20 - Ноён хаш

262 34 2
                                    


Хаантанг тэнгэрийн их анд үдэж өгсөнөөс хойш ердөө хоёрхон өдөр л өнгөрсөн байх ажээ. Сү охинд эдгээр өдрүүд маш урт хэцүүхэн өнгөрсөн байтал цаана нь өчнөөн эзэн хааны эзгүй өдрүүд түүнийг хүлээж байх аж. 

Бага хатанд хийх юм бишгүй их авч тэрээр сав хийвэл хааныг бодоод суучихдаг байлаа. Аргагүй дээ, дасал болтлоо хаан хатан хоёр ихээхэн цагийг хамтдаа өнгөрөөсөн шүү дээ.

Тийм байтал анх удаа ингэж урт хугацаанд хол байх нь хүндхэн байгаагаас зайлахгүй.

Түүнд их хатан ордны залуу авхай нарын өргөө болон ордны дээдсүүдийн хувцсыг олонтайяа урладаг "Илланг" өргөөг хариуцуулж өгсөн юм. Тиймд бараг л Сү охины эрх зоргоороо байсан өдрүүд дуусгавар болсон гэхэд хилсдэхгүй.

Өглөө дадал болсоноороо босох авч шуудхан л залуу авхай нарын хичээл хатныг хүлээж байдаг байв. Саяхан ордны залуу авхайн шалгуур болж суралцагч залуу авхай нар ордонд орж ирээд удаагүй байгаа юмсанж. Тиймд бага хатан өдөр бүр залуу охидуудын хичээлд хөндлөнгөөс харан сууж байгаа юм. 

Азаар зөвхөн харж сууж байгаа төдий. 

Бараг хамт хичээлд суух байсан бол өнөөх залуу охидууд бараг хүүхдүүд гэж болохоор нялхастай хатан тоглоод юм уу хөөрөлдөөд суучихаж мэднэ. 

Нэг удаа яг хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэр унших гэж байхад нь Арин болиулж байсан удаа ч бий. 

Ай даа. 

Мөн Юүри өдөр бүр хааны эх их хатны өргөөнд бараалхаж байлаа. Хоёр талдаа уйдаж байгаа хоёр заримдаа даам нүүнэ. Заримдаа хамтдаа хатгамал ч хатгана. 

Бүр болоогүй Сү охин их хатантай хүртэл давгүй харилцаатай болсон гэхэд буруудахгүй болов уу. Их хатан угаас элгэмсэг дотно зангүй ч ядаж л бага хатныг өдөр бүрийн хийж байгаа зүйлсээ тайлагнахаар ирэхэд нь амттан шимттэн, цай шүүсээр дайлж тэр нь элбэгшиж байсан юм.

Тийм ээ бяцхан хатны өдөр бүр сонин хачин ихтэй, давгүй сайхан өнгөрч байгаа ч хатан маань цаанаа нэг л уйтай.

Сэтгэлийнх нь эзэн дэргэд нь байхгүйдээ тэр биз. 


★彡


Хаан Ёла уул руу явах замдаа хоноглоод дөрөв хоносон байх ажээ. Аз гэмээр нь одоо ердөө хоёр бээр газар яваад л хаан эзний цуваа зорьсон газраа хүрэх юмсанж.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋حيث تعيش القصص. اكتشف الآن