XVII

139 27 3
                                    

Өнөөдөр бол их хатны хорвоод мэндэлсэн өдөр. Хаан их хатныг өршөөгөөд барах уу түүнд зориулж том цэнгүүн хийж байгаа нь энэ.
Их хатныг буддад итгэснээс хойш тэрний сэтгэл болон бодол ариуссан гэж хаантан үзсэн тул их хатны эрх мэдлийг буцаан олгосон юм.

Томоохон баяр эцэслэж миний хувьд анх удаа их хатны өргөөнд хатад татваруудын хамт түүнд хүндэтгэл үзүүлэх аж. Яг л залуугых шигээ эрхэмсэг үеэл эгч хэвээр харагдах ч өнгө нь дээрээ л ийм байгаа нь анзаарагдаж байв. 

Их хатан " Миний таниж мэдэхгүй их олон татварууд болон хатад байх чинь. Бүгд их хараа булаам юм. " тэр инээмсэглэж хэлэх нь тэр. Би дөнгөж ордонд ирхэд миний мэддэг Жэржэр эгчээс тэсэн өөр аашилж байсан ч ингэж ярьж байгаа нь өмнөх өөрийг нь харуулах шиг болов.

Их хатан бүх хааны бүсгүйчүүдийг харж байхдаа Чэнь татвар , Чун татвар , Ки татвар лүү гайхан харж байсан ч тоохгүй өнгөрөөж байгаа бололтой.

Их хатан " Намайг түр хугацаанд өөрийн үүрэгээ умартахад Ши бага хатан ихэд хариуцлагатай байсан гэж сонссон. Чамд баярлалаа гэхдээ би одооноос өөрөө дотоод ордноо хариуцах тул дүү чи сэтгэлээ зовоохгүй байж болно. " гэж хэлхэд Ши бага хатан дурамчхан толгой дохив. " Одооноос өглөө бүр энд та нартай цай уухдаа баяртай байна. " гэж хэлээд шууд өргөөг орхиод явхад татварууд гайхан харж байсан ч бүгд босоод " Их хатныг үдье. " гээд өргөөнөөс гарав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гиоро татвар " Их хатан өргөөнөөсөө гараад бүр хаантанд үйлчилдэг болчихно гэж санасангүй шүү. Гэхдээ их хатны сэтгэцийн асуудал үнэхээр зүгээр болсон гэж үү? " тэрний өнгө аяс илт дургүй хүрсэн байлтай.

Юү эрхэм татвар " зүгээр юм шиг жүжиглэж байгаа юм. Тэр маш олон нүгэл хийсэн байхад бурхан тэрнийг өршөөнө гэж байхгүй. " гэж нухацтай Ши бага хатан луу хархад тэр газар ширтээд юм бодон суух аж.

Гиоро татвар " Ши эгчээ таны бие зүгээр үү? "

Ши бага хатан " Надад бодох зүйл байна. Та хоёр явж амардаа. Гиоро дүү гэдсэндэх хүүхэддээ анхаарал сайн тавиарай томорч эхлэж байгаа болохоор ядарч болохгүй шүү. "

Гиоро татвар " Ойлголоо эгчээ. Хоёр дүү нь ингээд явъя даа. "

Их хатан өөрийн эрх мэдэлээ буцааж авсанд ихэнх татварууд сандралцаж байгаа бололтой. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Чэнь татвар " Жэржэр эгчийг хараагүй удсан болоод ч тэр үү над луу хархад сандарсандаа доошоо харчихсан. " гэж Жуан бага хатны хариуцдаг баруун ордонд байхдаа цухуйлгах аж.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now