/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️...

By ShureeOXEXO326

211K 24.8K 2.9K

Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . . More

-intro-
Ep-1 "Paradise Kim"
Ep-2 "Анчид"
Ep-3 "Бэлтгэл"
Ep-4 "Пак Инбин"
Ep-5 "Тохиролцож чадна"
Ep-6 "Байр бэлд"
Ep-7 "Гэр"
Ep-8 "Найз бүсгүй"
EP-9 "Цикотус"
EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"
Ep-12 "Аллага"
Ep-13 "Шинэ чадвар"
Ep-14 "Охин"
Ep-15 "Жирэмсэн"
Ep-16 " Tогломоор байна уу "
Ep-17 "Бидний нууц"
Ep-18 "Тайж"
Ep-19 "Миний аав"
Ep-20 "Яах гэж ирсэн юм?"
Ep-21 "Ким Жунин мөн үү?"
Ep-22 "Кофе юу? цай юу?"
Ep-23 "Итгэсэнд баярлалаа"
Ep-24 "Хатныг хөнөө!"
Ep-25 "Сар дуусаж байна"
Ep-26 "Хатан үхсэн"
Ep-27 "Минийх болохоор"
Ep-28 "Жунинд хайртай"
Ep-29 "Ховстогч"
Ep-30 "Би нэгдлээ"
Ep-31 "Дайн эхэлнэ"
Ep-32"Одоо унтдаа"
Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"
👑 THE END 👑

Ep-11 "Клуб"

5.1K 671 99
By ShureeOXEXO326

Асуултыг сонссон Кай Инбинь хоёр бие бие рүүгээ яах уу гэсэн шиг том харлаа.

Кай "анх өвөөгийн харшид танилцаж байсан юм. Инбинь нэг онцгой дарсыг авах гээд би бас тэр дарсыг нь ууж үзмээр санагдаад тэгээд л анх танилцаж байсан"

Инбинь "тийм шүү love shot-г хоёулаа сонирхоод л" гэж амыг нь дагууллаа.

Найзууд нь орилолдон "ҮҮҮҮ LOVE SHOT-оо аргагүй л хосууд болох заяатай байжээ" гэсээр

Чэн "нэр нь хүртэл романтик юмаа, хэзээ би ингэж романтик учралтай таарах юм бол доо. Ядаж найз бүсгүйтэй болчих юмсан"

Чанёол "чи өөрөө сэтгэлээ илчлэхгүй яваад байхаар угаасаа яаж найз охинтой болдог юм. Тэнгэрээс унаж ирэх биш" гэсээр малийхад

Чэн "дуугүй бай" гэсээр муухай харлаа.

Жэксон "Чэний дурлал яах вэ, тэгээд цаашаа юу болсон бэ?" гэсээр Кай руу харахад

Кай бодох байх зуураа цаг авахын тулд "аан тэр үед үү? тэр үед зүгээр танилцаад өнгөрсөн ч дараа нь сургууль дээр таараад л"

Инбинь "тэгээд нэг сургуульд сурдаг гэдгээ мэдээд танилууд болсон юм"

Бэкхён "гэхдээ манай хүн уг нь хурим ярьдаггүй хүн дээ, гэтэл бүр хурим хүртэл ярьсныг бодоход та хоёрын харилцаа их дээрээс эхэлжээ. Яаж бид нарт хэлэхгүй яваад байсан юм?"

Найзууд нь "тийм шүү бүр бид нарын хэн нь ч мэдээгүй ёстой их гайхсан. Гэнэт л тусдаа гарлаа найз охин гээд л"

Кайд үнэхээр цааш зохиох зүйл үлдээгүй бололтой "тэр чинь нөгөө" гэсээр Инбинь үү харахад

Инбинь "үүнийг Кай ярина" гээд шууд түлхчих нь тэр.

Кай Инбинь рүү харснаа санаа алдан "тэгээд танилууд байж байгаад . . . тэгээд нөгөө . . .УГААСАА ТЭГЭЭД ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ТАНИЛЦААД НЭГ СУРГУУЛЬД СУРДАГ БАЙСАН БАС ҮЕ ТЭНГИЙН ХЭН ХЭНДЭЭ ТААЛАГДСАН ТЭГЭЭД БОЛОО Ш ДЭЭ ЮУ НЬ ЯРИУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?" гэж орилоход найзууд нь гайхсан янзтай Кай руу том харснаа бүгд чимээгүй боллоо.

Лухан "ойлгосон гээд л бодчихоос" гэж амандаа бувтнахад

Инбинь гэнэт Кайн мөрөн дээр гараа тавиад "манай хүн ичээд байгаа юмаа ойлгоорой. Үнэндээ Кай ямар алдартай сайхан залуу гэдгийг та нар ч мэднэ. Гэтэл тэр санаандгүй надад сайн болоод миний араас ёстой үхэн хатан гүйсэн. Тийм алдартай, тийм сэхүүн залуу миний араас тэгж их гүйж байж нийлсэн болохоор та нарт ярихаас ичээд байгаа юм. Тийм биз дээ хонгор минь" гээд инээхэд

Кайн царай барайсаар "тийм ээ, бүр дурлаад хайрлаад үхэх гээд байсан юм. Хайр дурлал ямар хэлж ирэх биш дээ" гэсээр Инбинь рүү ширүүн харна.

Найзууд нь "аан тэгээд л биднээс нуугаад байж л дээ"

Сэүн "манай хүнийг тэгж их гүйлгэсэн гэж бодохоор хаха"

Жэйби "гуйгаад гүйж байхыг нь харах байсан юм хайран сайхан юмнаас хоцорчихсон байна"

Лухан "Ким Жунины шилдэг мөчүүд байсан байхдаа" гэсээр шоолон инээнэ.

Кай Инбинь рүү муухай харахад Инбинь "яадгийн"гэх шиг мөрөө хавчлаа.

Найзууд нь нэлээд удаан шуугилдаж ууж идэж суулаа. Сүүлдээ бүр ч даамжран бүгдээрээ шөнийн клуб орохоор болов. Инбинийг хүртэл аваад шүү дээ.

Инбиний бие өвдсөн байгаа гээд Кай тэр хоёр үлдэх гэсэн ч амжилт олсонгүй.

Залуус ч клубд орон хатуу зүйл уух нэг нь ууж. Бүжиглэж хөгжилдөх нэг ч хөгжилдөж. Зарим нь бүр охид хүүхэн эргүүлэн ер нь талаар нэг тарчихсан байлаа.

Кай ч бас хааяа хатуу зүйл уух боловч огт согтсон шинжгүй бас хяналтаа алдахгүй Инбинийг халамжилж байлаа. Бас гэрээс гарахдаа залуусааc нууцаар шилтэй цус аваад гараад ирсэн байв.

Кай хундагатай цус өгөхөд Инбинь шууд л үнэхээр нь мэдлээ. Кай руу гайхсан янзтай харахад "би гэрээс авчихсан юм. Бүх хүн ууж байхад хараад зогсоод байж болохгүй шүү дээ" гэсээр инээмсэглэв.

Инбинь хундагатай цусыг аван "баярлалаа" гэсээр дээш өргөөд бага багаар шимэн ууна.

Кай "тэд нэлээд согтсон байна, Бас анхаарал нь ч гэсэн өөр зүйлд төвлөрч эхэлж байх шиг байна. Хоёулаа жоохон байж байгаад гэр лүүгээ явцгаая. Энэ хэд угаасаа шөнөжин энд байна байх" гэж чихэнд нь хэллээ.

Инбинь толгой дохио "тэгье ээ"

Найзууд нь ёстой наргих цэнгэх гэдгийг утгаар нь үзүүлж байгаа бололтой.

Жэйби Чэн хоёр уух юмаа барьчихсан танхимын голд бүжиглэх бол Бэкхён нэг охинтой танилцаад амжсан бололтой чихэнд нь юм шивэн хааяа нэг үнсээд л бараг л учирaa олсон харагдана. Үлдсэн хэд нь энэ том клубийн хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байлаа.

Инбинь ч лонхтой цусаа ууж дуусаж. Кай ч хэд татаад тэр хоёр л ширээн дээрээ хийцгүй сууцгаана.

Клубын хөгжим солигдон уянгын ая яваад эхлэв.

Гэтэл саяхан л хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан хүмүүс бүгд энд тэндээс цуглан ширээндээ суулаа.

Жэксон "та хоёр одоо юугаа хийгээд томоотой суугаад байгаа юм? та хоёрт зориулсан ая яваад байгаа юм биш үү хурдан гарч нялуураач дээ" гэсээр хариу хэлэхээс нь өмнө Кай Инбинь хоёрыг чирэн танхим руу гаргалаа.

Тэд бие биедээ хүрч чадахгүй эвгүй байгаа бололтой өөд өөдөөсөө харан зогсоход найзууд нь

Чанёол "юугаа хийгээд байгаа юм?"

Сэүн "нялуураач дээ"

Жэйби "Ким Жунин хэзээ ийм даруухан болчихсон юм?"

Лухан "Клубт анх орж ирж байгаа юм шиг л хаха"

Жэксон "маяглаад байгаарай зүгээр, Бэкхён шиг л байгаач дээ" гэхэд

Кай Инбинь хоёр Бэкхён руу харвал тэр нөгөө охинтойгоо үнсэлдэн бараг л клубд биш гэртээ байгаа мэт ил задгай байх ба Бэкхёны гар нөгөө бүсгүйн нуруу өгзөг гээд л хаа тааралдсан газраараа гүйж. Бүсгүй ч Бэкхёны хүзүүгээр тэврэн өөдөөс нь үнсэнэ.
Үүнийг харсан даруйдаа тэр хоёр харц тулчих нь тэр.

Кай "ю-юу нөгөө бид арай дотно харагдах хэрэгтэй байхаа, тэд хараад байна" гэсээр Инбинь рүү ойртон бэлхүүсээр нь тэвэрлээ.

Инбинь "тийм ээ энэ ая дуусах хүртэл тэдний хүслээр хийе" гээд Кайн энгэрт нүүрээ наахад найзуудынх нь орилолдох чимээ сонсогдоно.

Кай Инбинийг хоёр бүжиглэж байгаа гэхээс илүү зүгээр тэврэлдэн бага зэрэг найган зогсоно.

Кай доош тонгойн Инбиний чихэнд уруулаа наагаад"хэзээ ч цус сорогчдын хатан хаантай хамт шоудах юм гэж санасангүй" гэсээр инээхэд

Инбинь "тийм ээ, би ч бас Ким гэр бүлийн хэн нэгэнтэй дахиж бүжиглэхгүй гэж бодож байлаа" гэсээр инээмсэглэв.

Кай "чи одоо ч гэр бүлийг минь үзэн ядаж байна уу?"

Инбинь "чи одоо ч намайг мангас гэж харсаар байна уу?"

Кай "чи одоо ч намайг хайртай хүмүүсээр минь сүрдүүлсээр байх уу?"

Инбинь "чи одоо ч миний өгсөн амлалтад итгэхгүй байна уу?" гэж өөд өөдөөсөө олон асуултыг тавина.

Хэн нь ч ямар ч хариулт хэлсэнгүй. Тэд зүгээр л бие бие рүүгээ ширтэж байсан юм.
Тэдний энэ учир битүүлэг байдлыг эвдэн намуухан ая дуусаж эргээд чанга хөгжим хадаж эхлэв.

Кай "бидний бүжиг дууссан бололтой"

Инбинь "би угаалгын өрөө ороод ирье"

Кай "ойлголоо, ширээндээ хүлээж байя"

Инбинь толгой дохиод танхимаас гарлаа.

======================

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө:

Инбинь угаалгын өрөө ороход эмэгтэй зөөлөн гинших дуу болон хааяа нэг тар түр хийх чимээ гарна.

Мэдээж насанд хүрсэн хүн бүр тэнд юу болж байгааг гадарлах байх. Гэвч бодит байдал илүү өөр гэдгийг Инбинь мэднэ.

Тэр жижиг өрөөнд болох зүйлийг дуусахыг хүлээх мэт Инбинь юм хийгээгүй боловч өрөөнөөс гарахгүй толины өмнө үсээ янзлан зогсоно.

Хэсэг хугацааны дараа хаалга нээгдэхэд бүсгүй суултуур дээр ухаангүй хэвтэнэ. Хүмүүс харвал шөнийн клубын ариун цэврийн өрөөнд болохоор тасраад унасан байна л гэж бодох байх. Гэвч бүсгүйг үлдээгээд гарч ирсэн залуугийн уруул бага зэрэг цус болсон байв.

Инбинь "Бён Бэкхён чиний ан хийх арга бүр нарийсжээ" гэхэд

Бэкхён цустай уруулаа долоогоод "мэдээж ш дээ би чинь хэн билээ дээ. Тэгээд ч тэр үхээгүй, удахгүй сэрнэ. Нэг сумаар хоёр туулай гэдэг байхаа" гэсээр өөрийгөө толинд харан зогсоно.

Инбинь толгой сэгсрээд "аймшигтай хүн шүү би лав тэдний оронд байсан бол чам шиг залууд ойртохгүй байсан юм. Хүүхнүүд гэнэн юм даа. Харваас өөрийг нь зажлахгүй залгих хүн гэдгийг мэддэггүй юм байхдаа" гэхэд

Бэкхён Инбиний мөрөөр тэврээд "зуун жил хоригдож гарч ирээд хамгийн сайн найз даа хэлж байгаа үг чинь энэ үү?"

Инбинь "галзуу амьтан, зуун жилд юу ч өөрчлөгдөөгүй байх шив"

Бэкхён Инбинь рүү чухал харснаа "өөрчлөгдөхгүй яах юм, илүү царайлаг болсон байгаа биз дээ? тэгээд ч танай Ким овогтны хүүтэй найзууд болсон байгаа биз дээ?" гэв.

Инбинь "тийм ээ анх Кайн найзууд дунд чамайг байгааг хараад үнэхээр гайхсан шүү, яаж яваад Кайтай нийлчихсэн юм"

Бэкхён "хамгийн сайн найзыг минь хорьсон гэр бүлийн дараагийн залгамжлагчийг ажиглаж байх хэрэгтэй биз дээ? Би Жуниныг төрсөн цагаас нь л ажиглаж байсан. Тэр их сайн анчин байгаа биз? бусдаасаа их хүчтэй санагддаг" гэв.

Инбинь "тийм ээ тэр их сайн, тэгээд чиний ажиглалт хэр байв"

Бэкхён "дажгүй шүү, Жунин их сайн залуу, бас үзэл бодол нь чамтай төстэй"

Инбинь "битгий Ким гэр бүлийг магтаад бай" гэсээр муухай харахад

Бэкхён чанга инээн "би угаасаа чамд тэр залууг хэрэггүй гэж хэлсээр байхад чи түүнд дурлаад эцэст нь хоригдсон биз дээ? Би хүн танихдаа их сайн гээд л хэлээд байгаа шүү Инбинь гуай"

Инбинь "тэгээд тийм л сайн юм бол яагаад Ким Жуниныг магтаад байгаа юм"

Бэкхён "тэр бусдаасаа өөр гэж хэлээд байна ш дээ, их дажгүй"

Инбинь "за за явж үз, би харилаа"

========================

Танхим руу орон Кай дээр очиход "ямар их удав аа, яг хайх гэж байлаа" гэсээр түүнийг угтав.

Инбинь "гарцгаая, одоо явж болно биз дээ?"

Кай "тэгье ээ явъя" гэсээр ширээнээс бослоо.

=======================

Дүрмийн дагуу шинэ хэсэг орлоо

Continue Reading

You'll Also Like

196K 11.2K 25
Өмнөд Солонгос улсын ханхүү Ким Жунины өмнө нэгэн охин санаандгүй байдлаар орон өөрийгөө хэрэгт оруулах болно.Угсаа залгамжлах ханхүүгийн өмнө орсон...
23.4K 1.2K 26
Ахлах сургуулийн тамирчин залуу ирээдүйн нөхөр минь болно гэж яаж мэдхэв цовоо сэргэлэн Нани болон түүний найзуудын романтик хөгжилтэй хайрын түүхийг...
107K 5.1K 21
'You got that James Dean daydream look in your eye And I got that red lip classic thing that you like And when we go crashing down, we come back ever...
9.5K 398 8
Tvd x to x tw In which the Scooby gang, the Mikaelson's and the pack watch the life of Charlotte Stilinski. The biological daughter of Derek Hale and...