22

2.4K 237 16
                                    

"Хайр? Уурлачихсан юм уу?"

"Үгүй ээ. Уурлаагүй байна. Яасан?"

"Тэгвэл битгий ийм хөндий байгаад байлдаа тэгэх үү? Өчигдөр Минжүгийнд ус алдаад л очиж чадаагүй--"

"Жонгүг! Би математикаа давтаж байгааг харахгүй байна уу? Шалгалт 2 хоногийн дараа болно. Чи надад өчигдөр яагаад ирээгүйгээ бараг таван удаа тайлбарлаж байна! Надад ахиад сонсох хэрэг байхгүй! Энд их чимээтэй байна. Би номын сан орлоо. Гэртээ очоод мессеж бичнээ!!"

Өчигдөр бид хамт кино үзэх гэж байсан юм лда. Гэтэл Жонгүг ирээгүй, утсаа ч аваагүй. Би түүнийг кино театрын урд бараг гурван цаг хүлээсний эцэст гэр лүүгээ харьсан юм. Харин бүр орой над руу "Минжүгийнд ус алдаад очиж чадсангүй." ухааны зурвас явуулчихсан байсан.

Үнэхээр яагаад тэр Минжүд, Жонгүгаас өөр хүн тус болж очиж болохгүй гэж? Тэд бүр багаасаа эхэлж найзалсан болохоор илэн далангүй дотно байдаг гэж надад хэлсэн ч энэ надад арай хэтэрч байгаа юм шиг санагдаж байна!!

Энэний өмнөх өдрүүдэд ч бас бид хамт гадуур гарах гэж байхад Жонгүгийг, Минжү дуудаад явчихсан!! Бас биднийг анхны болзоогоо хийж байхад Минжү хаанаас ч юм гарч ирээд бид хоёртой бараг л цуг болзсон гэхэд болно.

Анги тарчихсан болохоор цүнхээ үүрээд шууд л гадагш гарвал сургуулийн гадаа Инү зогсож байх бөгөөд намайг харчихаад гүйж ирэн

"Сүжи? Эртээдийн хойшлуулсан өдрийг өнөөдөр болгож болох уу?"

"Өө Инү? Уучлаарай хойшлуулчихаад таг мартаж орхиж. Болноо өнөөдөр явцгаая! Би хангалттай завтай байна!"

"Ашгүй дээ!! Баярлалаа. Явцгаах уу?"

Толгой дохиод барьж байсан гадуур хүрмээ өмсөөд цүнхээ үүрэн түүнийг гүйцээд алхаж эхлэлээ.

Аль хэдийн 10 сарын сүүлч эхэлчихсэн болохоор жаахан хүйтэн байх ч өнөөдөр гоё өдөр байна.

Бид явсаар нэгэн бор барилгын гадна ирэн дээш харвал зөвхөн томоос томоор BOOK л гэж бичсэн байх аж.

Тэр гарнаас атгасаар дотогш орвол нэг талд нь жижигхэн кафе маягийн ширээ сандал байх бол нөгөө талд нь номын тавиурууд болон ховор ховор номын нэрнүүд үзэгдэнэ.

Биднийг орж ирэхэд нэгэн залуу дулаахан инээмсэглэсээр гарч ирээд суухыг санал болголоо. Найрсаг үйлчилгээтэй юм.

"Нэг их онц зүйл биш ч чамайг иймэрхүү газар дуртай байх болов уу? Гэж бодоод аваад ирсэн юм. Таалагдаж байна уу?"

"Тиймээ!! Үнэхээр их. Ийм газар байдгыг огт мэдэхгүй юм байна. Гайхалтай! Баярлалаа Инү!!"

Инээмсэглэсээр хэлвэл тэр ч мөн адил инээмсэглээд "Чи их үзэсгэлэнтэй юмаа Сүжи?"

"Надад ч гэсэн тэгэж харагддаг. Гэхдээ энэ үзэсгэлэнтэй царай чамд гоёдоно гэж айж байна Ча Инү?"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now