윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋

By Rosenhilla

14.4K 1.6K 224

✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦ More

1 - Курё
2 - Сү Овогт
3 - Сувдан хатгуур
4 - Шүрэн шалгуур
5 - Хөхөө цаг
6 - Шурүн татвар
7 - Хааны хатан
8 - Эмэгтэй хүн
9 - Сар
10 - Бяцхан эхнэр
11 - Амттан
12 - Интоорын үнсэлт
13 - Хос тогоруу
14 - Ариун Үйл
15 - Луун Өмсгөл
16 - Хаврын ороомог
17 - Цусны толбо
18 - Хоёр ширхэг чавга
19 - Ан
20 - Ноён хаш
21 - Бөхсөн дэнлүү
22 - Бэлэг
23 - Муу мэдээ
24 - Охин
25 - Гуниган бороо
26 - Сүүлчийн гуниг
27 - Анхны Сувд
28 - Асуудал
29 - Муу хүн
30 - Чилээрхэл
31 - Ил
32 - Нууц
33 - Их Хатан
34 - Алтан хулуу
35 - Шүрэн орд
37 - Шадар Авхай
38 - Сэлт
39 - Анхны харц
40 - Хунтайж
41 - Миний Төгсгөл
42 - Нөгөө Ертөнцөд [🌸]

36 - Юүри

255 41 6
By Rosenhilla


"Гүнж минь хаалгаа тайлж болгооно уу.."

"Дээдэс минь.."

"Гүнжтээн.."

"Цаг орой болж байна.. Шивэгчин нь танд зоогийг тань авчирлаа~~"

"ИХ ХАТАН ЗАЛРАН ИРЛЭЭ.."

Ду тайганыг ийн чангаар хэлэхэд гүнжийн өргөөний гадаа бөхөлзөж байсан авхай, шивэгчин нар цөм бүгд даруй зай тавьж өгөх аж. 

Мөн их хатан нилээн санд мэнд ирж буй бололтой амьсгаа дарчихсан гүйнгээ алдаж ирээд шууд л гүнжийн өргөө рүү яван орлоо. 

Харамсалтай нь хаалгыг нь татвал түгжээтэй байх нь тэр.

"Ээж нь ирлээ.."

"Жинжү хаалгаа нээгээрэй.." 

Их хатныг аяархан ингэж хэлэхэд өргөөний төмөр цоож "Торр" хийтэл тайлагдав. Гүнжийн өргөөнд үйлчилдэг тэд бүгд одоо л нэг амьсгаа авахтайгаа болсон нь энэ. Мэдсэн бол аль эрт л их хатанд хэл хүргүүлж дууддаг байж.

Одоо магад дээдэс гарч ирээд эртхэн хэлсэнгүй гэж уурлачихаж мэдэхээр байлаа.

Учир нь гүнж өдөржин өргөөнөөсөө гаралгүй уйлсан юмсанж.

Их хатныг гүнжийн өргөөрүү дотогш яван ороход гүнж бүлцийсэн нүдээрээ хатан эхрүүгээ харав. Өдөржин хөнжилөөр өөрийгөө ороочихоод уйлж суусан гүнж эхийгээ харав уу үгүй юу дахиад л өмөлзөөд ирэх аж.

Эхдээ одоо ч нялхаараа.

Яг л ээж шигээ.

Усны тусгал мэт.

"Миний охин юунд ингэж уйлаа вэ?.. Чамд минь уйлах юу болов.."

"Ээждээ хэл дээ.."

Их хатан үүнийг хэлж байхдаа алгуур охиндоо дөхөж очоод түүнтэй хамт хөнжил дотор нь хамт суулаа. Охин ч эхийнхээ энгэрийг налж дахиад л уйлаад эхлэв. 

"Г-гадуур н-амайг т-аны охин б-биш гээд байна"

"Ииииии ииии"

Үнэхээр л их гомдож буй нь уйлж буй энэ чимээнээс нь илт. Харин түүний хатан эх охиныхоо хэлсэн зүйлд тийм ч их цочирдсон харагдсангүй.

Аргагүй дээ.

Тэр өдөр ордон даяар тархаад байгаа цуу яриаг хэдийн сонсчихсон байсан шүү дээ. Бас яаралтай арга хэмжээ авч энэ яриаг гаргасан хүмүүсийг шийтгэхийг ч даалгачихаад нааш ирсэн.

Энэ хэргийн учрыг олох гэж л тэр охин дээрээ эрт ирж чадаагүй юм. 

"Миний охин чинь хатан эхийнхээ л охин шүүдээ.."

Гүнжийн хэт уйлсанаас болж хоолой нь сөөж эхлэхэд хатан хүртэл тайвшруулж чадахгүйд хүрэх шиг. 

Ёстой яаж тайвшруулах учраа үл олж хийх зүйлгүй түвдэж байтал зол гэм нь хаантан залран ирэх ажээ. Эцэг хүн л болсон хойно үр хүүхэд рүүгээ яарсан нь лавтай.

Гэсэн хэдий ч тэр чинь энэ улсын эзэн хаан шүү дээ. Төрийн хэргээ дуусгаад л шууд нааш ирсэн нь энэ билээ.

"Жинжү.."

Жонханыг аяар ингэж хэлэхэд гүнж одоо л нэг юм нүдээ нээж гүнзгий амьсгаа авахтайгаа болов. 

"Чи минь хатан ээж бид хоёрынхоо л наран гэрэлтсэн үр нь билээ.."

"Бүү гунигла миний охин.. Эцэг нь чамд нарны сүүдэр ч бүү тусаасай гэж өсгөсөн байтал өдөржин чамайгаа мэлмэрүүлчихлээ өршөөнө үү"

Хаан бол ийм л эр хүн.

Өөрийнхөө эмэгтэйд.

Өөрийнхөө эхэд.

Өөрийнхөө төр улсад.

Өөрийнхөө охинд хүртэл тэр өршөөл гуйж мэддэг нэгэн. Тиймдээ ч Курё улс улам бүр цэцэглэж буй биз.


★彡


"Эгч таныг тэр үед хатан болчихсон бол гэж бодох юм.."

"Тэгсэн бол өдийд--"

Их хатныг ийн ярьж байх зуур лянхуан цай барьж урд нь сууж байсан Сун их татвар шууд хатны яриаг тасалж орхилоо. 

"Бүү тэгэж хэлээч их хатан минь.. Харин ч таны ачаар гүнж ордонд орж ирж өөрийн байрандаа эргэн заларсан. Энэ их ачыг тань би яахан тийм юмаар хариулж чадах билээ.."

Чухам үнэнд Юүриг их хатан болдог жил бага хатны суудал нилээн удаан эзэнгүй байсан ба учир юу гэвээс их хатан хоёр хүүхэдтэй байсан тул бага хатан залахыг тийм ч их яаравчлуулаагүй юмсанж. 

Тиймд тэр нэгэн луу жил Сун их татварыг бага хатан болгох санал тавьж дээдсүүд бүгд зөвшөөрсөн авч эрхэмсэг үнэн Ирёон татвар өөрөө тэр өндөр суудлаас татгалзчихсан юм. 

Хэрэв хатан суудалд заларвал өөрийн охиноо эргүүлээд авч болох байсан ч гэлээ тэр тэгсэнгүй. 

Тэр цаг үеэс одоог хүртэл биеэ хоёр хуваан төрүүлсэн охин үрээ их хатан таны хүүхэд билээ хэмээн суусан хэвээр л.

Ийм эх басхүү ийм өр нимгэн эмэгтэй хүн байдгаа. 

Шагшин магтмаар. 

Их хатан агаад их татварыг цайлж дуусах үед хэн хэнийх нь сэтгэл амирласан уу гэлтэй. Юүри ч тэр ордон даяар тархсан цуу ярианд санаа зовинонгуй байсан билээ. Гэхдээ өчигдөрхөн охинтойгоо уулзаад өнөөдөр харин их татвартай уулзаад сая нэг юм тайвшрахтайгаа болсон юм.


"Хатан эх минь.. Би одоо арван гурав хүрлээ хэтэрхий балчир байхаа больсон. Тиймдээ ч төрсөн эх минь Ирёон татвар гэдгийг мэднэ-"

"Хорвоод хүн болгож төрүүлсэнд нь талархаж явах ухаан надад бий.. Г-гэхдээ?..."

"Э-ээжээ.."

"Би ганц таны л охин шүү.. Та л миний ээж"


Гүнжийн урьд шөнө тэврэлдэн хэвтэж байхдаа хэлсэн үгсийг нэхэн санахдаа Юүри дахиад л мэлтэлзээд ирлээ. 

Угаас санан санан баймаар сайхан үгс байсан тул одоо ч тэр их хатан баярын нулимс унагаж буй нь энэ юм. Үүний сацуу багахан өөрөөрөө бахархах шиг. 

Ийм ухаантай охин өсгөж том болгожээ гэж. 

Үнэхээр л би "Ээж" гэж дуудуулах гавьяатай юм аа гэж. Хархан багаас нь эхсүлэд л өөр дээрээ авч хэрхэн ном уншихыг, хэрхэн хатгамал хийхийг, хэрхэн цэцэгс арчилахыг бас хэрхэн хүнийг хайрлах вэ гэдгийг заасан болохоор гүнжийг ийм сайхан өсөж торнисонд Юүри ихэд жаргалтай байсан юм.

Энэ шөнө ч тэр урьд өмнөх үеийн адил сар тэнгэрт сайхан манджээ. 

Манихуа одоо ч үзэсгэлэнтэй газар хэвээр. 

Шөнө ингээд зогсох хичнээн сайхан байдаг гээч. 

Ярих юм биш.

"Юүри.."

Сарыг ширтэн байхад нь их хатны араас хэн нэгэн ингэж хэлэх аж. 

Хэн нэгэн ч юу байхав. Эзэн хааны ордонд хааны их хатанг ганц л хүн нэрээр нь дуудаж зүрхэлнэ.

Тэр нь хаан өөрөө. 

Элгэмсэг зөөлнөөр.

Аргадангуй. 

Хайрлангуйгаар хаан ингэж дуудсаар ирсэн билээ.

"Юүри~" гэж. 

Их хатныг эргэж харахад хаан ч бас салхилахаар гарч ирсэн бололтой унтлаганы ханбугтайгаа гараа хойноо атгачихсан сэтгэл татам байдлаа сарны гэрэлд хадгалаад зогсож байлаа. 

Их хатны минь зүрх урьдын адил догдолсон хэвээрээ. 

Энэ цаг мөчид Юүри хааныг анх харж байсан үеээ зурсхан санасан юм. Саяхан охиноосоо болоод сэтгэл нь дэндүү хөдөлчихсөн байсандаа ч тэр үү аль эсвэл урд нь алгуур ирж зогсох эр хүний эхнэр хийгээд их хатан нь болсон болоод ч тэр үү дахиад л баярын нулимс унагаж орхих нь тэр ээ. 


Эзэн хаан Юүригээс жоохон зайдуу байрлах алтан сэнтийдээ залран суугаа харагдана. Унтлаганы хар алтан ханбугаа өмссөн байх агаад энгэрийг нь задгайлчихсан байлаа. Цээж нь нүдний өмнө илхэн үзэгдэнэ. Бүр болоогүй хааны үс задгай байв. Мөр хол давсан хар урт үс нь ихэд сүрлэг сайхан харагдана.

Харин хааны царай төрхтэй ярих ч юм биш. Эмэгтэй хүн мэт гоо төгс нэгэн аж.

Эмэгтэй хүнээс дутахааргүй цэвэрхэн цагаан арьс, Юүри рүү харц хаяан тормолзох алга нүд, сархад зооглох улаа бутарсан уруул, энэ бүхэндээ тохирсон өндөр сайхан хамар гээл. Бүр түрүүний дуулдсан сайхан хоолой гээд түүнд бурхан тэнгэр дэндүү харамгүй хандсан мэт байлаа.


Энэ үе саяхан мэт л санагдана. 

Яг л өчигдөр мэт. 

Яг л өчигдөр л хаантай ингэж учирсан мэт. 

Гэвч гайхамшигтай нь хэдийн арван таван жил өнгөрчээ. 

Энэхэн мөчид Юүри хааны энгэрт тэврүүлэн дулаацаж зогсохдоо басхүү хааны чихэрлэг хийгээд сэнгэсэн цангисны үнэрийг үнэрлэж байх зуураа нэгэн хүнийг санагалзан дурссан юм. 


"... Хожим хойно хааны энгэрт эрхлэн суухдаа намайг нэг дурсан санаарай. Ганцхан удаа л намайг бодоорой.. "


Шурүн татвар.

Амласанаа би биелүүллээ. 

Захиасыг нь тань гүйцэлдүүллээ.

Хожимын энэ нэгэн хаврын өдөр таныг би дурсан саналаа шударга үнэн Шурүн татвар минь. 

Таныг одоо дурсах нь ээ цээжинд хөнгөхөн гуниг хурах шиг. 

Өнөөдөр магад өнгөрсөнөө санан дурсдаг өдөр бололтой.


"Юүри.."

"Одоо хоёул дотогш өргөө рүү орцгооё доо"

"Хатан та жиндээд эхэллээ..."



- 🪻







𝓡𝓸𝓼𝓮𝓷𝓱𝓲𝓵𝓵𝓪: Заа~ Юу байцгана? ㅋㅋㅋ.


Continue Reading

You'll Also Like

2M 57.2K 95
On the twelfth hour of October 1st, 1989, 43 women gave birth. It was unusual as none of them had been pregnant since the first day they started. Sir...
1.6K 256 10
Анхны хайр чи надад хэзээ ч сайхан хандаагүй. Өөр хэн нэгэнд битгий л ингэж хандаарай гэж чамаас биечлэн гуйя. Тэнэг бүтэлгүй ноён анхны хайр гуай. �...
12.8K 1.1K 16
Дурлачихсан юм... өөрийгөө ч хайрлах зай үлдээлгүйгээр.
347K 12.1K 74
𝐛𝐨𝐨𝐤 𝐨𝐧𝐞. gilmore girls universe. 𐙚 | B L U E ˖⁺‧₊˚♡˚₊‧⁺˖ ─── blue eyes like the sea on a cold, rainy day ❝ 𝘉𝘓𝘜𝘌 𝘌𝘠𝘌𝘋 𝘉𝘌𝘈𝘜𝘛�...