34 - Алтан хулуу

168 36 7
                                    


★彡


Намар цаг наашлан иржээ. 

Саяхан л ногооноороо эргэлдэж байсан тал газар одоо алтан шар өнгөнд хучигдсан байх аж. 

Хэдхэн хоромын өмнө л ногоон байсан бус уу гэж бодож дуусахтай нь зэрэгцэн Сү охины урд асар том мод гараад ирэв гэнэ. 

Мод ч бас алтан шаргал юмсанж. 

Улбар шар хийгээд алтлаг шар өнгийн навчистай модонд сайн хартал нэг том зүйл зүүгээстэй байх юм гэнэ шүү. Охин ч түүний зүг гараа сунгалаа, өндөрт байсан ч гэлээ тэр зүйлийг бага хатан гартаа атгаад авч чадсан юм. 

Авах нь ээ үнэхээр хүнд эд бололтой. Хатан ч дотроо тэгэж бодох шиг. Арай гэж гартаа авсан зүйлээ энгэртээ наагаад сайн харвал энгийн хэмжээнээс хэд дахин том бүр маш том гэмээр хулуу энгэрт нь байж байх нь тэр.

Бүр сайн харвал алтан хулуу бага хатны энгэрт байх юм гэнэ. 

Юүри ч өөрөө гайхах шиг бас модонд хулуу ургадагаа ч гэж бодоод амжих шиг. 


★彡


Бага хатан нүүрээ цээнийн ягаан цэцэгтэй усаар арчлуулж суухдаа Аринд өнгөрсөн шөнийн зүүдээ ярьж байлаа. 

Ихэд хачирхалтай зүүд. 

Сү охин урьд шөнө зүүдэндээ асар том шар модноос алтан хулуу таслаж авсан гэнэ. Бүр дааж ядан том хулуу байсан тул энгэртээ наасан гэдгээ хүртэл шадар авхайдаа нэг бүрчлэн ярьж байв. Харин хатны яриаг дууссан даруй Арин өмнө нь буурай эмээгээсээ сонсож байсан удаатай зүүдний тайлалыг хэлэхэд Юүри тэр дороо урвайгаад ирэх нь тэр. 

"Манай том эгчийг төрөхөд хулуу зүүдлэвэл хөл хүнд болохыг бэлэгддэг ч билүү нэг тиймэрхүү зүйл ярьж байсан санагдаж байна. Тэр зүүднээс ялимгүй дараахан нь эгч хүүтэй болж байсан.."

"Гэхдээ эгч тэр үед болц муутай ногоон хулуу гэж ярьж байсан байхаа.. Харин алтан гэхээр хэлж мэдэхгүй юм"

"Үнэхээр л ховор зүүд юм шиг ээ.."

Юүри Арины ярьсан түүхийг сонсоод хүүхэд зөгнөдөг зүүд байх нь гэж бодож хэсэг баярласан ч хормын дараа боломжгүйг нь мэдээд урвайсан нь энэ. 

Яаж ч боломжтой байхсан билээ.

Хаантай учраагүй хэр удсан билээдээ тийм байхад хэвлийдээ хүүхэд олсон байна гэж үү ёстой л зүүд юм. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Donde viven las historias. Descúbrelo ahora