"Шууд ингээд явъя аа. Түрүүлж очоод нөгөө хоёрт тусалж байя"

"Ойлголоо. Миний сахиусан тэнгэр!"

Бид Риугийн гэрийн гадаа ирэхэд цаг эрт байсан болохоор хүмүүс цуглараагүй байх аж.

"Жонгүг, Сүжи? Ямар эрт ирсэн юм?"

Тэхён ах гал тогооноос гараа арчсаар гарч ирэн том нүдлээд хэлвэл бид хоёр инээмсэглээд

"Аан нэг газар орчихоод тэгээд зав байхаар нь та хоёрт туслах гээд хүрээд ирсэн юм"

"Та хоёр яг л рок хос шиг харагдаж байна. Бас хар мотоциклоо уначихсан байгаа шүү!"

"Хён! Битгий атаархаа! Та удахгүй гоё машинтай болно!"

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

"Хён! Битгий атаархаа! Та удахгүй гоё машинтай болно!"

"Хэн атаархсан юм? Тэглээч би чамаас гоё машинуудтай юм чинь!"

"Яаа~ та хоёр жаахан хүүхэд шиг гэдэг нь! Дандаа хэрэлдэх юм!!..... Сайн уу Сүжи?"

"Сайн уу? Удаан уулзаагүй юм байна!"

"Та хоёр 2 өдрийн өмнө уулзаа биз дээ?"

"Бид хоёрын хувьд бол удаан за юу?"

"Ойлголоо. Ойлголоо...."

"Туслах юм юу байна?"

"Мм.. Жонгүг, Тэхён? Та хоёр дэлгүүрээс уух зүйл аваад ир! Сүжи хоёулаа хөнгөхөн зууш бэлдэхэд л болно"

Яг хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй юм. Риутай үнэхээр дотно болчихсон байсан. Жонгүгтай хаяа хаяа муудалцахад дандаа хажууд минь байдаг сайн найз минь болчихсон байсан.

Бид хоёр ойр зуурын зүйлс ярилцаж зуушаа бэлдчихээд нөгөө хоёрыг хүлээж байх зуураа тэдний хөргөгчинд байсан ганц хоёр шар айрагнаас аван буйдан дээр тухлалаа.

"Юу вэ? Та хоёр бидэнгүйгээр яаж ууж чадаж байнаа?"

"Ууж эхлээгүй яг уух гэж байхад ууж байна гээд байх юм"

"Тэгээд уух гэж байсан, ууж байгаа ялгаа юу байна?"

"Харин тийм! Ялгаа юу байна?"

Тэхён, Жонгүг хоёр дуу нэгтэйгээр хэлвэл бид яах аргагүй бууж өгөн инээлдлээ.

Удалгүй зочид ч ирэн хөгжим чангарч гэрт хаа саагүй л холхилдсон хүмүүс болон хувирлаа.

Угаасаа иймэрхүү чанга чимээнд дасаагүй болохоор хоёр давхрын дээврийн өрөө лүү зүглэж байтал залуустай юм ярьж байсан Жонгүг гэнэт гарнаас атган зальтай гэгч нь инээмсэглээд нэг өрөөний гадна аваачин чимээгүй байхыг дохьлоо.

Хаалгыг зөөлхөн онгойлгон харвал Тэхён болон Риу байх бөгөөд Риуг цонхоор харж байх хооронд Тэхён ард талаасаа нэгэн зүүлт гаргаж ирээд Риуд өгөх аж.

Тэхён албан ёсоор Риуг гуйж байгаагүй юм лда. Харин одоо гуйж байгаа бололтой. Романтик юмаа!

Инээмсэглэн тэднийг ширтэж байхад Жонгүг намайг дагуулан өөр нэг өрөөнд ороод хаалгыг нь түгжээд намайг цонх руу дагуулж ирэн арвын тооноос уруудуулан тоолж эхлэлээ.

10...

9...

8...

7...

6...

5...

4...

3...

2...

1...

"Одоо!"

гэж чангаар хэлвэл гадаа том том сальют-ууд буудаж эхлэлээ. Үзэсгэлэнтэй юм!

Тэргэл сартай... Тэнгэр дүүрэн одод түгж тэдэн дунд өнгө өнгийн сальют буудах энэ мөч үнэхээр үзэсгэлэнтай юм!!

"Чүэ Сүжи? Над шиг залууд сахиусан тэнгэр болж ирэн нэг жил хамт байсан баярлалаа!! Хайртай шүү!!"

"Би чамайг мартчихаж л гэж бодсон!"

"Сахиусан тэнгэртэйгээ уулзсан өдрөө юу гэж мартах юм?"

"Жон Жонгүг? Над шиг охинд миний диваажин болж ирэн нэг жил хамт байсанд баярлалаа!! Хайртай шүү!!"

"Би ч гэсэн хайртай. Хязгааргүй их!"


A/n: Алдаа оноо ихтэй бяцхаан өгүүллэгтэй минь хамт байсан та нартаа баярлалаа. Үнэхээр үнэхээр их баярлалаа. Энэ өгүүллэгэндээ заавал special өгөх болноо❤️

Үйл явдлаа хурдлуулна гэсэн шүү дээ? Ингэж хурдлуулахгүй бол илүү нуршуу 50н парттай болох гээд байсан учир ингээд биччихлээ. Зүгээр биз дээ?😅

Заавал хамт бай гэж шаардах албагүй ч энэ өгүүллэг маань дууссан ч намайг дэмжиж өгөөрэй баярлалаа❣️

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें