4 - Шүрэн шалгуур

309 43 2
                                    


Морь цаг хэдийн болжээ.

Хааны эх их хатны "Алтан инж" өргөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Хааны бага хатны шалгаруулалтын хоёр дох шат энд явагдах гэж буй нь энэ. Шүрэн шалгуур бол аль эртнээс хааны эхийн явуулдаг айхтар хүнд шалгуур байсан төдийгүй жил бүр янз янзаар тогтсон хэв маяггүй уг шалгуурыг явуулдаг байв.

Шүрэн шалгуурт орсон бүх авхай нарын ердөө тал хувь нь тэнцвэл зол байдаг ажээ. Хэр баргийн дээдсийн охин хааны эхийн шалгуурт тэнцдэггүй гэх юм билээ.

Өргөөний хамгийн том асрын хойморт гурван том суудал зассан харагдана. Нэг нэгнээсээ зайтай дээр доор байх суудал нь ихэс дээдсийн сэнтийнүүд аж. 

Хамгийн дээд талын суудалд залрах хүн бол мэдээжийн хэрэг тэнгэрийн охь дагина, хааны эх их хатан юмсанж. Түүний баруун гар талд албан ёсны бэр нь болох хааны их хатан суух ёстой бөлгөө. Харин яг эсрэг талд нь буюу зүүн талд нь хааны хамгийн хайртай татвар болох тэргүүн шударга Шурүн татвар суух юм.

Бага хатан залах гэж байгаа атал яаахан татвар сууж болох билээ гэж залуу авхай нар халаглан шаагилдана. Шурүн татвар бол хааны хамгийн хайртай бүр өөрийн хатнаа үл тоон байн очдог хоноглодог цор ганц татвар юм. Албан ёсны сэнтийд нь залраагүй ч ордны хагархай хэнгэрэгүүд бүгд түүнийг бага хатан хэмээн нэрийддэг бөлгөө.

Хааны хишиг хайранд тэрээр ингээд ордны хоёр том хатантай энэ тэнцүү сууж буй нь энэ юм.

Хатад, татварын урдуур нимгэн цагаан торго унжуулсан байх агаад тэрхүү торго нь салхины аясаар намилзан байна.

Удсан ч үгүй хатдын өөдөөс харах суух суудлын эзэд орж ирж буй нь харагдана.

Цэцэг мэт үзэсгэлэнтэй хорин нэгэн авхай цөм бүгдээрээ адил усан ягаан өнгийн ханбуг өмссөн байлаа. Гагцхүү бүгд л адил зүйл өмсөж зүүсэн авч цөөхөн хэдхэн л бусдаасаа хавь илүү хараа булаам харагдана. Түүнийг нь ч хааны эх их хатан анзааран харсан байлаа.

Төд удалгүй шадар авхай Сугүл ингэж хэлэв.

"Шүрэн шалгуур ийн эхлэж байна. Нэрний ханзны дараалалаар ихэс дээдэстэй мэнд мэднэ үү"

Түүнийг ингэж хэлэхэд хааны үйл хэргийн тайган залуу авхай нарын нэрсийг дэс дараалалтайгаар дуудаж эхлэв. Нэр нь дуудагдахад охид торгон унжуурганы өмнө очин дээдэс нарт гурван удаа ёслон мөргөнө.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now