/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️...

By ShureeOXEXO326

211K 24.8K 2.9K

Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . . More

-intro-
Ep-1 "Paradise Kim"
Ep-2 "Анчид"
Ep-3 "Бэлтгэл"
Ep-4 "Пак Инбин"
Ep-5 "Тохиролцож чадна"
Ep-6 "Байр бэлд"
Ep-7 "Гэр"
Ep-8 "Найз бүсгүй"
EP-9 "Цикотус"
EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"
Ep-11 "Клуб"
Ep-12 "Аллага"
Ep-13 "Шинэ чадвар"
Ep-14 "Охин"
Ep-15 "Жирэмсэн"
Ep-16 " Tогломоор байна уу "
Ep-17 "Бидний нууц"
Ep-18 "Тайж"
Ep-19 "Миний аав"
Ep-20 "Яах гэж ирсэн юм?"
Ep-21 "Ким Жунин мөн үү?"
Ep-22 "Кофе юу? цай юу?"
Ep-23 "Итгэсэнд баярлалаа"
Ep-24 "Хатныг хөнөө!"
Ep-25 "Сар дуусаж байна"
Ep-26 "Хатан үхсэн"
Ep-27 "Минийх болохоор"
Ep-28 "Жунинд хайртай"
Ep-29 "Ховстогч"
Ep-30 "Би нэгдлээ"
Ep-31 "Дайн эхэлнэ"
Ep-32"Одоо унтдаа"
Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"

👑 THE END 👑

7.7K 930 118
By ShureeOXEXO326

Кайг нүдээ анихад Үхэл таригч баярласан сэтгэлээ барьж дийлсэнгүй.

Үхэл таригч "сайн байна, ингээд би мөнх настай болж байна. Үүрд мөнх энэ үнэхээр урт хугацаа шүү. Дэлхий ертөнц чамайг бүхэлд нь эрхшээх болно. Хосолсон хүчит шилжигч, хэдэн мянган жилд ганц л төрдөг ховор төрөл. Би үнэхээр чадлаа. Энэ анчныг олж чадлаа. Түүний зүрх минийх" гэж ганцаараа ярин чанга инээсээр Кайн зүрхийг сугалахаар түүнийг дээш харууллаа.

Инбинь чимээгүй харан зогсоно.

Үхэл таригч "хосолсон хүчтэй шилжигч төрөхийг ямар удаан хүлээв дээ. Би одоо мөнх амьдарна. Хэн ч намайг устгаж чадахгүй, бас хэзээ ч үхэхгүй" гэсээр Кайн цамцыг уран цээжийг нь ил гаргаад зүрхийг нь авахаар доош тонгойлоо.

Инбинь "яг одоо" гэж хэлэхэд үхсэн мэт хэвтэж байсан Кай Үхэл таригчаас түрүүлэн өөрийн гарыг түүний цээжинд оруулан одоо ч халуунаараа цохилох зүрхийг нь хага базаж орхилоо. Кайн гараас цэнхэр өнгийн дөлтэй асаp халуун гал шатах бөгөөд Үхэл таригч зүрхнээсээ эхлэн шатаж эхлэв.

Үхэл таригч "Ү-ҮГҮЙ ЭЭ, Ч-ЧИ ҮХСЭН. МИНИЙ ХҮЧ ШӨНИЙН ХАТАНД БАЙГАА ГЭТЭЛ ЧИ ЯАЖ?" гэж арай ядан хэлээд дотроосоо эхэлж чатсан түүний бие хормын дотор үнс болон замхарлаа.

Үхэл таригч Кайг хөнөөх бус өөрийнхөө үхлийг бэлдэж өгсөн гэдгээ хэрхэн мэдэх билээ. Тэр хэн ч ялагдахгүй агуу хүчтэн байсан. Гэвч өөрийнхөө амийг таслах зэвсгээ өөрөө Инбиньд өгсөн шүү дээ.

Үхэл таригчийн бие ор мөргүй замхран алга болоход Инбинь "чи чадчихлаа, чи минь чадсан" гэсээр Кайг очин тэвэрлээ.

Кай ч бас Инбинийг хэзээ ч тавихгүй мэтээр чанга тэврэх зуураа "чиний минь зөв байж, чи минь дэндүү ухаалаг юм" гэсээр хацар хүзүүн дээр нь үнсэнэ.

Тэд хэсэг тэврэлдэж суугаад дээш бослоо.

Инбинь "энэ муухай ертөнцөөс гарцгаая, гэртээ харимаар байна" гэхэд

Кай түүнийг хөтлөн "тэгье ээ явцгаая"

Тэд завсрын ертөнцийн хаалгаар гаран өөрсдийн ертөнцдөө ирлээ.

Инбинь "үхэл таригчийн хүч одоо чинийх болсон шүү дээ. Энэ онцгүй ертөнцийн хаалгыг үүрд хаавал яаж байна? ямар нэг өөр мангас дэлхий дээр гарч ирээсэй гэж хүсэхгүй байна" гэсээр Кай руу харахад

Кай инээмсэглэн "тэгье ээ, завсрын ертөнцийн хаалга мөнхөд хаалттай байх болно. Ямар ч мангас араатан дэлхийд хол тавихгүй" гэж хэлэн хоёр гараа дэлгэхэд түүний нүд тод цэнхрээр гэрэлтэн агаар дээр хөөрөх ба дэлгэсэн байгаа хоёр гарын алга руу нь завсрын ертөнцийн хаалга сорогдох мэт зэрэглээтсээр орчихлоо.

Кай эргээд хэвийн болоход, Инбинь "хүчийг нь дөнгөж авсан байж сайн ашиглаж байна шүү"

Кай "би угаасаа л шилжигч ш дээ, бусдын хүчийг ашиглахдаа сайн" гэхэд

Инбинь энэ удаад юм хэлсэнгүй шууд л Кайн хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнслээ.

==================

Тэднийг гэртээ ирэхэд одоог хүртэл хатныг хайж байсан хүмүүс бүгд гайхсан даа таг гацсан байв.

Жүнмён "Инбинь, охин минь хаана байсан юм?" гэсээр түүнийг тэвэрлээ.

Инбинь "та нарт ярих түүх ихтэй" гээд инээмсэглэнэ.

Бэкхён Кай руу том харсаар "чи хаанаас Инбинийг олоод ирэв ээ?"

Сэүн "унтахгүй хайна гээд байсан үнэхээр түүнийг олоод ирж байгаа юм уу? Ким Жунин мундаг юмаа" гэсээр уулга алдана.

Сонми "хатан минь та хаана байсан юм?"

Кёнсүү "бид чамайг үхэл таригчид баригдаад явж л гэж бодсон"

Инбинь "сууж бай, бүгдийг яриад өгье" гэхэд бүгд буйдан дээр тойрон суулаа.

Инбинь "дайны дараа яах аргагүй та нартай хамт хүний ертөнцөд гарч ирсэн ч нэг л мэдэхэд бүх зүйл харанхуйлаад явчихсан. Гэтэл гэнэт л би Үхэл таригчийн хөлийг дэрлээд хэвтэж байсан. Босох гэсэн ч босож чадахгүй нойр маш ихээр хүрээд тэгж байгаад унтаад өгсөн. Тэгээд сэртэл би үхчихсэн харин сүнс минь ил гараад ирсэн. Биедээ буцаж орох гээд огт чадаагүй, тэгээд байсан өрөөнөөсөө гартал гэнэт гэртээ ирээд аав намайг үхчихсэн гээд уйлж байлаа. Итгэж өгөхгүй сургууль дээр очтол та нар бүгдээрээ хуучин шигээ инээлдээд л гэвч Кай Сылгитэй үерхээд, та нар намайг үхсэн тухай ярилцаад бас намайг мартахаар шийдсэн гэж хэлж байсан. Энэ бүхэн дэндүү бодит байсан болохоор би уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Тэгээд уйлж байгаад нүдээ нээтэл дахиад үхэл таригчийн өмнө сууж байсан. Энэ үед намайг үхсэн гэх тэр зүйлс бүгд худал ховс гэдгийг ойлгосон юм"

Жүнмён "үхэл таригч бол үхлээр нааддаг газар доорх ертөнцийн хаан шүү дээ. Түүний хамгийн сайн хийдэг зүйл эмэгтэй хүнийг ховстох. Гэтэл чи түүний ховсод орсон байж яаж дундаас нь ховсоос гарсан юм?" гэхэд бүгд толгой дохин Инбинь рүү харлаа.

Инбинь инээмсэглэн "энэ Кай бид хоёрын дайны өмнөх бяцхан бэлтгэл байсан юм"

Бэкхён "бэлтгэлээ??"

Кай "үхлийн арми гарч ирэх тухай зөгнөж бичсэн ном судар бичээснүүдийг уншиж байгаад Инбинь бид хоёр нэг зүйл олсон юм. Тэр нь хосолсон хүчтэй энгийн боловч эгэлгүй нэгэн үхлийн армийг мөнхөд тэтгэх итгэлийн гал нь байна. Тэрхүү галыг өөрөө биш өрөөлөөр хулгайлуулж, эгэл биш энгийн хүчээр түүнийг авна гэж бичсэн байсан. Эхлээд юуг хэлж байгааг ойлгоогүй ч дараа нь намайг хэлээд байгааг ойлгосон юм"

Сэүн "чамайг аа??"

Кай "тийм ээ хосолсон хүчтэй энгийн боловч эгэлгүй нэгэн гэсэн байсан. Энгийн хүн тэгсэн хирнээ эгэлгүй хүчтэй болдог гэхээр анчдыг хэлж байна. Харин хосолсон хүчтэй гэдийг бол би санаандгүй нээчихсэн. Бусад анчид хоёр эгэл бус төрлийн цус зэрэг ууж чадахгүй харин би л ганцаараа ууж хоёуланг нь хүчийг хэрэглэж чаддаг. Ингээд хосолсон хүчтэй энгийн боловч эгэлгүй нэгэн гэж би гэдгийг ойлгосон юм. Үхлийн армийн авах гэж шунасан зүйл дэлхийгээс өмнө би, намайг авах нь хамгийн эхний зорилго нь гэдгийг ойлгосон тэгээд л дайны өмнө бид хоёр бяцхан төлөвлөгөө зохиосон юм"

Кёнсүү "ямар төлөвлөгөө?"

Инбинь "та нар мэдэж байгаа. Кай намайг сулласан болохоор бид хоёр хоорондоо холбоотой. Кайг би хөнөөж чадахгүй боловч Кайс өөр хэн ч намайг хөнөөж чадахгүй. Энэ төөрөг бол бидний бие биеэ хамгаалах боломж байсан юм. Бас үхэл таригч болон түүний ховстогчид зөвхөн эмэгтэй хүнийг ховстдог болохоор намайг ховстож магадгүй гэж бодоод дайны өмнө Кай бид хоёр хэн хэн нь амин цусаа солилцож уусан юм. Ингэснээр намайг хамгаалах Кайн энерги нэмэгдэж би ч бас Кайг хамгаалж болно"

Жүнмён "чи Кайн амин цуснаас уусан болохоор үхэл таригч чамайг бүрэн ховстож чадаагүй байх нь"

Инбинь "тийм ээ, би түүний ховсод хагас дутуу орсон. Гэхдээ үүнийг тэр мэдээгүй юм. Тэгээд л намайг бүрэн ховстуулсан гэж бодоод Кайг завсрын ертөнцөд аваад ир гэсэн. Би мэдээж түүний хэлснээр хийсэн. Кайг аваад очиход тэр надад өөрийн бүх шидийн хүчээ өгөөд Кайг алаад өг гэж ятгасан юм. Энэ үед л ном дээр гарсан зөгнөлийг ойлгосон. Зөгнөлд Тэрхүү галыг өөрөө биш өрөөлөөр хулгайлуулж, эгэл биш энгийн хүчээр түүнийг авна гэж бичсэн байсан нь Үхэл таригч Кайг өөрөө хөнөөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Бас тэр надад бүх хүчээ өгч Кайг алуулсан нь эгэл биш энгийн хүчээр түүнийг авна гэж бичсэн байсан хэсгийн тайлбар болсон. Надад бүх шидийн хүчээ өгөөд түрхэн зуур энгийн хүн шиг болсон байхдаа Кайн зүрхийг авах гэж оролдсон"

Кай "Инбинь мэдээж түүний хэлснээ бүх хүчээрээ над руу дайрсан л даа. Гэхдээ би үхээгүй"

Инбинь "Үхэл таригчийн мэдээгүй өнгөрсөн гарц зүйл нь Кай намайг зураг дотроос сулласан болохоор би Кайг хэзээ ч алж чадахгүй гэдгийг мэдээгүй байсан юм. Тиймээс үхэл таригчийн өгсөн бүх хүчээр Кай руу дарайхад Кай үхэхгүй эсрэгээрээ бүх хүчийг өөртөө шингээж авсан"

Жүнмён "юу? тэгээд чи одоо эгэлгүй төрөл болсон хэрэг үү? үхэл таригчийн бүх шидийн хүч чамд байгаа гэж үү?"

Инбинь инээмсэглэн Кайг сугадаад "тийм ээ, тэр одоо эгэлгүй хүчтэй, бидний адил маш удаан амьдарна. Мэдээж бас шилжигч хэвээрээ үнэхээр догь байгаа биз дээ?"

Кай "үхэл таригч хэт шуналтай байсан. Өөрт заяасан урт удаан амьдралаа голж, хэзээ ч үхдэггүй мөнх настай болох гэж байгаад өөрийгөө хөнөөсөн"

Инбинь "үхэл таригчийг хөнөөж чадах хүч өөрийнх нь хүч л байсан юм байна лээ. Дайны үед би түүнийг хөнөөх гэж оролдсон ч бүтээгүй харин Кай өөрийнх нь хүчээр түүнийг хөнөөж чадсан"

Сэүн "тэр ч том алдаа гаргаж дээ тэгвэл. Бас зүгээр шууд Инбинийг хулгайлахгүй заавал дайн хийсэн нь Кайн хосолсон хүчийг шалгах гэсэндээ тэр байх"

Инбинь "би ч бас тэгж бодсон. Тэр бүх зүйлээ нарийн төлөвлөж хийсэн ч хамгийн сүүлийн нүүдэл дээрээ алдаа гаргачихсан"

Бэкхён "ёо ашгүй дээ, одоо дахиж үхлийн арми гэж айх зүйлгүй болж, үхэл таригч одоо бүр мөсөн үхсэн биз дээ?"

Кай Инбинь хоёр "тийм ээ" гэсэр зэрэг толгой дохилоо.

Бүгд "ашгүй дээ"

==================

Жилийн дараа:

Инбинь "хайраа хичээлдээ яваач" гэсээр Кайг дуудахад

Кай түүнийг тэвэрсээр "өнөөдөр тасалмаар байна аа, чамаас холдохгүй" гэсээр хошуугаа унжуулан Инбинь рүү харлаа.

Инбинь уруул дээр нь үнсэн "би ч гэсэн явна ш дээ, хамт явцгаая"

Кай "хоёулаа хамт явахгүй байя л даа, тэгээд ч бидэнд хийж болох зүйл их байна" гэсээр Инбинийг дээрээс гаран үнсэж эхлэхэд

Инбинь ч инээмсэглэн "энгийн хүн биш болсон гээд хичээл номдоо санаа зовохоо байчихжээ"

Кай "сураг цаг хангалттай их байхад, хэдэн зуун жил сурсан ч болно. Тиймээс илүү чухал зүйлсэд анхаарч байна" гэсээр дахин үнсэнэ.

Инбинь чанга инээн "энэ тэгээд сурахаас чухал зүйл үү?"

Кай жуумалзан "тийм ээ, миний хувьд чи минь хамгийн чухал бас чамтай хамт хийх зүйлс минь хамгийн чухал" гэсээр энэ удаад цааш ярьсангүй Инбиний хувцсыг тайлж эхлэв. . .

=================

Сургуулийн зоогийн газар бөөндөө хооллох гээд сууж байсан залуус дундаас Чэн ганцаараа байдаг чангаараа санаа алдана.

Чанёол "энэ одоо яачихсан юм?"

Лухан мөрөө хавчин "мэдэхгүй ээ ойрд хоол идэхээрээ л санаа алдаад байдаг болсон"

Жэксон "яачихсан юм? хоол идэх хүсэлгүй болоо юу?"

Жэйби "энэ яг хаягдсан юм биш үү?"

Бүгд "яг тэгсэн байна ш дээ"

Чэн нүдээ томруулан "үгүй ээ юу гэж хаягдах юм. Бид хоёр халуухан дээрээ явж байгаа шүү"

Сэүн "тэгээд юундаа санаа алдаад байдаг юм?"

Чэн "та нар боддоо, Сонми бид хоёр үерхээд хоёр сар боллоо. Гэтэл хоёр сарын турш би Сонмигийн хоол идэж байгааг огт харсангүй. Бүр үнэтэй, хямдхан, алдартай, сонин хачин гээд л ямар ч хоол авч өгсөн идэхгүй юм. Хачин байгаа биз дээ?" гэсээр байдгаараа том харна.

Инбинь, Кай Сэүн Бэкхён нар тэсэлгүй инээж орхилоо.

Чэн "юундаа инээгээд байгаа юм. Аймаар хачин байгаа биз дээ?" гэснээ Инбинь рүү харан "Инбинь чи Сонмигийн сайн найз биз дээ? түүний дуртай хоолыг хэлээд өгөөч" гэв.

Инбинь юу гэж хариулахаа мэдэхгүй байтал Кай "чи заавал хоол авч өгөх шаардлага байгаа юм уу? хамт хооллохоос өөр зөндөө гоё юм байгаа ш дээ өөр юм хий л дээ"

Бэкхён "тийм шүү, Сонми магадгүй над шиг олон хүний дэргэд хооллож чаддаггүй байх. Ганцаараа хооллодог" гэсээр малийхад

Чэн Бэкхён руу хачин харан "чиний наад өвчин чинь халдвартай юм биш биз дээ? чамайг ганцаараа л хооллодог гэж хэлэхэд чамаас өөр ийм гаж хүн байдаггүй байх гэж бодож байсан юмсан" гэсээр дээрээс доош гүйлгэн харна.

Бэкхён "дэлхий дээр ийм олон хүн байхад ганцаараа хооллох зуршилтай хүмүүс олон байдаг байх" гэхэд

Сэүн "тийм шүү" хэмээн дэмжлээ

Кай Инбиний чихэнд "Сонми үнэнээ хэлээгүй юм уу?" гэж асуухад

Инбинь мөрөө хавчин "тийм л бололтой"

Тэд хамтдаа хооллож Инбинь Бэкхён хоёроос бусад нь хоолоо идээд хичээл дээ орлоо.

=====================

Тэдний амьдрал урьдын адил өрнөсөөр бүгд л оюутны завгүй бөгөөд зугаатай он жилүүдийг өнгөрөөнө.

Дайны дараа эгэл бус төрлүүд анчидтай тохиролцоо хийж энгийн хүмүүсийг амийг хороохгүйгээр хэрэгцээгээ зохицуулан амьдрахаар болсон. Өмнө нь хэт нуугдмал байсан эгэл бус төрлүүд энгийн хүмүүсийн дунд энгийн хүн шиг жүжиглэн хамт амьдрах болсон.

Дэлхий дээр энгийн хүмүүст хор хөнөөл учруулах шинэ төрөл гарч ирвэл эгэл бус төрлүүд чимээгүй зохицуулж, энгийн хүмүүс дунд байгаа эгэл бус хүчтэй хүмүүс баригдах юм бол анчид хуурамч мэдээгээр халхалж хамгаалдаг болсон.

Кай мэдээж эгэл бус хүчтэй болсон ч бусад анчдынхаа адилаар энгийн хүн болон эгэл бус төрөлд аль алинд нь санаа тавьж байгаа.

=======================

Кай Инбинь хоёрыг Жүнмёны өрөөнд ороход тэр орон дээрээ хэвтэнэ.

Инбинь "ааваа"

Жүнмён "засахгүй ээ, зүгээр гарцгаа би гэртээ байгаа болохоос ямар сургууль дээр байгаа юу? би завгүй байна"

Инбинь "юу хийж байгаа юм?"

Жүнмён "б-би унтах гэж байна" гэсээр хойш дэрээ дэрлэлээ.

Кай "ийм хувцастай юу?"

Инбинь "та худлаа гарах гэж байгаа юм биш үү?"

Жүнмён "би хэзээ-" гэснээ "ТИЙМ ЭЭ, ТИЙМ БОЛЗООТОЙ БИ ЯВЛАА" гэсээр дээш босон тэр хоёрын голоор гаран хаалга руу явлаа.

Кай "ээ ааваа дүнгээ засаад өгчих л дөө"

Жүнмён "чадахгүй ээ, би дахиж хэзээ ч дүнг чинь засахгүй, чиний дэлхийг аварсан уу, миний охиныг аварсан уу хамаагүй дүн бол дүн чадахгүй. Дараа жил дахиж судлаарай" гэтэл

Инбинь "өвөө болсон юм байж зээгээ бод л доо. Манай хүүхэд төрсөн чинь аав нь өвөөгийнх хичээл дээр муу авчихсан байвал муухай л байх даа" гэсээр нүдээ эргэлдүүлэхэд

Кай "тийм шүү ааваа засаад өгчих л дөө" гэхтэй зэрэгцэн

Жүнмён "хүүхэд дөнгөж төрөөд юу гэж дүнгийн тухай мэдэж байх юм" гэснээ

Кай Жүнмён хоёр зэрэг нүд нь томорсоор "ЯМАР ХҮҮХЭД!?" гэж орилоход

Инбинь жуумалзсаар "та хоёр нэг нь аав нөгөө нь өвөө болсон. Би жирэмсэн" гэв.

Жүнмён "юу??? би та хоёрыг үерхлийг зөвшөөрсөн болохоос хүүхэдтэй бол гэсэн үү?" гэж орилоход

Кай Инбинийг дээш өргөн "үнэн биз дээ? бид аав ээж болох нь тийм үү? баярлалаа, ямар сайхан мэдээ вэ. Чамдаа маш их баярлалаа" гэсээр Инбинийг дахин дахин үнсэнэ.

Жүнмён "амар амар анхны болзоон дээрээ Ёнсүд эмээ болж байгаа гэж хэлэх юм байна л даа" гэхэд

Кай Инбинь хоёр жуумалзан "анхны болзоо??"

Инбинь "зүгээр дээ Ёнсү чинь шулам биз дээ, хэрвээ зөвшөөрөхгүй байвал би шулмын хатанд хэлээд дарамтлуулаад өгье эсвэл шууд очоод-"

Жүнмён "хэрэггүй ээ, тэгээд хар дарсан зүүд шиг аймшигтай юм сэтгээд байдаг юм. Хэрэггүй би өөрөө учраа олчих болохоор" гэснээ Жунин руу харан "за яах уу энэ удаад л дүнг чинь заслаа шүү" гэхэд

Кай "баярлалаа ааваа, сайхан болзоорой, хайртай шүү" хэмээн малийна.

Жүнмён "зальтай амьтан" гэж хөмсөг зангидсаар гараад явлаа.

Кай "хэзээ мэдсэн юм? ийм сайхан мэдээг яагаад хэлээгүй байдаг билээ" гэсээр итгэж ядсан байдалтай Инбинь рүү харахад

Инбинь "өнөөдөр мэдсэн тэгээд хэлэх гэж байтал чи дүнгээ засуулна гээд" гэтэл
Кай түүнийг дээш өргөн эргүүлээд зөөлөн тэвэрлээ.

Кай "баярлалаа, одоо өвөөд очиж хэлцгээе"

Инбинь "тэгье ээ"

Кайн царай гэнэт хувиран "гэхдээ чи жирэмсэн болсон болохоор ээж шигээ-"

Инбинь уруул дээр нь гараа тавиад "тийм биш дээ, нэгт гэвэл би өөрөө цус сорогч, хоёрт би бусад цус сорогчдоос онцгой. Би жирэмсэн болж чаддаг. Тэгээд мэдээж хэдэн ч хүүхэд гаргасан зүгээр байх болно" гэхэд

Кай санаа нь амарсан бололтой чанга тэврээд "ашгүй дээ" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэнэ.

====================

Кай: Амьдралд минь орж ирсэн хамгийн ер бусын учрал чи минь. Айдсаар эхэлсэн ч аз жаргалаар цэцэглэсэн бидний хайр. Чиний минь угсаа гарал, төрөл зүйл юу байх нь хамаагүй чиний намайг хайрласан хайр хүнлэг учир чамдаа дэндүү их хайртай. Зүрхийг минь догдлуулж сэтгэлийг минь гэрэлтүүлдэг миний хатан. Урсан өнгөрөх цаг хугацааг зөвхөн чамтайгаа туулмаар байна. . .

Инбинь: Хэзээ ч итгэж боломгүй худал хуурмаг дундаас олж авсан үнэнч сэтгэл. Хэний ч хамгаалж чадаагүй зүрх сэтгэлийг минь зориг гарган хамгаалсан эгэлхэн нэгэн. Бусдаас онцгой хайр татам миний анчин. Буцаах зүйлгүйгээр бүх хайраа чамдаа өгнө өө. . .

=========================

заа ингээд дууслаа даа хэхэ. Энэ хүртэл хүлээж догдолж, уурлаж инээж хамтдаа уншсан та бүхэн дээ маш их баярлалаа💖

КайБинь цувралын дахин нэг өгүүллэг энэ хүрээд дуусаж байна. Дахин өөр КайБиний түүхээрээ уулзацгаая💖

Харийнхандаа хайртай шүү 💖

Continue Reading

You'll Also Like

196K 11.2K 25
Өмнөд Солонгос улсын ханхүү Ким Жунины өмнө нэгэн охин санаандгүй байдлаар орон өөрийгөө хэрэгт оруулах болно.Угсаа залгамжлах ханхүүгийн өмнө орсон...
86.1K 7.8K 19
Асуулт: Өдөр тутамдаа түгээмэл ашигладаг үг тань юу вэ? Ким Кай: "Эхнэр Уурлана" 🔴 [16+]
39.8K 1.3K 34
In which Alexia Kirby will meet a girl with beautiful blue eyes, only to find out it's the same girl her brother is always talking about. Will Alexia...
23.4K 1.2K 26
Ахлах сургуулийн тамирчин залуу ирээдүйн нөхөр минь болно гэж яаж мэдхэв цовоо сэргэлэн Нани болон түүний найзуудын романтик хөгжилтэй хайрын түүхийг...