/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️...

Par ShureeOXEXO326

211K 24.8K 2.9K

Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . . Plus

-intro-
Ep-1 "Paradise Kim"
Ep-2 "Анчид"
Ep-3 "Бэлтгэл"
Ep-4 "Пак Инбин"
Ep-5 "Тохиролцож чадна"
Ep-6 "Байр бэлд"
Ep-7 "Гэр"
Ep-8 "Найз бүсгүй"
EP-9 "Цикотус"
EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"
Ep-11 "Клуб"
Ep-12 "Аллага"
Ep-13 "Шинэ чадвар"
Ep-14 "Охин"
Ep-15 "Жирэмсэн"
Ep-16 " Tогломоор байна уу "
Ep-17 "Бидний нууц"
Ep-18 "Тайж"
Ep-19 "Миний аав"
Ep-20 "Яах гэж ирсэн юм?"
Ep-21 "Ким Жунин мөн үү?"
Ep-22 "Кофе юу? цай юу?"
Ep-23 "Итгэсэнд баярлалаа"
Ep-24 "Хатныг хөнөө!"
Ep-25 "Сар дуусаж байна"
Ep-27 "Минийх болохоор"
Ep-28 "Жунинд хайртай"
Ep-29 "Ховстогч"
Ep-30 "Би нэгдлээ"
Ep-31 "Дайн эхэлнэ"
Ep-32"Одоо унтдаа"
Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"
👑 THE END 👑

Ep-26 "Хатан үхсэн"

4.8K 695 93
Par ShureeOXEXO326

Инбинь түүний хэлээд байгаа зүйлийг ойлгохгүй байгаа тул зүгээр инээмсэглэн түүний өөдөөс ширтэнэ.

"тийм ээ энэ сар дуусаж байна. Шинэ сар эхлэх гэж байна тэгээд юу гэж?" гэж асуухад

Кай "энэ сар дуусахад нэг бол чи үхэж үгүй бол өвөө минь үхэх нь тэгээд л би энд байна" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт хэллээ.

Инбиний нүүрэнд тодорсон инээмсэглэл аажмаар алга болон "чи намайг алахаар ирж" гэх богино өгүүлбэрийг сулхан хэллээ.

Тэр бүгдийг ойлгосон ч үгүй байгаасай гэж дотроо бодно. Инбинь нэг удаа дурласан. Гэтэл тэр хайр нь түүнийг зуун жил хорьсон. Гэтэл энэ том цохилтын дараа өөртэйгөө, аавтайгаа тэмцэн байж дахин нэг удаа дурласан. Гэтэл түүх дахиад л давтагдаж байна. Гэвч энэ удаад илүү их өвдөж илүү их шархалж байх шиг.

Түүний зориглон авсан шинэ хайр нь дахиад л харууслаар дуусах нь гэхдээ энэ удаад түүний цусанд будагдана.

Энэ бүхнийг ойлгосон даруйдаа Инбинь зүгээр л ямар ч үг хэлэхгүй маш тайвнаар бууж өгсөн юм.

Кай "Надад гэр бүл байсан. Бусдын адил элэг бүтэн бас аз жаргалтай. Аав ээж минь ямар сайхан сэтгэлтэй мундаг хүмүүс байсан гээч. Би тэднийхээ чихнээс үргэлж хонх уяж, сэтгэлийг нь үргэлж зовоодог байсан байх. Гэхдээ л би тэдэндээ бүхнээс илүү хайртай байсан. Тэднийхээ ярьдаг шиг элэг бүтэн өнөр өтгөн сайхан гэр бүлийг бий болгоод аав ээж хоёртоо та хоёр эмээ өвөө болсон гэж хэлэхийг маш их хүссэн. Гэхдээ нэг л өдөр миний сэтгэл дотроо нууцхан мөрөөддөг тэр мөрөөдөл ор мөргүй алга болсон юм. Учир нь нэг галзуу согтуу нөхөр аав ээжийг минь дайрчихсан. Тэднээс өөрсдөөс нь юм үлдэх нь битгий хэл машинаас нь ч бараг юм үлдээгүй. Тэр галзуу амьтан нэг удаа дайраад зогсоогүй. Дахин дахин дайрсаар л байсан. Ингэж л би нэг өдөр өөрийнхөө хувьд хамгийн үнэ цэнэтэй хүмүүсээ алдсан юм"

Кай түүхийг сонсон суух Инбинь гунигтай харцаар түүн рүү ширтэнэ.

Кай "Тэднийхээ араас үхчихмээр санагдсан үе чамгүй их. Гэхдээ надад өвөө минь үлдсэн болохоор би цааш амьдарч чадсан юм. Эцэг эхийг минь хөнөөсөн тэр алуурчныг би цаг мөч бүр үзэн ядсаар ирсэн. Гэтэл тэр алуурчин зүгээр ч нэг хүн биш цус сорогч байсныг мэдээд би дэндүү их цочирдсон бас уур хүрсэн. Яг одоо би өвөөгөө ойлгож байна. Тэр үнэнийг мэдэж байсан гэвч яаж ч чадаагүй. Тэр өөрийн хүүгээ алдсан шүү дээ.Тиймээс энэ олон жил тэр ямар их шаналж ямар ихээр үзэн ядсан бол? Тэгээд л тэр өөрийн амиараа дэнчин тавиад чамайг хөнөөхийг гуйсан байх. Ингэж хэлж байгааг минь уучлаарай, гэхдээ би аав ээжийгээ алдсан харин одоо өвөөгөө алдаж чадахгүй. Тэр хүн надад байгаа цор ганц гэр бүл минь" гэсээр Инбинь рүү ойртлоо.

Инбинь нүдэнд бага зэрэг нулимс цийлгэнэсэн ч тэр уйлсангүй. Зүгээр л Кай руу ширтэн сууна.

Кай "яагаад зүгээр суугаад байгаа юм? тулалдаач, миний эсрэг тэмц хэрэгтэй гэвэл намайг хөнөө" гэж хэлэхэд аль хэдийн Инбиний өмнө ирсэн байлаа.

Инбинь бас л хөдөлсөнгүй тайван суух ба "намайг алаад танай гэр бүлийн чинь өшөө тайлагдах юм бол хөнөө дөө. Миний цус чиний сэтгэлийн шархыг эдгээх эм болог" гэж хэлээд зөөлөн инээмсэглэл тодруулна.

Кай "тэнэг, үхэл ирсэн бол биеэ хамгаалах хэрэгтэй ш дээ. Хүмүүсийн ярьдаг шиг төгс хүчирхэг хатан биш чи бол хамгийн сул дорой амьтан" гэсээр шууд багалзуурдан дээш өргөлөө.

Кайн нүд тод өнгөөр гэрэлтэн сул байгаа гараа зүрх рүү нь явуулах үед үхэл ирж байгааг ойлгосон Инбинь зүгээр л нүдээ тас анилаа.

Гэтэл үхлийн өвдөлт бус энгэр дээр нь хөнгөн зүсэгдэх нь тэр.

Инбинийг нүдээ нээхтэй зэрэгцэн Кай түүнийг ор луу нь шидээд "чиний цус урссан, одоо чи үхсэн. Тиймээс дахиж надад ойр байх хэрэггүй. Миний болон бусад анчдын байдаггүй улс руу яв. Анчид чамайг олсон ч би амьд байгаа цагт чи аюулгүй. Харин би чамайг хэзээ ч олж очихгүй болохоор намайг үхэх хүртэл чи эрх чөлөөтэй" гэж хэлээд цонх руу явлаа.

Түүнийг яг гарах гэж байхад нь Инбинь "хүлээ" гэсээр зогсоож орхив.

Кайг эргэж харахад нь "яагаад намайг алахгүй байгаа юм? өвөө дөө чи намайг ална гэж амласан биз дээ? бас яагаад би зугтах ёстой гэж? чиний өгсөн энэ хэрэггүй эрх чөлөөгөөр чинь би яах юм? хөнөөх гэж ирсэн бол хөнөөгөөч! яагаад бодлоосоо буцаад байгаа юм? чи аль хэдийн надаас урвасан биш гэж үү? би биш чи л сул дорой байна" гэж Инбинийг хэлэхэд

Кайн хөмсөг зангиран "МЭДЭЖ БАЙНА!! мэдэж байгаа болохоор битгий хэлээд бай! зүгээр дуугүй яв гэж байгаа дээр явж үз. Намайг ямар сул дорой болохыг харсан биз дээ? би шийдвэрээсээ хэдэн ч удаа  буцаж мэднэ. Тиймээс яв гэж байгаа дээр яваад өг" гэж ууртай хэллээ.

Инбинь ч бас хөмсөг зангидан "яагаад? яагаад чадахгүй байгаа юм? яагаад чи шийдвэрээсээ буцаад байгаа юм? яагаад?" гэж давшин асуусаар түүн рүү ойртоход

Кай "ХАЙРТАЙ БОЛОХООР!!. . .чамайг хайрласан болохоор алж чадахгүй. Хэрвээ чи үхчих юм бол миний зүрх дагаад зогсчих юм шиг санагдаад айгаад байна" гэж хэлэхэд түүний хоолой зангирна.

Инбиний нүдэнд ч бас нулимс цийлгэнэх ба "хайртай гэнэ шүү худалч амьтан. Би Ким гэр бүлд итгэдэггүй"

Кай "би хэзээ ч ийм хүнд сонголтын өмнө ирж байгаагүй. Өвөө минь надад үлдсэн цор ганц гэр бүл гэтэл чи дураараа миний сэтгэлийг өөртөө татчихсан. Би та хоёрыг хэнийг нь ч зовоож эсвэл өвтгөхийг хүсэхгүй байна. Хэнийг чинь ч алдмааргүй байна. Чамайг итгэж байгааг чинь мэдэж байна. Би чамд хайртай Пак Инбинь" гээд түүн рүү ширтэнэ.

Инбинь "тэнэг" гэсээр Кайн өмнө ирэн зогслоо.

Кай "чи өөрөө тэнэг"

Инбинь "ямар тэнэг хүн гэхээрээ өшөөгөө авах гэж ирээд буугаад өгчихдөг байна аа?" гээд дээш харахад

Кай түүний хацрыг илэн "ямар тэнэг хүн гэхээрээ алуурчин ирчхээд байхад юу ч хийдэггүй байна аа?"

Инбинь "хамгийн тэнэг залуу"

Кай "хамгийн тэнэг хүүхэн" гэсээр доош тонгойн уруул дээр нь үнэслээ.

Инбинь Кайн хүзүүгээр тэврэн улам бүр өөртөө наан шуналтай үнсэнэ. Кай ч бас Инбиний бэлхүүсээр тэврэн дахиж үнэсэхгүй мэт л улам гүн гүнзгий үнэсэлтийг бэлэглэнэ.

Тэдний үнэсэлт дуусахад хоёулаа цээжиндээ багтаж ядан цохилох зүрхээ дарах гэсэн мэт чимээгүй хоёр биеэ ширтэнэ.

Кай "эндээс яваач гуйж байна. Би та хоёрыг хэнийг нь ч алдмааргүй байна. Чи бид хоёр хол байж л бие биеэ хамгаалж чадна" гэж чин сэтгэлээсээ гуйсан мэт Инбинь рүү ширтэнэ.

Инбинь толгой сэгсрэн "би явахгүй, чамаас холдмооргүй байна. Аюулгүй байх гэж салж байгаа юм бол аюулгүй байгаад яах юм? аюултай байсан ч хамаагүй чамтай хамт баймаар байна" гэсээр Кайн энгэрт наалдан түүнийг тэвэрлээ.

Кай шийдвэр гаргах мэт хэсэг бодолд автан Инбинийг тэврээд "чи хэд хоног гэрээсээ битгий гараарай, үгүй ээ гэртээ байх хэрэггүй юм байна. Өвөө чамайг шалгах гэж хүн явуулах байх. Тиймээс хэд хоног энд чимээгүй байж бай. Зөвхөн миний мэддэг нууц газар байгаа юм. Би аль болох хурдан өвөөг аргалах арга олно" гэж хэлээд ширээн дээр байсан цаасанд хаяг бичиж өглөө.

Инбинь "ойлголоо"

Кай "чи яг одоо яв. Бас таньдаг ч бай таньдаггүй ч бай нэг ч хүний нүдэнд битгий өртөөрэй. Надад энд үлдээд хийх ажил байна" гэв.

Инбинь ч толгой дохисоор өрөөнөөс гарлаа.

========================

Кай гэртээ ирэхэд өвөө нь өрөөнд нь хүлээж байлаа. Үнэхээр үхэх гэж байгаа бололтой урдаа хор бололтой нэг зүйл тавьчихсан сууна.

Өвөө "энэ сар дуусаж байна" гэхэд

Кай ямар ч нүүрний хувиралгүй өвөө рүүгээ харсаар "хатан үхсэн" гэж хэллээ.

Өвөө "үнэхээр үхсэн биз дээ?"

Кай "тийм ээ, Түүнийг алаад шатаачихсан. Яг таны хэлсэн шиг. Одоо сэтгэл чинь ханаж байна уу? дахиж намайг битгий ингэж айлгаарай. Одоо би унтаж амармаар байна" гэж хэлэн орондоо ороход өвөө нь өрөөнөөс нь гарлаа.

Өвөө нь хашир нэгэн тийм дээ ч Кайн байдлыг ажиглаад амжсан. Тэр үнэхээр эгэл бус төрлийн цус уусан байхаас гадна түүний гар нил цус болсон байгааг харсан билээ.
Гэвч тэр баттай болгохын тулд туслах руугаа ярин Инбиний гэрийг шалгуулахаар хүн явууллаа.

Хоёр цагийн дараа:

"таны заасан гэрт очиход унтлагын өрөө нь энд тэндгүй хамаг тавилга нь эвдэрч бас цусанд будагдсан байсан. Гэхдээ ямар ч цогцос олсонгүй" гэж тайлагнав.

Кайн шатаасан гэсэн үнэн бололтой гэж бодон өвөө нь "болно оо явж болно" гээд туслахаа гаргалаа.

==============

Хэд хоногийн дараа:

"эзэнтээн залуу эзний сургуулийнх нь профессор тантай уулзахаар ирсэн байна"

Өвөө "хичээл дахиж эхлээд удаагүй байхад золиг чинь дахиад хэрэг тарьсан юм байхдаа. За нааш нь оруулчих" гэж хэлэхэд үйлчлэгч гаран удалгүй залуу профессор орж ирлээ.

Өвөө "өө Ким профессор та ямар хэргээр ирсэн юм? Жунин дахиад л сургууль дээрээ хэрэг тариа юу?"

Жүнмён "би шөнийн хатны аав" гэсэн товч хариултыг өглөө.

Түүний хариултыг сонсоод царай нь огцом хувирсан Жунины өвөө "ю-юу шөнийн хатны аав гэнэ ээ? чи яах гэж ирсэн юм? охиныхоо өшөөг авах гэж үү?" гэж сандарсан янзтай асуугаад үргэлж биедээ авч явдаг эгэл бус төрлийн цусыг гаргаж ирлээ.

Жүнмён "тайвшир, миний охин амьд болохоор би ямар ч өшөө авахгүй. Харин чамд хэлэх зүйл байна. Хүү бэр хоёрын чинь үхлийн талаар" гэх нь тэр. . .

Continuer la Lecture

Vous Aimerez Aussi

47.6K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...
108K 5.1K 21
'You got that James Dean daydream look in your eye And I got that red lip classic thing that you like And when we go crashing down, we come back ever...
54.8K 4.9K 18
"24 нас гэдэг мэдэх зүйлээ мэддэг болчихсон, үзэх юм аа хангалттай үзчихсэн нас. Харин 18 насны тухайд та юу гэж бодож байна?" У Сэүн гэх 24 настай з...
8.1K 969 25
လူတွေအားလုံး Vegetarian မှ မဟုတ်တာ.. လူသားတွေ အသားစားတာ normal ဆိုရင် Vampire တွေ လူ့သွေးစုပ်တာကို ဘာလို့ ရက်စက်တယ်လို့ စွပ်စွဲမှာလဲ??