35 - Шүрэн орд

202 40 5
                                    


★彡


Зүүний үзүүр дээр тогтох ганц будааны адилаар дахин аз заяа минь гийж би хүмүүний орчлонд мэндлэх аваас эгэл хүмүүний амьдралаар амьдарч нэг үзэхсэн. 

Тарчиг ч бай хамаагүй айлд ганц модон ширээний ард ачлалт эцэг эхтэйгээ инээлдэн хөөрөлдөж нэг суухсан. 

Хойд төрөлдөө би үр хүүхэд, ач зээ нартайгаа хамт хөгширөх тийм нэгэн жирийн амьдралаар ганцхан удаа амьдрахсан.

Нам овогт би энэ амьдралдаа дээдийн заяагаар амьдарчээ. Аз од нь хоёул хамтдаа байж тэнгэрийн хүү луугийн эзний эхнэр нь агаад төрийг түшилцэх их хатан байх хувьтай төрсөн юмсанж. Гэвч жаахан гэмээр аз минь дутаж эр нөхөртэйгээ хамт насыг илээх, хонгор үрийнхээ эх нь байх заяа дутлаа.


★彡


Анх төрөхөд нь л түүний хувь заяа  хэдийн бичигдчихсэн байсан юмдаг. Гэхдээ эрт насан эцэслэх нь арай ч анхнаасаа хувь төөрөг байгаагүй гэж найднам. 

Нам овогтоос төрөх охин хунтайжийн гэргий болж ирээдүйн их хатан болно гэдэг байв. Энэ яриа батжиж хорвоод мэндлээчгүй байгаа хоёр хүүхдийн хувь төөрөг хэдийн холбогдчихсон нь энэ. 

Өмнөх эзэн хаан Юн Мүнжунд олон сайхан дэрсхэн хөвгүүд байлаа. Тэдний хэн нь ирээдүйд хааны луун сэнтийн эзэн агаад хунтайж болох нь тодорхойгүй байсан цаг үе юмсанж. Тиймд тухайн үед Жонхан ханхүү төрсөнөөс найман сарын дараагаар Нам овогт Сүа мэндэлсэн юм. 

Зуны нэгэн өдөр тэнгэрийн их хүмүүн болохоор тэр энэ хорвоод айлчлан ирж байжээ. 

Анхнаасаа түүнд нөхөр нь яг аль ханхүү вэ гэдэг нь чухал биш байв. Учир нь Сүа охин хэн бай хамаагүй хаан болох ханхүүгийн л эхнэр болно гэдгээ мэдэж байсандаа тэр. 

Угтаа тэр сонирхдоггүй байлаа.

Ирээдүй хойчын эр нөхрөө ч тэр.

Бас хэн хаан болох вэ гэдгийг ч тэр.

Гагцхүү түүнд ганц л юм чухал байсан нь. 

Түүхэнд дуурсагдаж үлдсэн агуу их хатан болох. 

Өөр хялбараар нэрээ үүрд мөнхлөх.

Мэдээж сайнаар.

Нам сайдын гэрт Сүа охин хүн болсон. 

Хүн бас эмэгтэй хүн.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now