Гүнзгий гэгч нь амьсгаа аваад хаалгыг татан дотогш орвол үүдэнд зогсдог эмэгтэй болон үргэлж угтаж авдаг эелдэг залуу энэ удаад байсангүй.

Гайхсаар нэгэн ширээнд очин суувал гэнэт бүх хөшигнүүд автоматаар хаагдан гэрэлнүүд унтарлаа. Хүн орж ирсэнийг мэдэхгүй хаачихаж байгаа юм байхдаа?

Удалгүй хаанаас ч юм нэгэн уянгалаг хоолой дуулдахад би гартаа барьсан жижигхэн хайрцагтай зүйлээ ширээн дээр тавин дуу гарсан зүг рүү анхааралтай гэгч нь ширтлээ.

"Still with you!"

Нүдээ анин микрофоноо бариад дуугаа дуусгавал би догдлосондоо болон урссан нулимсаа гараараа арчиад инээмсэглэлээ.

"Бид уулзаад хэдийн дөрвөн жилийг ардаа үдсэн байна! Энэ хугацаанд инээж, уйлах олон өдрүүд байсан ч нэг нэгнийгээ ойлгон хайрлан хамгаалж ирсээр өдийг хүртэл тэсвэр тэвчээртэйгээр явжээ. Анх ахлах сургуульдаа чиний тэр хөөрхөн сахиусан тэнгэрийн инээмсэглэлийг хараад л шууд татагдчихсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хацрын хонхорхой чинь улам гүн болоод байгааг хараад гайхдаг байж билээ. Гэхдээ..Өмнө нь хэлсэнчлэн би өдөр бүр гүн гүнзгий үнссээр байгаад тийм болгосон юм байна лээ"

Түүний хүүхдийнх шиг өхөөрдөм ярианд хөнгөхөн инээгээд ахин нулимсаа шударвал тэр ч мөн адил инээчихээд хоолойгоо засан

"Тэгэхээр яг юу хэлэх гээд байна вэ гэвэл... Чүэ Сүжи? Би зөвхөн чиний найз залуу гэх тодотголтой нэгэн баймааргүй байна! Би чиний нөхөр гэх тодотголтой нэгэн баймаар байна. Бас Чүэ биш Жон Сүжи болохдоо бэлэн үү хадагтай?"

"Бурхан минь би чамайг надаас салах нь л гэж бодсон"

"Нээрээ юу? Ямар муухай юм боддог юм бэ? Хүн чамд ийм гоё юм хэлэх гэж байхад.... За тэр ч яахав. Тэгээд зөвшөөрөх үү?"

"Тиймээ! Үргэлж тийм гэдэг хариулт байх болно!"

"Yes!!"

Чангаар хашхираад намайг хоёр гар дээрээ өргөн эргүүлвэл хаанаас ч юм залуус болон Риу бас Инү, Чанёол гарч ирэн бөөндөө алга таших аж.

"Нээрээ надад хэлнэ гэсэн юм чинь юу юм?"

"Кхмм... Сонсохдоо бэлэн үү?"

"Юу вэ? Надаас салах гэж байгаа юм уу?"

"Наад туулайгаасаа салсан ч болно шүү! Арыг нь би даана!!"

Хуби ах цаанаас орилсонд бид бүгд инээлдэн Жонгүг түүн рүү үхлийн харц илгээлээ. Хүүхэд шиг гэдэг нь!!

"Жон Жонгүг? Хонгор минь?"

"За?"

"Чи аав болсон!"

"А..айн?"

"Дургүй байна уу?"

"Бид сүүлд хэзээ?"

"14 хоногийн өмнө. Санаж байна уу? Болзоонд явчихаад..."

"Б..бурхан минь гэж!! Б..би аав болох нь!!! Залуусаа би аав болох юм байна!!!!! Аааа!!"

Хүүхэд шиг орилж дэвхцэн энэ тэрүүгээр гүйж байснаа над дээр ирэн чангаас чанга тэврээд "Баярлалаа хонгор минь! Хайртай шүү!"

"Би ч гэсэн хайртай!"

"Яаа~ та хоёр хүмүүс байхад нялуурхаа больвол яасан юм? Би өлсөөд байна!!!"

Тэврэлдэж байсан бид хоёрын голоор Тэхён болон Жимин ах хоёр орж ирэн салгаад цаанаас нь Жин ах орилвол ахиад л бөөндөө инээцгээлээ!

Жаргалтай байна! Үнэхээр их жаргалтай байна!!!


A/n: Зиа ингээд албан ёсоор энэ бичвэр маань дуусч байнааа! Та бүхний сэтгэлд хүрч чадсан байх гэж найдаж байна! Үнэхээр их дэмжиж өгч байсан та бүхэндээ хязгааргүй их баярлаж байна! Дараа дараачийн бичвэрүүдээрээ уулзацгаая ❤️🥰

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now