10 - Бяцхан эхнэр

339 43 12
                                    


Намрын налгар сайхан өдөр Сү охин мод навчисыг харж сэтгэлээ баясгангаа хэсэг цэцэрлэгт саатахыг хүсчээ. Нэгэнт л хааны хатан болохоо хойш охин ардаа дагуулж явдаг үй түмэн барлагуудаас ичиж санаа зовохоо больж гэнэ.

Тайван аажуу байгалийг ажин байхад түүн дээр нэг их энгэсэг цэцэгсийн үнэрийг бүхэлдээ хослуулан үнэртүүлсэн хүн хатны ойролцоо ирэн зогсов. 

Шурүн татвар. 

Сү хатан түүнийг эхлэж мэнд мэдэхийг хүлээсэн ч эрхэм татвараас нэг ч авиа гарсангүй. Зүгээр л өөдөөс нь харан байлаа.

Магад хатныг сонжоод байна ч гэж хэлж болохоор. 

Арин тэсгэл алдан "Хатны амар мэндийг мэдэхгүй хэрэг үү" гэж ширүүхэнээр хэлж орхив. 

Хатны шадар авхайн бага зэрэг уцаарлангуй хэлсэн өгүүлбэрт нь Шурүн татвар инээвхийлж "Мөхөс би ёс алдлаа. Хатны гоо үзэсгэлэнг бишрээд ёс жаягаа мартсан байна" гэх нь тэр. 

Худал. 

Үл тоож басамжилсан харцаараа түрүүнээс хойш төөнөж байсан тэр хааны элбэрэл хайранд ихэд барддаг гэдгээ ойлгуулах гэсэн мэт өчиггүй хатны өөдөөс худал үгс шидэлж орхив. 

Түүнд нь харин Юүри тийм ч их ач холбогдол өгөөгүй мэтээр бага зэрэг толгой дохин хажуугаар нь зөрж өнгөрлөө. 

Өөдөөс нь олон юм ярьвал тэрээр цаг ямагт хатныг унагах гэсэн үг шидэлсээр байна гэдгийг хатан мэдэж байсан юм. Тиймээс л хажуунаас нь ихэмсэг ч гэлээ аль болох хурданаар холдсон нь энэ.

Өөрийн өргөөндөө ирээд Юүри бараг л уйлах гэж байв. 

Тийм ч сүртэй зүйл болоогүй ч гэлээ тэрээр цаашид энэхүү ордны басхүү эмс хүүхнүүдийн асуудлыг яг л үзмэрч удган шиг таамаглан бэлэхнээ гадарлаж байсан юм. 

Иймд тэр гуниглан уйлсан юм.

Гунигаас болж нулимс унагасан ч гэлээ тэр үүний хажуугаар атаархсандаа уйлж байгааг нь өөрөөс нь өөр хүн мэдэхгүй нь харамсалтай.

Тийм ээ.

Хааны хатан атаархаж байгаа нь энэ. 

Бүр татвар эмд шүү.

Бардам байсан. 

Шурүн татван дэндүү бардам нэгэн юм. 

Тэр өөрөөс нь хэргэм зэргээр хавь илүү, бүр өөрөөс нь хэд дахин гарал угсаа сайтай язгууртан авхайг гэсэн хэдий ч одоо бол хатан хэмээх тэнгэрийн охиноос айж эмээсэнгүй.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Onde histórias criam vida. Descubra agora