XIV

176 29 2
                                    

Нар хур тэгширсэн энэ өдөр хаантан , сайд , түшмэд , хааны албат , агиув болон зөвхөн монгол татварууд анд явах нэрийдлээр аян замд гарч нийслэлээс холдон явав.

Хэдэн цагын турш явсаар тал нутагт ирэн бүгд гэр болон асараа бариад орой гэхэд төвхнөв. Одоо бодохнээ өндөр хана нь дунд 1 жил гаруй хугацааг өнгөрсөн юм байна. Энэ төгсгөл нь харагдахгүй хязгаар нутгийг хараагүй нилээн уджээ. Тал нутгийн салхийг нь уушиглан сорж , Чамин цэцэгсийн нүдэндээ суулгаж , Шувуудын жиргээг чихэндээ наав.
Орой болж хаантан миний пайзыг эргүүлэн би төв асарт очих нь тэр.

Өргөөнд орход хаантан ордонд байдагаас тэсэн ондоо хувцас өмссөн байв. Энэ үед л түүнээс сүрдэхгүй харж болох нээ?
Хаан " Аян замдаа ядарсан уу? Төрөөд удаагүй байхад чинь ордоноос хол авч ирчих шиг боллоо. Бие чинь тавгүйтэх юм бол Ван оточийг шууд дуудаж байгаарай! " гээд ойртон асуув.

Жуан бага хатан " Ядраагүй ээ! Тэглээч төрөөд аль хэднийнээ 4 сар өнгөрсөн шүү дээ. Мөн би л таниас анд явахдаа намайг авч яв гэж гуйсан болохоор таны буруу биш миний бодлогогүй гэх билээ. "
Хаан " Чиний хүсэлт биелэсэн үү? "

Жуан бага хатан " Тиймээ! Яаж баярлаж байгаагаа үгээр хэлэх боломжгүй юм. " гэж байдагаараа инээхэд хаантан миний гарнаас атган над луу инээмсэглэн харж байсанд зүрх догдлох шиг.

Лааны гэрэл бөхөж хаантан бид 2 орондоо орход тал нутагт ирсэн болоод ч тэр үү нойр хүрэхгүй байсаныг хаан анзаарсан бололтой.
Хаан " Жиаши! " хоёулаа байхдаа намайг дууддаг нэр.
Жуан бага хатан " Та унтаагүй байсан юм уу? Арай би тийчлээд таныг сэрээчихсэн үү? Өршөөж хайрла. "
Хаан " Хамт байхдаа хүндэтгэлгүй ярьж болно. Нойр хүрэхгүй сонин орой вэ? "

Жуан бага хатан " Таны нойр хүрэхгүй байгаа юм бол би таниас нэг зүйл зориглон гуйж болох уу? Та харин зөвшөөрнө гэвэл хэллээ. " гэж хэлэхдээ би хаантан луу харж хэвтхэд харанхуйд нүд минь дассан тул хаантаныг нүүрийг харж чадаж байсан юм.
Хаан " Зөвшөөрөхгүй бол хэлэхгүй юм уу? " надаас лавлан асуухад би толгой дохив. Хаантан ч бас над луу харж хэвтэж " Би зөвшөөрлөө. "

Хэсэг хугацаа өнгөрч хаантан бид хоёр том асараас нууцаар гарах гэтэл Лун тайган Шуши хоёрт баригдаж орхив. Бас хэдэн тайган тулсахуудтай од харах гээд явж байна уг нь хоёулахнаа харна гэж ярилцсан юмсан.

Хаан " Хоёулаа баригдчихсан уу? "
Жуан бага хатан " Та л цэцгийн ваар хагалаагүй бол Лун тайган, Шуши сэрэхгүй байсан! " хаантаны буруу.
Хаан " Чи тэгээд миний буруу гэх гээд байгаа юм уу? " гэхэд нь би дуугаралгүй явхад хаантан гарнаас хөтлөн " За тэгээд од харахаар явж л байна. Болохгүй бол эд нараас холдож очоод харж болно. " хэмээгээд намайг аргадаж гэж байгаа оролдлого нь инээдтэй ч юм шиг.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now