/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️...

By ShureeOXEXO326

211K 24.8K 2.9K

Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . . More

-intro-
Ep-1 "Paradise Kim"
Ep-2 "Анчид"
Ep-3 "Бэлтгэл"
Ep-4 "Пак Инбин"
Ep-5 "Тохиролцож чадна"
Ep-7 "Гэр"
Ep-8 "Найз бүсгүй"
EP-9 "Цикотус"
EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"
Ep-11 "Клуб"
Ep-12 "Аллага"
Ep-13 "Шинэ чадвар"
Ep-14 "Охин"
Ep-15 "Жирэмсэн"
Ep-16 " Tогломоор байна уу "
Ep-17 "Бидний нууц"
Ep-18 "Тайж"
Ep-19 "Миний аав"
Ep-20 "Яах гэж ирсэн юм?"
Ep-21 "Ким Жунин мөн үү?"
Ep-22 "Кофе юу? цай юу?"
Ep-23 "Итгэсэнд баярлалаа"
Ep-24 "Хатныг хөнөө!"
Ep-25 "Сар дуусаж байна"
Ep-26 "Хатан үхсэн"
Ep-27 "Минийх болохоор"
Ep-28 "Жунинд хайртай"
Ep-29 "Ховстогч"
Ep-30 "Би нэгдлээ"
Ep-31 "Дайн эхэлнэ"
Ep-32"Одоо унтдаа"
Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"
👑 THE END 👑

Ep-6 "Байр бэлд"

5K 586 58
By ShureeOXEXO326

Кай хатныг хаанаас олохоо мэдэхгүй байсан ч сургууль дээр нь хэд хэд тааралдсан болохоор түүнийг олно гэсэн найдлагатай шууд сургууль руугаа явлаа.

Түүнийг сургууль дээрээ ирэхэд хамаагүй бага хүнтэй байх ба саяхан болсон аллага мэдээж хүн бүрийг айлгаж цочрол өгсөн нь мэдээж. Сургууль дээр нь хэд хэдэн цагдаагийн баг гарсан байх ба зарим нь мөрдлөг явуулж зарим нь хамгаалалтад гарсан бололтой.

Кай сургуулийн хаалгаар ороод л шууд хатныг хайлаа. Нүдээ гүйлгэн эргэн тойрноо харан зогсоход

Бэкхён "хүүе чи чинь төөрчихсөн юм уу? сургуульд анх удаа ирж багаа юм шиг л юугаа хараад байгаа юм?" гэсээр гараас нь татахад л ухаан орсон мэт түүн рүү харахад найзууд нь бүгд ирсэн байв.

Лухан "юугаа хийгээд байгаа юм?"

Чэн "Сылгийг хайгаад байгаа юм уу?"

Жэксон "цаадах чинь хэргийн гэрч гээд өнөөдөр бас байцаалт өгнө гэсэн. Гэхдээ хичээлдээ хэсэг суухгүй сэтгэл зүйч дээр эмчилгээтэй гэж байна лээ" хэмээн тайлбарлалаа.

Кай "ашгүй дээ"

Лухан "гэхдээ тэр хүн амины хэрэг эвгүй байгаа биз, яаж ийм олон хүнтэй газар тэгж хэрцгий алдаг байна аа" гэсээр бие нь эвгүйтсэн бололтой хачин царайлна.

Бэкхён "битгий тэр хэргийг дурсаад бай, сургууль дээр байх хангалттай эвгүй байхад"

Сэүн "гэхдээ тэр алуурчин манай сургуульд байгаа гэсэн"

Кай "одоо болно оо битгий яриад бай, гэхдээ та нар нөгөө охиныг хараагүй юу?" гэсээр нүд нь тогтохгүй ийш тийш харна.

Сэүн "ямар нөгөө охин?"

Чанёол "чиний нөгөө охин ямар дуусах биш дээ, хэнийг нь гэж бид яаж мэдэх юм" гэсээр инээхэд найзууд нь ч гэсэн бүгд инээлээ.

Жэйби "яг аль нь" гэсээр жуумалзав.

Кай хөмсгөө үл ялиг зангидаад "тоглоогүй байна аа, дээр та хэдтэй танилцаад байсан охин"

Чэн "Пак Инбин гээд байсан охин уу?"

Кай "тийм ээ, түүнийг хараагүй юу?" гэж асуухад

Сэүн "яагаад хайгаад байгаа юм? хүүхдийн хэрэг чинь хүндрээ юу?" гэсээр тоглоом хийхээ мартсангүй.

Кай "тэнэгүүд битгий тоглоод бай. Би зүгээр л түүнийг олох яаралтай хэрэгтэй байна" гэхэд

Бүгд "хараагүй ээ" хэмээн хариуллаа.

Кай "хичээл эхлэх болоогүй байна би явлаа шүү" гэж хэлээд найзуудаа орхин явлаа.

Хатантай таарч байсан анги, номын сан гээд л түүнийг дахин харж магадгүй гэж бодсон газруудаараа хайж гүйсээр гэвч сургууль хангалттай том бас маш олон анги танхим өрөө байгаа тул хатныг олсонгүй.

Цагаа харвал хичээл эхлэх болж байв. Эхний цаг сургуулийн хамгийн хатуу профессорын хичээл болохоор таслах нь битгий хэл хоцорч болохгүй. Тиймээс хар хурдаараа гүйсээр лекцийн танхимд хонхтой уралдан оров.

Гэвч Ким профессор аль хэдийн ороод ирсэн байв.

Кай "уучлаарай багшаа-"

Жүнмён "гар, хичээлийн дараа өрөөнд ирж нэмэлт даалгавар аваарай" гэх нь тэр.

Кай "гэхдээ би амжсан шүү дээ, хонх-" гэтэл

Жүнмён үргэлж гаргадаг төв царайгаа гаргасаар "тэгвэл тэр хонх чинь би байна. Би танхимд ороод ирсэн байгааг харахгүй байна уу? гар! хичээлээ эхэлмээр байна" хэмээн хөөлөө.

Кай бага зэрэг ууртай хөмсөг зангидсаар гарах гэж байхад найзууд нь түүний азгүйг гайхах мэт нүүр амаараа дохино.

Нэгэнт хичээлээсээ хөөгдсөн болохоор хийх зүйл байсангүй. Хатантай уулзах санаатай сургуулийг утга учиргүй тойрон алхах зуур түүний толгойд түм буман бодол эргэлдэнэ.
Дараагийн хонх дуугартал хатныг хайж явсан ч олсонгүй. Яаж олох тухайгаа бодох зуураа дараагийн хичээлүүддээ суулаа.

============

Өдрийн хоолны цагаар найзуудтайгаа хамт сургуулийнхаа хоолны газар сууна.

Бэкхён "Ёо Ким профессор лав урд насандаа Гитлер байсан байхаа лекц биш зүгээр л биднийг тамлаж байгаад гарсан" гэсээр ширээ дэрлэн унахад

Чанёол "харин тийм ээ, тэр хүнд сургууль дээр аллага гарсан хүн үхсэн гэдэг үнэхээр хамаагүй байгаа бололтой. Ядаж гашуудсан эсвэл эвгүй санагдсан ч юм байгаагүй. Бусад багш нар санаа нь зовж байхад Ким профессор л биднийг бие даалтаар булаж байсан"

Жэксон "энэ улиралд Ким багшийн хичээлийг яаж давна даа"

Чэн "харин тийм ээ. Бодохоос дотор муухайрч байна"

Жэйби "бид нар ч гайгүй Жунин одоо яана. багшийн дургүйг хүргэсэн. Нэмэлт даагавар ав гэсэн ш дээ"

Сэүн "нэмэлт даалгаврыг нь бодоод ч хэрэггүй аймшигтай юм. Чи ч дуусаа" гэсээр ярвайлаа.

Кай "битгий сануулаад байна. Угаасаа сэтгэл санаа муу байна"

Лухан "за за одоо болно оо, зүгээр хоолоо идэцгээе"

=================

Өнөөдрийн хичээл дууссан ч Кайг Ким профессор өрөөндөө дуудсан болохоор дургүй байгаа ч арга буюу өрөөнд нь очлоо.

Хаалга тогшихоос өмнө нэг урт амьсгаа аваад зөөлөн тогшив.

"Ор" гэх түүний дуугаар дотогш орлоо.

Кай "сайн байна уу профессороо, та намайг нэмэлт даалгавар ав гэсэн" гэсээр түүн ширтэн зогсоно.

Харин Жүнмён түүнийг байхгүй юм шиг л үл тоосон шинжтэй шиpээ дээрх материалаа харан сууна.

Кай "профессороо" гэхэд

Жүнмён сая л түүн рүү харлаа. Ширээний доороосоо хавтастай зүйл гаргаж ирэн ширээн дээрээ шидээд "чиний даалгавар. Дараа долоо хоногийн хичээл дээр заавал өгөөрэй" 

Кай хавтсыг нээхэд огт мэдэхгүй сэдэв байв.

"багшаа ийм юм үзээгүй ш дээ"

Жүнмён "өнөөдөр үзчихсэн" гэсээр нүүрний хувиралгүй харна.

Кай "гэхдээ багшаа-"

Жүнмён "баяртай" гэж эелдгээр хөөв.

Кай нэлээд бухимдсан харагдсан ч бага зэрэг бөхийгөөд өрөөнөөс гарлаа.

Өнөөдөр гэрээсээ бөөн урам зориг дүүрэн гарсан ч бүтсэн зүйл нэг ч байгаагүй болохоор бодолд дарагдсаар сургуулийн гарах хаалга руу явна.

Гэвч шатны төгсгөлд аллага болсон охидын ариун цэврийн өрөө шууд харагддаг цонхны өмнө танил дүр харагдлаа.

Өдөржин хайгаад олоогүй шөнийн хатан зогсож байв. Араас нь харсан ч түүнийг маш сайн таньсан юм. Түүнээс өөр хэн ч аллага болсон өрөөг ширтээд зогсож байхгүй.

Кай "И-Инбин" гэж итгэл муутай дуудахад тэр эргэж харав.

Инбин "хөөх хэн нэгэнд би их хэрэгтэй байгаа бололтой. Бүтэн өдөржин намайг хайсан тийм үү?" гэсээр үл ялиг жуумалзлаа.

Кай энэ удаад зориг гарган Инбиний гараас хөтлөн шууд машин руугаа явлаа.

Инбин " хэн нэгэн зоригтой болоо юу даа? хамгийн сүүлд уулзахад чи надаас үхтлээ айж байсан биз дээ?" хэмээн тохуурхсан үг унагаана.

Кай "чамтай, биш ээ тантай ярих зүйл байна. Тохиролцоо хиймээр байна" гэхэд

Инбин жуумалзсаар "хачирхалтай юм. Надад чамтай хийх тохиролцоо байхгүй юмсан" хэмээн эсэргүүцлээ.

Кай түүнийг машиндаа суулгаад шууд гэртээ ирэв. Машинаас бууж амжаагүй байтал

Инбиний царай бага зэрэг хувираад "бид яагаад энд байгаа билээ?" гэж бага зэрэг ууртай асуулаа.

Кай "хоёулаа хамт амьдарцгаая. Би зөвхөн чамд зориулж цусны донор өгдөг тусдаа төв нээж өгье. Чи хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ шинэ цус ууж болно. Харин оронд нь хүн алаад хэрэггүй" гэж хэлэхэд

Инбинь бага зэрэг гайхсан янзтай Кай руу хараад "хөөе жаалаа чи өвчтэй юм уу?" гэж асуулаа.

Кай илүү нухацтайгаар Инбинь рүү хараад "чамд байгаа хамгийн том давуу тал би тийм үү?"

Инбинь "магадгүй л юм. Чиний ачаар танай анчид намайг яаж ч чадахгүй" гэсээр инээмсэглэв.

Кай "гэвч би чиний хамгийн том сул тал гэдийг мэдэх үү?" гэж асуухад

Инбинь хөмсгөө өргөөд "яагаад тэгж бодов?" гэсээр царай нь илүү нухацтай болсон байлаа.

Кай "чи хүмүүсийг дэндүү тэнэг гэж боддог бололтой. Гэхдээ бид ухаалаг. Би чиний давуу тал байгаа шигээ сул тал ч болж чадна. Хэрвээ би үхчих юм бол чиний хамгаалалт үгүй болж анчид чам руу дайрах бүрэн боломжтой чамайг алж эсвэл хорьж чадна. Бас чи амин цусныхаа талыг алдсан болохоор хамаагүй сул дорой болсон байгаа. Бид биш юмаа гэхэд чиний төрөл нэгтэн эсвэл өөр эрэл биш нэгэн чамайг үгүй хийнэ"

Инбинь хүйтэн инээмсэглээд "тэгээд арай чи үхнэ гэж сүрдүүлэх гэсэн юм биш биз дээ. Уучлаарай жаалаа гэвч энэ бүхэн надад хамаагүй. Чи үгүй болсон ч би эрх чөлөөтэй хэвээрээ байна. Бас би өөрийгөө хамгаалж чадна. Тэгээд ч миний төрөл нэгтэн маш үнэнч хүмүүс байдаг юм" гэж хэлээд машинаас буугаад явчихлаа.

Кайн эхний арга бүтэлгүйтсэн тул хэдийгээр маш их айж байсан ч сүүлийн аргаа хэрэглэхээр шийдлээ. Бүтэх үгүйг нь мэдэхгүй айж байсан ч машины урд хайрцгаасаа бэлдэж тавьсан хутгаа гаргаж ирэн нэг гүнзгий амьсгаа аван нүдээ аниад хамаг хүчээрээ зүрх рүүгээ зоолоо.

Кай-н цээж аймшигтай өвдөж эхлэхэд өөрийгөө үхэж байна гэж бодсон ч түүний гараас давхар барьсан гарыг мэдрэх төдий гайхан нүд нээлээ. Гэтэл аль хэдийн холдоод явсан байсан Инбинь түүний цус болсон хутгатай гараас давхар барьсан байх ба хутганы зөвхөн үзүүр хэсэг нь багахан хэмжээнд орсон байв.

Магадгүй Инбинь зогсоосон бололтой.

Кай өвдөж байсан ч инээмсэглээд "яасан миний үхэл чамд хамаагүй гэсэн байхаа. Гэтэл яагаад зогсоодог билээ" гэхэд

Инбинь бага зэрэг ууртай харагдах ч "болж байна хамт амьдарцгаая, гэхдээ танай гэрт амьдрахгүй би энэ газарт дургүй. Тиймээс чи бидний амьдарч болох тусдаа байр бэлд" гэх нь тэр.

Continue Reading

You'll Also Like

23.4K 1.2K 26
Ахлах сургуулийн тамирчин залуу ирээдүйн нөхөр минь болно гэж яаж мэдхэв цовоо сэргэлэн Нани болон түүний найзуудын романтик хөгжилтэй хайрын түүхийг...
196K 11.2K 25
Өмнөд Солонгос улсын ханхүү Ким Жунины өмнө нэгэн охин санаандгүй байдлаар орон өөрийгөө хэрэгт оруулах болно.Угсаа залгамжлах ханхүүгийн өмнө орсон...
136K 7.5K 27
"Ороод ир" хэмээн түүнийг ширүүн дуугаар хэлэхэд би толгой дохин хажуугаар нь зөрөн дотогш орлоо. Намайг суух эсэхдээ эргэлзэн зогсож байтал тэр хаал...
43.3K 4.6K 24
Гилийн хатан минь цэцэг болон дэлгэрээч.