16

2.5K 242 9
                                    

Бид сургууль дээр ирэн хүүхдүүдийг бүртгэж аван бид ч гэж ер нь бол би хүүхдүүдийг бүртгэж авсаар эцэст нь цаг болж бүх хүүхдүүд автобусанд орж суусан байлаа.

Харин Жонгүг хошуугаа унжуулчихаад хаа ч явсан дагаад л яваад байсан учир бид автобусны хамгийн урд талын суудалд суусныхаа дараа би түүнээс асуухаар шийдэн

"Жонгүгаа?"

"Мм?"

"Уурлачихсан юм уу?"

"Үгүй ээ! Зүгээр л чи хэрэггүй ингэж хувцаслаж ирсэн юм. Яахав цамцыг чинь зүгээр өнгөрөөж болох ч өмд чинь бариу байхад залуус чам руу хараад... Ахх! Заза ямар ч байсан амралтын газар очоод надаас битгий холдоорой за юу?"

"Ойлголоо. Ахиж битгий уурлаарай"

Тэр толгой дохин мөрийг минь налаад нүдээ аньлаа. Би ч мөн адил санаа алдчихаад жижиг гар цүнхнээсээ бананатай сүү гаргаж ирэн Жонгүгт өгвөл тэр дуртай нь аргагүй өнөөх туулай шүдээ гаргаж инээгээд ууж эхлэв.

Энэ инээмсэглэл хэзээнээс ч юм намайг дандаа догдлуулдаг болчихсон. Үнэхээр хайр татам.

Хэсэг явсны эцэст ард хүүхдүүдийн шуугиан илүү чангараад байсанд яах аргагүй босон дуугаа жаахан намсгахыг гуйчихаад бараг арван минутын дараа суудал дээрээ ирэхэд ангийн Инсү миний суудал дээр суучихсан Жонгүгтай инээлдэн юм ярьж байлаа.

Очих эсэхдээ эргэлзэн зогсож байвал гарнаас нэг хүн татах шиг болсонд гайхан харвал Инү дулааханаар инээмсэглэн хажуудаа байх хоосон суудал руу заагаад

"Энд хоосон суудал байгаа хүүхдүүдийг хариуцах хэрэгтэй биз дээ? Энд түр суучих. Суудал руугаа явсаны чинь дараа хүүхдүүд ахиад л чимээтэй болоод жолооч ахыг бухимдуулах байх"

Толгой дохин суувал тэр хөгжилтэй зүйлс ярин би хэр барагтаа түүнтэй юм ярьж инээлддэггүй ч түүний ярьсан зүйл үнэхээр инээдтэй байсан учир тэсэлгүй инээсэнд тэр ч мөн адил дулаахан инээмсэглээд урд талдаа байх цүнхнээсээ надад жижигхэн шоколад өгөхөд нь эсэргүйцэх зүйл байсангүй талархсанаа илэрхийлээд амандаа хийн үргэлжлүүлэн юм ярьж байтал бид хоёрын урд Жонгүг ирж зогсоод

"Сүжи? Суудал руугаа явахгүй юм уу? Би чамайг хүлээгээд байна!"

"Сүжи нээрээ энд нилээн удчихлаа одоо суудал руугаа явдаа."

Инү ахиад л инээмсэглэн хэлвэл би ч мөн адил инээмсэглээд түүнд амралтын газар очоод илүү их хөгжилтэй байна байхаа хэмээн хэлээд суудал руугаа очлоо.

Овоо Инсү явчихаж. Хэн нь л эхэлж залуустай байж болохгүй шүү гэчихээд өөрөө нэг охинтой сууж байлаа даа!! Би хариугаа авах ёстой биз дээ?

"Сүжи над руу харахгүй юм уу?"

"Яагаад тэр Инүтэй очоод суучихаж байгаа юм бэ? "

"Чи Инүд сайн болчихсон юм уу?"

Түүний хэлсэн сүүлийн өгүүлбэрт түүн рүү харвал тэр хошуугаа унжуулчихсан байж байх ба дээрээ боосон үс нь түүнийг улам л эгдүүтэй харагдахад хүргэнэ.

Түүн рүү ширтээд байсанд тэр гарнаас минь атгаад нүүрээ хүзүүнд минь шигтгэн хүчтэй гэгч нь санаа алдаад суучихав.

A/n: сонин болоод байна уу?

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now