6 - Шурүн татвар

333 46 2
                                    


"Ирэх сарын билэгт сайн улаан нохой өдөр таны хаантанд бараалхах тов гарсан бөлгөө. Боол би энэ зарлигийг залуу авхай танд дуулгангаа хааны эрхэм авхайд барьж буй өчүүхэн бэлгийг гардуулахаар ирлээ"

Хааны их тайганы ярьж буй зүйлс дуусахад Сү авхайн өргөөнд хааны өргөөний тайган нар олон янзын зэсэн цартай эд зүйлс барьсаар орж ирэв. Ажаад харахнээ торго дурдан, алтан ваар сав, үнэт гоёлын хайрцаг, өнгө өнгийн шаахай гэх мэт хааны хосгүй хаялагийн цуваа тасрахгүй байлаа.

"Хааны хишигт талархья"


★彡


Арин охин авхайгийнхаа өргөөнд түүний дуртай балжингарам цэцгийг энэ тэнд булан тохойд байрлуулан явна. Юүри авхай бага байхын л балжингарам цэцгэнд үнэхээрийн дуртай нэгэн байсан билээ. Үнэр нь ч тэр, цэцгийн үзэмж ч тэр яг л Юүри шиг ажээ. Анхилуун зөөлөн, бас ялдам энхрий.

Бас жижигхэн өхөөрдөм.

"Буцаж буй охидууд Шурүн татварыг л ярьсан улсууд байх юм. Гадуур цуу яриа тарааж болохгүй гэж хатах эх зарлига буулгасан хэдий ч тэд лав энэ байдлаараа ордоноос гарсан ч ярьсаар л байна байхаа" Арин өргөөний хамгийн сүүлийн буланд балжингарамыг байрлуулангаа үргэлжлүүлэн ярив. 

"Ард иргэд сайд ноёдууд гээд ер нь хааны татварыг тийм аймар царайтай гэж мэддэг болов уу, сонин юм"

"Тийм эмэгтэйг таалаад хаан ч үнэхээр сэтгэл гэж сүү мэт цагаан хүн бус уу"

"Гэхдээ би угаалгийн өргөөний охидын яриаг сонсоход хаан ч бас түүнээс дутахгүй аймар царайтай тэгээд л хань татаж түүнийг ихэд хайрладаг гэх юм билээ"

Арин охины сонсож ирсэн олон зүйлд Юүри тийм ч их ач холбогдол өгсөнгүй. Харин үнэт татварын талаар хэдий гадаад үзэмж нь тиймхэн авч яаж тэгэж их хүмүүсийн атаархалыг төрүүлэхүйц хааны хайрыг татсан юм болоо гэж гайхан бодож сууна.

Бас л ордны хагархай хэнгэрэгүүдийн ярьж буйгаар хаан түүнийг бусдаас илүүтэйгээр хайрладаг гэнэ лээ.

Эрхэлж, тоглож, бүр түүний өргөөнд хоноглохдоо ихэд дуртай байдаг гэнэ.

Бүр ч болоогүй хайртай татвараа бага хатнаа болгох гэсэн авч түүний нүүрэн дээрх том нүд халтирам сорви ордны ёс жаягийг олонтаа зөрчиж буй тул яах ч аргагүй татваруудын хамгийн өндөр хэргэмийг өгөөд хажуудаа байнга байлгадаг ч гэж ярих нь элбэг.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Unde poveștirile trăiesc. Descoperă acum