31 - Ил

188 43 2
                                    


[Заавал сонсонгоо уншихыг зөвлөж байна..]


Хааны их өргөөний голд улаан модон өлгүүрт бүхэлдээ алтан утасны оруулгатай нэгэн хувцас гэмээр зүйл өлгөөтэй байх юм гэнэ. Урт хормойтой агаад тус хормой дээр алтан луу мушгиралдан байна. 

Уг хувцас хаан эзний хувцас болой. 

Нисэх ялаа битгий хэл юмны сүүдэр ч хүрч үл болох сүр хүчит Юн Жонхан хааны өмсгөл юмсанж. 

Удтал эзэнгүй байсан өргөөнд гэгээ татаж өглөө болохтой зэрэгцэн хаан эзэн орж ирлээ. Одоо байгаа төрх, хувцас, үс гэзгээс нь эхсүлээд хувцаслахаар энд орж ирсэн нь илт. Мэдээжийн хэрэг эзэн дээдэст тусгай тайган нар л хүрч болдог тул түүнийг тойрон дөрвөн тайган хааныг хувцаслаж эхлэх ажээ. 

Эхлээд цагаан даавуун жаби дээр хааныг алтан ханбугийг өмсүүлнэ. Мөн торгон хээн дээр усан хатгамалтай гутлыг хоёр тайган нэг нэгээр нь өмсүүлэх аж. Түүний дараачаар алтан бүсийг бэлхүүсээр нь хоёр тайган эвтэйхэн гүйлгэнэ. Үүнтэй зэрэгцэн хааны үсэн дэх алтан хатгуурыг ч тэр зүүгээд амжив. Алтан бүсний нэг гогцооноос өмнөх хааны үлдээсэн унжлага зүүлт унжиж байх нь тэр. 

Өрөөнд удтал байсан алтан нөмрөгийг хамгийн сүүлд эзэн хаанд өмсгөхөд өнөөхийнх нь хормой бараг л үүдээр гарах нь уу гэлтэй. 

Эцэст нь хааны жогдуриг тэргүүн дээр нь тавихад өнөөдрийн хувцаслалт төгс төгөлдөр болов. Хааныг хувцаслаж бүрэн дуусахад гадаах сүйх тэрэг ч хэдийн хааны их өргөөний гадаа ирсэн байх аж. 

Хааныг дагалдах тайган шивэгчин нар хүртэл өнөөдөр арай өөр хувцасласан байлаа. Яг л баярт бэлдсэн мэт. 

Тийм лдээ. 

Үнэхээр л баяраар л өмсдөг хувцаснуудаа цөм бүгдээрээ өмсөөд буй шүү дээ. 

Эзэн хааныг алтан жууз тэргэндээ залрахад хааны цуваа ордны төв хаалга руу хөдөллөө. Замд хааны урт цуваатай их хатан болоод бага хатны цуваа ар араасаа нэмэгдэх аж.

Чамлахааргүй удаан явсаны эцэст дээдсийн цуваа Кёнсанду тосгонд гарч иржээ.  

"ХААНЫ ЦУВАА АЙСУЙ.."

Сүрлэг хүчит. 

Мохошгүй зоримог. 

Үнэхээр л энэ үед эзэн хааныг тодорхойлох үгс эдгээрээс өөр үгүй ажээ. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now