Өрөөндөө орж ирэхэд утсанд зурвас ирэх ба саяхан зурвас илгээсэн Жонгүгийн дугаар байлаа.
Жонгүг✨
Аав чинь уурлаж байна уу?Загнуулсан уу?
Сүжияа~~❤️
Нэг их уурлаагүй ээЧи гэртээ харьчихсан уу?
Жонгүг✨
Ммхан харьчихсан.Загнуулаагүй бол болж дээ.
Сүжияа~~❤️
Харьчихсан бол болждээ.Хичээлээ сайн хийгээрэй.
Жонгүг✨
Үү!! Манай Сүжи надад санаа тавьж байгаа юм уу?🧸Сүжияа~~❤️
Үгүй ээ!!Би чиний ангийн дарга хүүхдүүдэд ингэж хэлэх нь ойлгомжтой биз дээ?
Жонгүг✨
Ойлголоо ширүүн хадагтай минь!!Гэхдээ саяны үнсэлтэд чи догдолсон биз дээ?
Seen.
Намайг үл тоохоор шийдэж байгаа юм уу?
Seen.
Маргааш анги дээр битгий үл тоогоорой за юу? Бас сайхан амраарай миний сахиусан тэнгэр! ❤️
Seen.
Ичиж үхэхнээ!! Ингэж үл тоохгүй л бол тэр асуугаад салахгүй байх. Маргааш анги дээр яаж царайг нь харнаа!!
Бас юу вэ? Миний сахиусан тэнгэр? Үнэхээр уран үгтэй юмаа? Гэхдээ үгэнд нь хууртаж болохгүй шүү Чүэ Сүжи!! Ахх!! Гэхдээ догдолчихлоо байна.
Ийш тийш хөрвөөсөөр нэг л мэдэхэд унтчихсан байх ба өглөө сэрдэг цагаасаа арай түрүүлээд сэрчихэв.
Тайван гэгч нь усанд орчихоод гарч ирэн ойрд нүүрэндээ анхаарал тавиагүй болохоор хөнгөхөн будалт хийхээр удаан бариагүй нүүр будгийн хэрэгслээ гартаа барин будаж эхлэлээ.
Хамгийн сүүлд уруудаа өнгөлөөд л болно...
Дүрэмт хувцасаа өмсчихөөд ээжийн хоёр сарын өмнө авч өгч байсан дээрээ бамбаруушны зурагтай ягаан өнгийн үнэртэй усыг цацлаа.
Би ийм хөөрхөн байлуу?...
Үсэндээ багахан долгион оруулаад энэ удаад үсээ дээш шууж боох биш задгай тавин хүзүүндээ шувууны хэлбэртэй зүүлтээ зүүлээ.
Өчигдөр шөнөөс хойш хоол идээгүй болохоор өлсөж байсан ч ээж өнөөдөр ажилгүй амарч байгаа болохоор нэг мөр амраахаар шийдэж хэдий эрт байгаа ч гадуураа цамц өмсөн гуталаа углан гадагш гарлаа.
"Ж...Жонгүг?"
"Өө гараад ирснүү?"
Тэр утсаа оролдохоо болин над руу харан ам нь ангайн гацчихна нь тэр.
"Жонгүгаа? Яагаад таг гөлөрчихвөө?"
"Бурхан минь!! Чи үнэхээр сахиусан тэнгэр мөн бололтой!! Хараачээ? Өөрийгөө ямар үзэсгэлэнтэй байгааг! Тэгэхээр одоо минийх болох л үлдэх шив? Ахх!! Одоо сургуулийн хүүхдүүд чам руу хараад унанадаа!"
YOU ARE READING
{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJK
Short Story"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмоор байна!!!"