ХХ

141 24 1
                                    

Гиоро татвар " Их хатан минь энэ их амттай цай юм. Зөөлөн амттай гоё үнэртэй. Энэ цайны хандыг нь надад өгөхгүй биз? " гэсээр аягатай цайг уун ийн асуухад

Их хатан " Надад сар бүр цөөн тоогоор ирдэг болохоор одоохондоо байхгүй ээ. Гэхдээ ирэх үед нь чамд жааханыг хадгалаж байя. "

Гиоро татвар " Танд их баярлалаа. Энэ цайг уусан чинь нойр ч сайн хүрч байгаа. Өмнө нь нойр хулжаад унтаж чадахгүй байсан одоо л бүтэн нойртой хонож байгаа шүү. Би ингээд явъя даа. Маргааш ирж дахиад цай ууцгаая. " гээд их хатанд ёслочихоод өргөөг орхив.

Их хатан " Рурү энэ цайг зөвхөн бие давхар татваруудад өгөх ёстой шүү! Миний даалгасан ажил яаж байна?"

Рурү " Жуан бага хатны танд өнөөх бэлдмэлээ бага багаар хийж өгч байгаа гэсэн. Манай нутгийн ФүПү танг нь бэлдэж байгаа болохоор би тэрэнд даатгачихсан. Гэдэс нь томорч байгаа тул нөлөө нь үйлчилж байгаа биз. "

Их хатан " Сайн байна ФүПү чамд сайн хандах юмаа. Тэр бэлдмэлийг өгсөнөөр төрөх хугацаанаасаа өмнө төрдөг гэсэн байхаа. Ер нь маргаашнаас Гиоро татварт өгөх цайндаа бас өнөөх бэлдмэлийг хольж өгч бай. "

Рурү " Мэдлээ. " гээд толгой дохин өргөөг орхив.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Шуши " Хатан минь Дон ноён ирлээ."

Дон Сичэн миний бичгийн эрдмийн багш байсан ч саяхан хэрэг эрхлэх газрын сайд болчихсон. Хааны итгэлт хүмүүсийн нэг болсон гэхэд хэлсдэхгүй.

Жуан бага хатан " Сичэн ямар хэрэг дээр ирэв. " ихээхэн эрт ирж байх чинь.

Сичэн " Жуан бага хатны амрыг эрье. Би тань дээр ирээгүй удаж бас хэлэлцэх асуудал байна. " гэхэд Шуши Сичэнд цай өгөхдөө инээмсэглэв өөдөөс нь Сичэн ч мөн харсаар тэр хоёрыг зүгээргүй болсоныг би гадарлаж байсан үнэн бололтой шүү.

Жуан бага хатан " Сичэн ноён минь та өдий болтол ганц бие байгаа. Би танд Шушиг богтолж өгмөөр байна. " гэхэд тэр хоёр гайхав. Намайг мэдээгүй гэж бодсон юм байхдаа?

Шуши " Хатан минь би таны хажууд үлдэх болноо. "

Жуан бага хатан " Чи 3 сарын дараа 21 хүрч ордноос гарч болно. Тэр үед чамд сайн хань хэрэгтэй. Тэр хүн чинь бэлэн байх шиг байна. Би хаантанд хэлэх болно. "

Сичэн " Жуан бага хатны ивээл хязгааргүй билээ. Би 3 сар битгий хэл 3 жил хүлээх болно. " гэж хэлээд урд минь сөхрөн сууж мөргөв. Сичэн ноён ч Шушид маань сэтгэлээ эргэлт буцалтгүй өгсөн бололтойдог шүү.

[ Амирлангуй Хатан ] जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें