28 - Асуудал

182 36 9
                                    


"Гүнж минь болгоомжтой.."

"Аядаж хайрла гүнжтээн"

"ГҮНЖТЭЭН"

Нэгэн эмэгтэйн орилооноор тэг зүгт харвал нэгэн бяцхан охины араас хэдэн авхай нар явж байх юм гэнэ. 

Урд нь яваа охин хэт бяцхан аж. 

Дөнгөж л хөлд ороод чөлөөтэй явдаг болсон гэлтэй дураараа тэр хавиар гүйж буй нь үүнийг илтгэх мэт. Бас өмсгөл зүүсгэлээс нь тэрээр энгийн охин биш гэмээр. 

Яг л жижигрүүлчихсэн хатан шиг харагдаж байгаагаас нь үзэхэд тэр лав гүнж байх. 

Тийм ээ.

Тэр гүнж байна. 

Бумбагар хацар, давхраатай алга нүд, саяхан гүзээлгэнэ идсэн гэдгийг нь илтгэх заваартсан уруул. Гэхдээ тэр уруул нь үнэхээр хөөрхөн юмсанж.

Жижигхэн дээдсийн өмсгөлтэй охин дураараа дэгдэн гүйж байгаад нь түүний бараа бологч нар сандралдан уначихвий хэмээн яах учраа үл олно. Гүйж болохгүй гэж загиначиж ч болохгүй аль эсвэл хамаагүй биед нь хүрч тэврээд авчихаж ч болохгүй.

Яалтайв. 

Дээдэс юм хойно.

Гэтэл золгүйгээр гүнж уначих нь тэр.

Жижиг уруул нь өмөлзөж, хөөрхөн нүд нь нулимсаар дүүрнэ.

Хэн бүхний хайранд гэнэт умбаж эхэлсэн бяцхан охин дэндүү нялхарсан гэлтэй тэр хавиар нэг уйлж гарав. Хөөрхий нөгөө хэдэн авхай нар нь бяцхан охины учрыг олж дөнгөхгүй байлаа.

Яг энэ үед охины өмнө нэгэн сүрлэг хувцастай эр очиж зогсоод нэг өвдөг дээрээ суун дээдсийг дээш өндийлгөв. Гэсэн ч охин уйлсан хэвээр л.

"Охин хүүхэд атлаа чанга дуутай юм гээч.."

Зөөлнөөр ийн хэлэхэд нь ч гүнж уйлахаа больсонгүй.

Учир нь өнөөх эр аргадахгүй байна шүү дээ.

Гүнж аргадуулж байж хошуу дэвсүүлж байж л сая нэг санаа нь амрах байтал. 

"Май чихэр.."

Энгэрээсээ жижиг мөсөн чихэр гаргаж өгөхөд охин одоо л нэг юм чанга дуу гаргаж орилохоо болив. 

Хүүхэд гэж хөөрхөн юм даа.

"Төөрсөөр төрөлдөө гэгчээр яг л ээж шигээ байх гэж.."

"Жинхэнэ ээжийгээ л дуураймаарсан" 

Мөнөөх эр сүүлийн өгүүлбэрээ амандаа бараг л бувтнах шиг. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now