09

2.7K 252 5
                                    

"Чи миний асуултанд хариулсангүй!"

"Одоо гэртээ ордоо? Ээж аав чинь санаа зовж байгаа байх!"

"Миний бодол энэ шүү Жонгүгаа чи ч гэсэн бодоод үзээрэй. Бас хамт хөгжилтэй байсанд баярлалаа."

"Чи тэгэхээр ойрын хугацаанд надтай үерхэхгүй гэсэн үг үү?"

"Т..тиймээ"

"Тэгвэл 5 хоногын дараачаас эхлээд чамайг өөрийн болгох ажилдаа орох хэрэгтэй юм байна даа."

"Би ойрын хугацаанд гэсэн шдэ! 5 хоногын дараа гээгүй!"

"Миний хувьд ойрын хугацаа бол 5 хоног л гэсэн үг. Тиймээс 5 хоногын дараа минийх болохдоо бэлдээд байж байгаараа сахиусан тэнгэр минь..... Аан нээрээ тийм чамтай хамт өнөөдөр хөгжилтэй байсан юм чинь намайг шагнахгүй юмуу?"

"Я...яаж?"

"Хөөрхөн инээмсэглэлээ харуулж?"

"Г..Гэхдээ одоо инээхээр цаг биш байна!"

"Тэгвэл одоо ингэхээр цаг юм байна!"

Гэж хэлэн түүний уруул миний уруул дээр буулаа. Өмнөх шигээ нүдээ аних гээд байх юм? Түүний үнсэлт яагаад ийм гайхалтай байгаад байнаа? Тэрний гар аажмаар бэлхүүсээр минь тэвэрч аван уруул нь зөөлхөнөөр хөдлөнө.

Үнсэлтээ салган духаа минийхтээ нийлүүлэн амьсгаадан зогслоо. Мэдээж би ч мөн адил амьсгаадаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Түүний нүд рүү харахаас ичин нүдээ доошлуулвал тэр эрүүг минь дээш өргөөд ахин ойртоход гэнэт миний нэрийг чангаар дуудлаа.

"ЧҮЭ СҮЖИ!!!!"

Бид хоёул гайхан тийш харвал Аав?!!!!

Аав машиныхаа хаалгыг чанга гэгч хаагаад Жонгүг миний бэлхүүсээр тэвэрсэн гарыг хүчтэйгээр тавиулаад гараас минь чирсээр гэр лүүгээ орлоо. Одоо яаж намайг загинах болдоо?

Аав ээж маань намайг эрт олсон болоод ч тэр үү их нээлттэй байдаг юм лда. Ээж маань найз залууг ч зөвшөөрдөг болчихсон. Харин аав? Мэдэхгүй ээ!! Тэр намайг эрэгтэй хүнтэй яриа өрнүүлж байхад л уурлаад байдаг нэгэн. Гэтэл бид хоёрыг үнсэлцэж байхыг харчихлаа.

"Чүэ Сүжи!! Чи сая юу хийж байсан?! Хичээлээ хийх биш саяных шигээ залуустай ороолцолдоод яваад байгаа юм биш биз?!!"

"Ааваа! Би хичээлээ хийж байгаа--"

"Сүхёгаа? Хэзээ ирсэн юм?"

Ээж угаалгын өрөөнөөс гараа арчсаар гарч ирэн бидэн дээр ирвэл аав:

"Наад охин чинь сая гадаа нэг залуутай--"

"Би харсаан. Тэрэнд нь миний хайр яагаад уурлаад байгаа юм мм?"

"Үгүй ээ, тэр охин чинь нэг залуутай--"

"Ааваа!! Би одоо 14 настай жаахан охин биш шүү дээ. Миний яах таньд нэг их хамаагүй шүү дээ. Би хичээлээ байнга давтаж та нарын урмыг хугалахгүй гэж их хичээж байгаа!! Миний насан дээр байгаагүй юм шиг аашлахаа больчих лдо!"

Уурласаар өрөөндөө орж ирэн орон дээрээ таван хошуу болж хэвтлээ. Ээж аавыг аргадчих байх!! Намайг 14 настай байхад л ангийн хөвгүүдээс минь хол байлгадаг байсан хүн одоо хүртэл өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ аав нар угаасаа л ийм байдаг шүү дээ.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now