37 - Шадар Авхай

152 32 4
                                    


★彡


"Их хатны зарлига сонордохтүн.."

"Хатдын өргөө хийгээд есөн ордны бүх эмэгтэйчүүдэд хамруулан сонордуулах нь. Цагаагчин туулай жилийн нохойн сарын шинийн арван тавнаас эхсүлэн ордны тавин наснаас дээшхи бүх шадар авхайг албадан гавьяаны амралтанд гаргасугай. Түүнчлэн ордны залуу авхайн шалгуурт тэнцүүлэх насыг арван дөрөв болгож нэмэгдүүлсүгэй. Гутгаарт ордны залуу авхай агаад шадар авхайг хорин таван нас хүрэхэд нь гэр бүл болохыг зөвшөөрөн дэмжиж ордноос хүслээрээ гарах эрхийг нээлттэй үлдээсүгэй.."

Хатдын өргөөний бичиг хэргийн даамалыг ийн уншиж байх зуур хааны их өргөөний гадаах хүндэтгэлийн талбарт мянга мянган эмэгтэйчүүд эгнээ болон зогссон байлаа. 

Ажаад харах нь ээ тэд эрэмбэ дараагаараа зогсжээ. 

Урд эгнээнд хааны татвар эмс хэргэм зэргээрээ ард урдаа зогссон харагдана. Энэхүү нүд унагам сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд Ирёон их татвар байх нь тэр. 

Дээдэс өнөөдөр сайхан усан цэнхэр өнгөөр хувцаслажээ. 

Хааны эмэгтэйчүүдийн араас ордонд удтал байсан мөнх өөрийн дээдэсдээ үнэнч үйлчилсэн нас дээр гарсан шадар авхай хийгээд сургагч авхай нар зогссон байх юм гэнэ. Тэдний ихэнх нь санчигандаа буурал үстэй байх аж. Энэ нь ч тэднийг өнө удаан жил үнэнч байсныг илтгэх мэт. 

Тэд нарын хамгийн урд хааны эх их хатны шадар авхай Ий Сугүл гараа чугориныхоо ард хоёронтоо атган зогсож байлаа.

Үүний араас шадар авхай нар бөхийн зогсоно. 

Цөм бүгдээр гүн ногоон өнгийн шадар авхайн өмсгөл зүүсгэлтэй байх агаад тэд ордон дох эмэгтэйчүүдийн дийлэнх хувийг эзэлдэг тул тэр хавиар нэг ногоон будаг асгачихсан мэт олуулаа нүсэр харагдаж байсан юм.

Тэд нарын араас ордны гал тогооны залуу авхай нар ягаан улбар өмсгөлтэйгээ зогсож байх аж. Эдгээр залуу бүсгүйчүүд цаг ямагт ариуныг сахиж байх ёстой хүмүүс тул цөм бүгдээр амандаа хаалттай байв. Гэтэл ганц гал тогооны авхай нар л амандаа хаалт бүхий гивлүүртэй юм болов уу гэвэл үгүй ээ. 

Ордны оточ нар болох анагаах эрдмийн бүсгүйчүүд бас ам агаад хамраа дарсан гивлүүртэй тод цэнхэр өнгийн ханбугаар жигдэрчихсэн зэрэгцээ зогсоно. 

Тэдгээрийн араас хөгжимчин охид, бүжигчин охид басхүү хааны ёслолын ордны дуулаач бүсгүйчүүд хүртэл ар араасаа эрэмбэ дараагаараа шаргал өнгийн ханбугтай зогсож байлаа.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now