IX

213 37 2
                                    

Нара бага хатны өргөө лүү явахад нар хэдийнээ жаргажээ.  Дэнлүүний гэрэлд бүдэгхэн тусах үргэлжлэсэн урт зам. Хажууд Шуши намайг дагалдан чимээгүйхэн явна. Тэнгэр бүүдийж бороо орох нь уу гэлтэй байв.

Нара бага хатны өргөөний гадаах пайз нь дээр нь " Чиншин өргөө " гэсэн байв. Ордоны зүүн зүг рүү зүглэчиж үзээгүй надад сонин л санагдана. Үүдээр давах үед бүх дагуул барлагууд нь хөдөлгөөнд орж нэг л сандрангуй байх аж. Өргөө рүү ороход нэг оточ ирчихсэн, дагуул бүсгүй нь сандарсан харагдав.

Жуан бага хатан" Энд юу болоод байгаа юм? Намайг дуудах учир юув? " гэж асуухад тэнд байсан хүн бүр үл тоож байхад зэрэгцээ гаднаас
Ши бага хатан орж ирлээ. Өргөөнд хүнгүй мэт бүгд л биеэ хумхив.

Ши бага хатан " Энд юу болсон билээ? Яг одоо айлтага " гэж өнөө л нэг эрхэмсэг байдлаа гарган хэлэд сандал дээр тухлан суулаа. Түүний асуух асуултанд бүгд бүлтэгнэн эцэст нь оточ хариу хэлэх нь тэр.
Оточ " Нара бага хатны бие ихэд хүнд байна. Халуурахын сацуу бие дээр нь тууралт үүссэн. Мөн жирэмсэн тул өвчин намдаах тангаас өөр тан өгч болохгүй байдаг. Ийм байдалтай байвал бие нь хүндрэх шинжтэй. " гэж хэлхэд Ши бага хатны уруул мушилзан, инээмсэглэх нь ганц надад л тодоос тод харагдсан юм.

Ши бага хатан " Тийм байдаг юм байж. Тэгвэл яагаад Жуан бага хатан энд байгаа юм? " хэмээн асуув. Асуултанд Нара бага хатны дагуул бүсгүй болох Шүяан хариуллаа.

Шүяан " Хатан маань өнөөдөр зөвхөн Жуан бага хатны өргөөгөөр ороод гарсан. Бусдаар өргөөндөө л өнжсөн байтал өдөр зураг зурж байхад нь бие нь загатнаад байна гэж хэлэхэд би нэг их тоогоогүй. Дараа нь надаас түр ганцааранг нь үлдээхийг хүссэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа оройн зоог өгөх гээд ортол ухаан балартсан байдалтай хэвтэж байсан. Энэ яах аргагүй Жуан бага хатны хийсэн хэрэг. Манай хатан хааны хайр ивээлийг илүү хүртсэн болохоор тэр манай хатныг хоролсноос зайлахгүй. Энэ хэргийг шийдэж хайрла, Ши бага хатан минь" гээд урд нь сөгдөөд суучихав.

Ши бага хатан " Бүгдийг ойлголлоо. Жуан бага хатан танд хэлэх үг байна уу? " гээд над руу сонжсон харцаар харах нь дургүй хүргээд амжлаа.
Жуан бага хатан " Би... "
" Хаантан заларлаа " гэх дуу өргөөгөөр нэг цууриатаж хүн бүр сандралдаж эхлэв.

Хаантан өргөөнд орж ирэх үед бүгд хүндэтгэл үзээлхэд Ши бага хатан ихэд найланхай хоолойгоор
" Хаантан та энд ямар хэрэгээр ирэв? " гээд ёслоход хаантан түүнийг үл тоосонд түүний инээмсэглэл хормын дотор замхарч буцаад суудалдаа суув.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now