29 - Муу хүн

152 27 2
                                    


"Чүэ жанжин хэтэрхий юм их бага хоёр эхнэртэй атлаа хааны эмэгтэйд хүртэл шунаж байдаг.."

"Хаантантай багаасаа тоглож наадаж өссөн ойрынх нь хүн шүүдээ.. Юу дутлаа гэж бага хатанд нүд унагаж зүрхэлвээ.."

"Эхнэртэй хүнийг хүртэл өөртөө татах хэмжээний тийм их увидастай юм болов уу?.. Сү хатан"

"Эзэн хаанаас хүүхэд гаргаагүй байж хүүхэд өргөж авдаг нь учиртай ч юм шиг"

"Хааны эмэгтэй болохоосоо ч өмнө энэ хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан байж магад"

"Цөг гэм.. Тэгвэл эзэн дээдсийг хуурсан ялд унах бус уу?.."

"Одоо ч тэр угаас ялд унахаас наагуур л байгаа биздээ.. Би лав буруу юм хэлээгүйдэг"


Хааны их өргөөнд эзэн хааны цээлхэн инээд тод дуулдана.

"Намайг муу хүн, гэмтэн шахуу болгочихоод та жаргалтай байгаа хэрэг үү?.."

Чүэ жанжины ийнхүү гоморхон хэлсэн зүйлд хаан сая нэг юм инээхээ больж амьсгаагаа дарав.

"Яахан тэгэх билээ.. Зүгээр л санасаныг минь бодоход илүү их газар авчихсан болохоор сэтгэл ханамжтай байна гэх үүдээ"

"Одоо их хуралдайгаар дахиж тэр талаар хэн ч сөхөж ярихгүй боллоо.." Хаан ингэж хэлэхдээ үнэхээр л жаргалтай байгаа нь тод.

Харин Сынчол хааны айлдсан зүйлд санаа алдаад "Хэсэгтээ л шүү дээ.." гэлээ. Тиймээ, хэсэг зуур л дэмий хоосон цуу яриагаар намжаасан төдий.

Удвал мөнөөх хэрэг дахиад л сөхөгдөж эхлэх нь дамжиггүй.

"Та энэ асуудлаас мөнх зугтаж чадахгүй.. Эрт орой хэзээ нэгэн цагт-" Эзэн хаан Сынчолын яриаг тэр даруй тасалж орхих нь тэр. 

"Одоо цаг нь биш" гэж.

Илт ярих дургүй байсанд Чүэ жанжин дахин юм хэлж чадалгүй үг дуугүй хааны их өргөөг орхисон юм. Бас болоогүй замдаа санаандгүйгээр бага хатантай дахин таарчихвий гэж эмээн аль болох хурдан ордноос гарах гэж яаравчлана.

Дахиж таарах аваас мөнөөх дэмий цуу үгс нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй нь лавтай.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Место, где живут истории. Откройте их для себя