Чэнь татвар Циү татвар хоёрыг өргөөнд нь хүргэж өг! " гэж чимээгүй болов.

Мэй " Хатантаан! "
Жуан бага хатан " Чи эзнийхээ үгэнд орохоо больчихоо юу! " гэж анх удаа Мэйд өндөр дуугаар хэлэхэд эцэст нь үгэнд нь оров.

Мэй бүсгүй болон Циү татварын туслах бусгүй Циү татварыг босгох гэтэл Циү татварын ухаан балартах нь тэр. Чэнь татвар ч босож чадалгүй доош унав.
Жуан бага хатан " Мэй! Циү татварын биеийн байдлыг ямархуу байгаа гэдгийг дараа нь мэдэгдээрэй. Эгчээ та өргөө лүүгээ явсан нь дээр байх. " гэсээр 2 татвар өргөө лүү явсан юм.

Үд дунд болох үед Хаантан өргөөндөө буцаж ирэх нь тэр.
Хаан " Чи яваагүй л байна уу? " гэсээр хажуугаар зөрөн өргөөндөө орчихов. Хааны өргөөний гадаа Жуан бага хатан ухаан алдан унав.
Лун тайган " Жуан бага хатантан! " гэж чангаар хэлэхэд Хаантан өргөөнөөс гарч ирэн Жуан бага хатныг гар дээрээ өргөн шууд л өргөө лүүгээ орох нь тэр.

Хаан " Лун тайган яг одоо оточ дууд! Жуан бага хатан ухаан алдчихлаа. Хурдал!! " гэж чанга дуугаар хашигарах нь уу гэлтэй хэлэв.

Удачгүй Ван оточ яааран орж ирэв.
Хаан " Яг одоо Жуан бага хатны биеийг үз! "

Хэсэг чимээгүй байдал үүсэв.
Ван оточ " Жуан бага хатны биеийн тэнхэл туйлдаа хүрсэн бололтой. Ямар ч хөдөлгөөн хийлгүй хэдхэн цаг болоход л ямар хэцүү байдаг билээ. Тэгэхэд Жуан бага хатан 1 өдөр гэдэг нь аймшигтай юм. Мөн чулуун гадаргуй дээр байсан тул хөл нь шалбарсан хэрэг. Хэд хоног эм түрхээд боочихвол зүгээр болно. Удахгүй сэргэх тул би ингээд явъя даа. " гэсээр өргөөнөөс гарав.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now