25

2.3K 232 6
                                    

Утас дуугарах дуунаар цочин сэрж эргэн тойрноо гайхан харлаа. Зүүд байсан байна.

Санаа алдчихаад утсаа аван харвал Жонгүг залгаж байх бөгөөд авах эсэхдээ эргэлзэн зогсож байгаад яг авах гэж байхад өөрөө тасарчихна нь тэр.

Удалгүй өрөөний хаалга тогшин ээж орж ирэн дулаахнаар инээмсэглээд

"Бид гурав манай найзынд очих гэж байна. Хамт явах уу?"

"Удахгүй шалгалт болох гэж байгаа болохоор шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Та гурав явчихаад ирдээ. Хэр удах юм?"

"Нилээд оройтох байх хонож ч магадгүй. Хоол хийгээд тавьчихсан байгаа халаагаад идээрэй. Баяртай!"

Гэсээр үгийн зөрүүгүй гараад явчихав.

Нэг санаа алдчихаад өрөөнөөсөө гаран буйдан дээр суугаад зурагт үзэхээр шийдэв. Одоохондоо хичээл хийх сонирхол алга!

Кино тавьсан ч анхаарал төвлөрч өгөхгүй өдрийн Жимин ахын хэлсэн үг л толгойд эргэлдэнэ.

"Өчигдөрийн охидууд!"

"Өчигдөрийн охидууд!"

"Өчигдөрийн охидууд!"

Бодлыг минь тасалдуулж ахин утас дуугарч Жонгүг яг 30 дахь удаагаа залгаж байх аж.

Ерөнхийдөө бол би Жимин ах болон Жонгүгийг тэр кафен гадаа орхиж явснаас хойш нэг ч дуудлагыг нь аваагүй бас мессежийг нь уншаагүй.

Гэнэт хаалганы хонх дуугарахад би ээжийг юмаа мартчихаж гэж таамаглан хаалгаа нээвэл Жонгүг зогсож байх бөгөөд гэр лүү шууд л дайрах шахуу орж ирлээ.

"Кхмм! Ю..юу Сүжи? Чи өмд өмсөхгүй юм уу?"

Мартаж орхиж би ганц гуяыг минь л халхлах цагаан цамц өмсчихсөн байгаа шүү дээ. Хурдхан эргэж хараад өрөөндөө орж ирэн сандал дээр байсан хар шортыг аван өмслөө.

Яагаад анзаараагүй юм болоо. Тэнэг гэдэг нь. Улайсан хацраа арай гэж гайгүй болгочихоод өрөөнөөсөө гарвал Жонгүг яг байсан байрандаа зогсож байх ба нүд нь ийш тийш гүйн бүлтгэнэнэ.

Түүнийг буйдан дээр суухыг дохин

"Юу уумаар байна?"

"Зүгээр л ус"

Аягатай усыг аваачин өгвөл тэр нэг амьсгаагаар ууж дуусгачихаад гараа өвдгөн дээрээ аваад суучихав.

"Ямар нэг асуух зүйл гараа юу? Яах гэж ирсэн юм?"

"Сүжи?"

"За?"

"Амлаж байна. Би Жимин ахын хэлсэн охидуудтай ойртоогүй. Уг нь Минжүгийнхээс гараад танайд ирэх гэж байсан ч--"

"Тэгсэн Жимин ах бас бусад нь залгаад чамайг дуудаад чи яах ч аргагүй очтол охидууд сууж байсан. Харин чи тэр охидуудад хуруугаа ч хүргээгүй гэх гээд байгаа юм уу?"

"Т..Тиймээ. Би тэр охидуудад хуруугаа ч хүргээгүй..."

Тэр сандарлаа нуух гэж нэг гүнзгий амьсгаа авчихаад үргэлжлүүлэн

"Мэдэж байнаа. Би үнэхээр тэнэг."

"Бас?"

"Минжүгийнд очиж чамайг хүлээлгэх ёсгүй байсан юм. Гэхдээ Минжү яагаад намайг дуудсаныг мэдэхгүй ч ойрд бидэнд саад болоод байгааг би анзаарч байгаа. Шалгалт гээд хоёулаа бие биенээсээ жаахан хөндий байсан ч би ахиж чамайг хүлээлгэхгүй. Бас..."

"Бас?"

"Шалгалтандаа 100 авна гэж хэлэхгүй ч сахиусан тэнгэртэйгээ хамт хичээгээд сайн авах болохоор надаас хөндий биш байж болохгүй юм уу?"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKOnde histórias criam vida. Descubra agora