VI

205 32 4
                                    

Лун тайган " Хааны зарлигаар, Амирлангуй татварыг Баруун ордны Жуан бага хатнаар өргөмжилж байна " хэмээн зарлахад өргөөний бүх хүн нэгэн зэрэг " Жуан бага хатанд баяр хүргэе" гэж гурвантаа мөргөх нь тэр. Би ч гайхан гадаа хаантаны зарлигийг унших Лун тайганаас ёслолын бичиг ээ авав.
Шуши " Бага хатан танд баяр хүргэе. Хаан та хоёр эвлэрсэн бололтой. " гээд инээмсэглэхэд сэтгэл минь ч онгойх шиг.
Жуан бага хатан " Ммм... Хаанд талархсанаа хэлэх хэрэгтэй байх "
Шуши " Ойлголоо, Жуан бага хатантаан. " гээд төв ордон буюу хаантаны өргөө лүү зүглэв.

[ Одооноос Амирлангуй хатнаа Жуан бага хатан гэж явна шүүү. ^^ ]

Сүрлэг том ордонд үргэлжлэх урт өндөр хананууд. Төгсгөл нь үл харагдах урт замууд. Эцэст нь хааны ордоны урд ирэв.
Лун тайган " Жуан бага хатан заларч байна "
Хаан " Оруул " өглөөнөөс орой хүртэл төрийн хэрэг шийддэг хаан хээвнэг хэлэв.

Жуан бага хатан хааны өмнө мөргөөд " Хаантан таны хишигт талархсанаа илэрхийлэх гэж ирлээ " гээд шууд л ёслоход хаантан уншиж байсан айлтгах бичигээ тавиад шууд л намайг босгов.
Хаан " Босох тун! Жиаши чи ингэвэл надад л хэцүү шүү дээ. "
Жуан бага хатан " Төрийн хэрэг их байна уу? "

Хаан " Тиймээ " гэтэл яриа таслан Лун тайган орж ирээд " Хаантан минь, Лигдэн хаан тэнгэрт хальж,  манай Чин улс Монгол улсыг эзлэн авлаа " гэхийг сонсоод эд эс бүр минь устах шиг л болов.  Лун тайган намайг харсан бололтой дуугаа хураан гадагш гарлаа. Би хаанд хандан " Х-хаантаан, энэ чинь... " юу сонсчих нь энэ вэ?

Хаан " Би бол Их Чин улсын хаан. Чи энд ирсэн бол Чин улсын хүн гэсэн үг. Тиймээс яг одоо өргөө лүүгээ буц! " шууд л цааш хараад намайг үл тоож эхлэв.

Жуан бага хатан " Мөхөс миний бие ингээд явъя даа. " гэсээр хаалгаар гартал Вэй жанжин орж ирэн "Хаантан минь олзлогдсон хатдыг оруулах уу? " гэх нь тод сонсогдов. Эх нутаг минь Манж улсын харъяат улс болсон гэж үү? Эцэг, эх, элгэн садан минь ямаршуухан байгаа бол? Хааны ордноос гарахад 4 сүйх тэрэг цувран зогссон байлаа. Энд манай Монголын эмс , охид байгаа гэжүү?

Тэдний хажуугаар зөрөн өнгрөхөд сэтгэл зүрх урагдах шиг л болов. Нулимсаа тэвчин тэр сүйхийн дэргэдүүр явах л надад  юу юунаас илүү хүндрэлтэй байлаа. Гурав дахь сүйхийн хажуугаар гарах үед араас " Амирлангуй " гэж хэн нэгэн дуудах нь тэр. Дуу гарсан сүйхийн зүг хартал газар дээрх ганц эгч минь асар их гуниг хуралдсан нүдээр ширтэж нулимсийг минь хяналтаа алдахад хүргэнэ. Яаж ч амьсгалахаа мэдэх болих үед байдаг юм байна.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now