26

2.4K 238 14
                                    

"Би энэ бодлогыг үнэхээр бодож чадахгүй байнаа. Чи яаж ингэж сайн боддог байнаа? Сүжи? Хоёулаа хичээлээ болиод гоё гадуур гарах уу?"

"Жон Жонгүг!!! Чи хичээл хийнэ гэсэн!"

"Гэхдээ хоёулаа--"

"Би чиний төлөө л хэлж байна Жонгүг. Чи шалгалтаа ядаж 70-аас дээш оноо авбал хоёулаа бүтэн өдөржин зугаалсан ч болно."

"Ойлголоо доо. Гэхдээ би өлсөөд байнаа. Хоёулаа хичээл хийгээд бараг 3 цаг боллоо шдэ"

"За яахав. Гал тогоо орцгооё!"

Өрөөнөөс гаран гал тогоо орж ирээд ээжийн хийсэн хоолыг халаахаар шийдэн плиткэн дээр тавин хөргөгчнөөс хачирнууд гаргаж ирэн ширээн дээр өрж байхад Жонгүг бэлхүүсээр минь гараа оруулан тэвэрлээ.

Гэнэтийн үйлдэлд нь хийж байсан зүйлээ зогсоогоод багахан дуу алдлаа. Мэдээж гайхаж байгаа хэрэг.

"Би найз охинтой болохоороо үргэлж ингэж тэвэрхийг хүсдэг байсан"

"Пфф! Надаас өмнө зөндөө найз охинтой байсан байлгүй!

"Хардаад байгаа хэрэг үү?"

"Больдоо. Өмнөхүүдтэй чинь хардаж юу ч хийх юм"

"Хардсан ч зүгээр дээ. Би ганцхан чамд л ийм зүйл хийж өгнө"

"Би баярлах ёстой юу?"

"Тиймээ. Баярлаад намайг үнсэх ёстой!"

"Мөрөөдөөд ч хэрэггүй. Өлсөж байна гэсэн биз дээ? Хоол болчихлоо."

"Сүжи? Би нэг юм гуйя!"

Хоолойгоо нухацтай болгоод сандал татан суугаад шанаагаа тулан хэлвэл би хэсэг түүн рүү харж байгаад толгой дохьвол тэр ганц таталтаараа л намайг өвөр дээрээ суулгачихав.

"Я..яа! Юу хийгээд байгаа юм?"

"Сүжи яа~"

"З..за?"

"Намайг илбэх намуухан хоолойгоороо...."

"Ю..юу гэж?"

"....Нэрийг минь дахиад ганцхан удаа дуудаж өгөөч?"

"Я..яагаад тэгэх ёстой юм?"

"Хөлдөж орхисон энэ үдшийн гэгээн дор хөшсөн мэт зогсох би..."





"...Чиний төлөө нэг алхам урагшилмаар байна."




****

Хэсэгтэй л дата байхгүй байх учраас ингээд бөөндөж оруулаад та нарыгаа баярлуулчихдаг юм билүү гэж бодоод. Хандалтууд сайн байвал өдөрт хэдэн ч хэсэг авч болно шүү.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now