/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️...

Oleh ShureeOXEXO326

211K 24.8K 2.9K

Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . . Lebih Banyak

-intro-
Ep-1 "Paradise Kim"
Ep-2 "Анчид"
Ep-3 "Бэлтгэл"
Ep-4 "Пак Инбин"
Ep-5 "Тохиролцож чадна"
Ep-6 "Байр бэлд"
Ep-7 "Гэр"
Ep-8 "Найз бүсгүй"
EP-9 "Цикотус"
EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"
Ep-11 "Клуб"
Ep-12 "Аллага"
Ep-13 "Шинэ чадвар"
Ep-14 "Охин"
Ep-15 "Жирэмсэн"
Ep-16 " Tогломоор байна уу "
Ep-17 "Бидний нууц"
Ep-18 "Тайж"
Ep-19 "Миний аав"
Ep-20 "Яах гэж ирсэн юм?"
Ep-22 "Кофе юу? цай юу?"
Ep-23 "Итгэсэнд баярлалаа"
Ep-24 "Хатныг хөнөө!"
Ep-25 "Сар дуусаж байна"
Ep-26 "Хатан үхсэн"
Ep-27 "Минийх болохоор"
Ep-28 "Жунинд хайртай"
Ep-29 "Ховстогч"
Ep-30 "Би нэгдлээ"
Ep-31 "Дайн эхэлнэ"
Ep-32"Одоо унтдаа"
Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"
👑 THE END 👑

Ep-21 "Ким Жунин мөн үү?"

5.3K 772 129
Oleh ShureeOXEXO326

 Жүнмён "би нэг тавьсан дүнгээ засдаггүй" гээд хаалга хаачихлаа.

Дээд давхраас бууж ирсэн Инбинь "хүн ирээ юу ?" гэж асуухад

Жүнмён "Үгүй" гэж товчхон хариулаад зочдын өрөө рүү явах гэтэл хаалганы бариул өөрөө эргэн хаалга нээгдлээ.

Жуниныг орж ирэхэд Инбинь нүдээ томруулан "Кай чи энд юу хийж байгаа юм?" гэснээ аав руугаа хачин харан "та хэн ч ирээгүй гэж хэлсэн биз дээ?" гэхэд

Жүнмён Инбиний үгийг тоосонгүй Кай руу чухал хараад "чи яаж ороод ирэв?" гэж асуухад

Кай бага зэрэг инээмсэглэн хүзүүгээ маажаад "таныг оруулахгүй гэж мэдэж байсан болохоор шидтэний цус уучихсан юм" гэх нь тэр.

Жүнмён "гайхалтай, аргагүй Ким Жунин. Би чамд хэлсэн байхаа би нэг тавьсан дүнгээ засдаггүй" гэхэд

Инбинь "Дүнгээ засуулах гэж ирсэн юм уу?"

Кай "тийм ээ, засуулахаас нааш танайхаас гарахгүй" гэж шийдэмгий хэллээ.

Жүнмёны нүд томрон "манайхаас гарахгүй гэнэ ээ? Солиорол юу? Би ОГТ!!! БҮР ХЭЗЭЭ Ч ДҮНГ ЧИНЬ ЗАСАХГҮЙ" гэж анхааруулсан янзтай чанга хэлэхэд

Кай "тэгвэл би засах хүртэл чинь танайд байна багшаа" гэсээр инээмсэглэв.

Жүнмён хүзүүгээ даран "энэ бүр яг галзуурсан байна. Ким Жунин чи хэзээ ингэж хичээдэг байсан юм? Үгүй үгүй үгүй бас дахин үгүй баяртай явж болно" гэсээр эргэхэд

Кай "таныг ийм амархан засахгүй гэж мэдэж байсан юм.  Угаасаа танайд хэд хонож таарах байх би юмаа оруулаад ирье" гэсээр гараа дохиход хаалга нээгдэн жижиг цүнхтэй зүйл орж ирлээ.

Жүнмёны нүд байдгаараа томорсоор "хүүе чи эрүүл үү?" гэхэд

Кай "эрүүл байгаа багшаа, та миний дүнг засчих тэгээд л би шууд явна"

Жүнмён "би чам шиг юу ч хийдэггүй хүнд яасан ч зүгээр дүн тавихгүй. Одоо авсан дүн чинь чамд хүрээд илүү гарна" гэж уурлахад

Кай "Би зүгээр байж байгаад дүн авна гэсэн юм биш ээ, энэ миний бие даалтууд бас би шалгалт өгнө" гэхэд

Жүнмён яг л байж боломгүй зүйл харсан мэт хачин харсаар "Чи Ким Жунин мөн үү?" гэж асуулаа.

Кай "тэгээд дүнгээ засах уу профессороо" гэхэд 

Жүнмён толгой сэгсрэн "би нэг тавьсан дүнгээ засдаггүй. Чи энэ гэрт баймаар бол байж болно. Харин охин бид хоёр явлаа" гэсээр Инбинь рүү харахад

Инбинь бүлтэлзсээр тэр хоёр руу ээлжлэн харж байснаа "ёо гэнэт нуруу өвдөөд байна. Би амрах хэрэгтэй бололтой" гэсээр зочдын өрөө рүү орон буйдан дээр суулаа

Жүнмён хангалттай уурласан бололтой "зүгээр явж үз Ким Жунин! Үхмээр байна уу?" гэж гар далайхад 

Кай инээмсэглэн "Инбинийг сулласан хүн би ш дээ. Та намайг гэмтээж чадахгүй" гээд өөдөөс нь харна.

Жүнмён "Ёо боож үхмээр юм. Чи надад хамаагүй би чамайг харахгүй байна" гээд дээшээ өрөө рүүгээ явчихлаа.

Кай хэдийгээр сая инээмсэглэн тайван байсан боловч дотроо маш их сандарсан бололтой Жүнмёныг явсны дараа гүнзгий амьсгаа авна.

Зочдын өрөөнд ороход Инбинь зурагт үзэн буйдан дээр сууна.

Кай дэргэд нь очиж суугаад "нөгөө тэр Сылги-"

Инбинь "зүгээр дээ, хайртай эмэгтэйгээ өөрийн болго гэж хэлсэн ш дээ"

Кай "тийм биш ээ"

Инбинь "юу тийм биш гэж?"

Кай "Сылги бид хоёрын харилцаа"

Инбинь Кай руу харан "Тэгээд ямар гэж?" 

Кай "бид хосууд эсвэл хайртай хүмүүс биш" гэсээр Инбинь рүү ширтэнэ.

Инбинь "чи түүнд сайн биз дээ? Сургууль дээр их санаа тавьдаг бас чи түүнийг хамгаалах гэж надтай тэмцэхэд ч бэлэн байсан бас-"

Кай үгийг нь таслан "тийм байсан"

Инбинь "байсан гэнэ ээ? Одоо тэгээд сайн биш хэрэг үү?"

Кай "найзын хувьд хайрладаг. Өөр юмгүй"

Инбинь "ммм тэгээд яагаад ийм зүйл надад хэлээд байгаа юм?"

Кай "мэдэхгүй ээ хэлэх ёстой юм шиг санагдаад"

Инбинь Кай руу ширтэж байснаа "мм" гэсээр харц буруулав.

Кай "аавтайгаа хамт амьдрах гоё байна уу? . . . Мэдээж гоё л байж таараа л даа би чинь юу л яриад байна даа. Зүгээр чамайг явсны дараа айх зүйл юу байхгүй болсон" гэхэд

Инбинь "тийм бол ашгүй дээ, илүү сайхан амьдраарай"

Кай "тэгж хэлэх гэсэн юм биш ээ, айх зүйлгүй, санаа зовох асуудалгүй, ямар ч эгэл бус төрөлтөн байхгүй бүх зүйл уйтгартай болчихсон. Өмнө нь хамтдаа тийм ч их зүйл хийдэггүй байсан ч гэсэн. Чи байхгүй болохоор цаг хугацаа зогсчихсон" гэсээр Инбинь рүү ширтэнэ.

Инбинь ч бас хөнгөн санаа алдаад "надад ч бас анх удаа цаг хугацаа зогссон мэт санагдаж байна" гэхэд

Кай юм хэлсэнгүй инээмсэглэн сууна. Гэтэл тэдний дунд Жүнмён орж ирээд суучихсан нь тэр. 

Жүнмён "энэ буйдан үнэхээр жижиг юм. Яагаад ч юм шахалдаад байх юм. Зарим нэг харагдахгүй хүн хувь тавилантайгаа эвлэрээд явж болохгүй юм байхдаа" гэсээр хөмсгөө зангидан сууна.

Инбинь аавынхаа ингэж жоохон хүүхэд шиг зөрүүдэлж байгааг анх удаа л харж байна тиймээс инээдтэй санагдсан бололтой "аав та үнэхээр Кайг харахгүй байхаар шийдсэн юм уу? Кай их хичээсэн харагдаж байна. Та шалгалт авч болохгүй гэж үү?" асуухад

Жүнмён "би багш болсон цагаасаа, нийт ажиллаж байсан 98 сургуульдаа 300 жилийн турш нэг ч удаа дүн засаж байгаагүй. Энэ бол миний зарчим" гэхэд

Кай нүдээ томруулан "та 300 жил багшилж байгаа юм уу?" гайхан асуухад

Жүнмён "тийм ээ одоо мэдэж авсан бол явж үз"

Кай "би тэгвэл сурагч болсон цагаасаа оюутан болох хүртлээ анх удаа л ингэж чин сэтгэлээсээ хичээж байна. Гуйж байна багшаа та ядаж миний хийсэн зүйлийг хар л даа"

Жүнмён чихээ даран "би юу ч сонсохгүй байна. Сонсохгүй байна"

Инбинь аавынхаа хацар дээр үнсээд "ааваа ээж үргэлж хичээж байгаа нэгэнд боломж олгож бай гэдэг байсан шүү дээ. Тэгээд ч Кайн муу авсан нь хичээлтэй холбоогүй та зүгээр хувийн асуудлаас болж шийдсэн биз дээ" гэж гуйхад

Жүнмён "өөр хүн байсан бол би бодож болох байсан Ким Жунин лав биш" гээд дээш бослоо.

Кай руу эргэж харан "охин руу минь ойртох хэрэггүй шүү. Хэт ойртоод байвал дараа жилийн чинь дүнг бас гараад өгнө гэж мэдээрэй" гэж сануулаад яваад өгөв.

Түүнийг явсны дараа Инбинь "аавыг зөвөөр ойлгоорой. Тэр дүнгээ харамлаад ингэж байгаа юм биш, харин манай аав хүмүүст надаас илүү итгэдэг байсан юм. Бүх хүнийг ээж шиг минь сайн хүн гэж боддог байсан байх л даа. Тэгээд чиний өвөг эцэгтэй намайг уулзаж эхлэхэд нүүрэн дээр шууд хэлээгүй ч намайг хамгийн их дэмжсэн хүн аав минь байсан. Тэр намайг жинхэнэ хайраа олсон гээд маш их баярлаж байсан юм. Гэтэл тэр хайр хуурамч байгаад зогсохгүй намайг хуураад хорьчихсон болохоор аав их эмзэглэсэн. Магадгүй надаас илүү түүнд хэцүү байсан байх. Тэгээд л танай гэр бүлийг тэгж их үзэн яддаг юм" гэхэд

Кай санаа алдан "анчдын тухай та нарын тухай анх мэдээд гэр бүл өвөг дээдсээ хамгийн зөв зүйл хийсэн мундаг хүмүүс гэж бодож байлаа. Гэтэл та нарыг мэдэх тусам энэ бүхэн буруу санагдаж гэмших сэтгэл төрөх юм. Өмнө та нар зөвхөн мангас шиг л харагддаг байсан гэтэл одоо илүү ихээр хүн шиг харагдах боллоо" гээд нүүрээ дарахад.

Инбинь "биднийг бага ч гэсэн ойлгож байгаад баярлалаа" гэсээр Кайн мөрөн дээр гараа тавилаа.

====================

Шөнө дунд Жүнмёныг доош буутал зочдын өрөөний ширээг дэрлэн Жунин унтана. Ойртож харвал ширээ дүүрэн дэвтэр ном дэлгэсэн байгаа харагдлаа.

Жүнмён "энэ золиг үнэхээр хичээл хийгээд байгаа юм байх даа" гэж өөрийгөө ярьсаар Жунины дэргэд очин хийж байгаа зүйлийг нь гүйлгэн харна.

Хийж байгаа зүйл нь ихэнх нь зөв байв.

Жүнмён "хоосонгүй толгой байх нь ээ" гэж ганцаараа ярьсаар алдаатай хийсэн хэдэн асуултыг нь засаад зогсож байтал Жунин нойрмоглон дээш босоод ирэв.

Кай "багшаа та юу хийж байгаа юм?" асуухад

Жүнмён "ю-юу хийв гэж. Муу усан толгой энд чинь авах юм алга! Ямар ч байсан чамаас ганц шалгалт аваад өнгөрөхгүй шүү, нэг ч зүйл үлдээхгүй бүгдийг асууна" гээд дэвтрийг нь шидээд яваад өглөө.

Кай нойрмог нүдээ нухлан "юу гэсэн үг үү? Надаас шалгалт авахаар болсон уу?" гээд эвшээсээр үлдлээ.

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

29K 2.6K 15
Нэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?
77.2K 13.3K 36
Түүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...
33.4K 3.5K 25
Тэр залуу өөрөө ч мэдэлгүй миний гэсэн бүхнийг аваад явчихсан. ... Гэвч өөрийн нэгэн зүйлийг үлдээсэн гэдгээ мэдэх болов уу...
13.1K 214 24
(HORRIBLY WRITTEN!!) ~Hinata shoyo is quiet person, not because he hate's talking simply because he's shy, he's new to karasuno high, he's a first ye...