33 - Их Хатан

176 39 10
                                    


Сү охин Манихуад шөнийн тэнгэрийг ажин зогсоно. 

Өнөөдөр сар сайхан манджээ. 

Тэнгэрт мэлтэлзэх сар үнэнхүү үзэсгэлэнт харагдаж байсан нь хаан хатан хоёрын тэр нэгэн шөнийн явдлыг санагалзуулах аж. Хамгийн анх хаан түүний хоёр гарыг атгаж дулаацуулж байсан тэр үеийг. 

Тэрхүү сайхан догдлол нь одоо ч гэдсэнд мэдрэгдэх мэт. 

Том бадриун, дулаан гар Юүригийн хоёр гарыг торох юмгүй атгаж байсансан. 

Бага хатан уг өнгөрсөн явдлыг санахдаа ихэд гэгэлзэж байсан ч цаагуураа улам гунигт автах шиг болов. Угтаа шөнийн урт гунирхалаа хэсэг зогсоох гэж л салхинд гарч ирсэн бус уу.

Гэтэл эсрэгээрээ улам бүр гунигт живж орхилоо. 

Бараг нэг сар гаруй болжээ. 

Хорин ес хоног. 

Бүхэл бүтэн хорин ес хоног хаан түүн дээр ирсэнгүй. 

Яахав уулзаж зоог барьж, үг солихтойгоо байгаа ч гэлээ түүний өргөөнд ирж хоноогүй олон хоножээ. 

Тиймд л ийм хөнгөн ч гэмээр гунигтай буй юм. 

Харин хаан өнгөрсөн хугацаанд өдөр бүр их хатны өргөөнд айлчилж буй билээ. Өмнө нь хаан өөрийн эмэгтэйчүүдэд хэрхэн ижил тэгш ханддаг байлаа даа. 

Гэвч.

Их хатан хөл хүнд болсоноос хойш тэр зарчим, тэр тогтсон ёс үгүй болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. 

Тэр мартсандаг. 

Хаан бараг л өөр бусад хүмүүс энэ хатдын өргөөнд хааныг хүлээж буйг мартсан байх. 

Ли татвар. 

Сун их татвар. 

Бүр хааны их хатныг бие давхар болохоос өмнө очих дуртай болоод байсан өргөөний эзэн бага хатантай цуг ордонд орж ирсэн Ким татвар гээд л.

Бас хамгийн сэтгэл эмзэглүүлэм нь хаан бага хатныг урьд өмнөх шигээ хайрлахаа больчихсон гэлтэй.

Их хатан хөл хүнд болсон нь маш хүндтэй хэрэг мөн ч гэлээ арай ч бага хатанг ингэж хөсөр хаяхгүй байх гэж цөм бүгд бодож байлаа.

Гэтэл. 

Хаан бага хатныг бараг тоохоо байчихсан. 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд дөрөв байна уу таван удаа өдрийн зоог барьсан ч гэлээ бас нэг удаа ордон дотор алхаж яваад таарахдаа хатдын өргөөг сайн хариуцаж байгаа гэж магтаад өнгөрсөнөөс өөрөөр Сү охин хааны царайг тогтож хараагүй удаж.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now