21 - Бөхсөн дэнлүү

178 29 7
                                    


"ЭЗЭН ХААНЫ ЦУВАА ЯВЖ БАЙНА ЗАМ ТАВЬ.."

"Хойшоо хойшоо"

"Хүүхдүүдээ ав морины хөлд гишгүүлчихэв.."

Хаантаны цуваа Ёла уулаас эргэж ирж байгаа нь энэ. 

Кёнсадуд дөнгөж нар мандаж байсан ч гэлээ их хэнгэрэгийн дуу болон морины түвэргээний чимээнээр ард иргэд хэрэгт дурлан ийн гарч ирж хааны цуваанд мөргөцгөөж байх аж.

Мөн л анх ордноос гарч явсан шигээ хааны сүйх тэрэг битүү хаалттай байсан юм.

Энэ удаад ч хааны гэгээн дүрийг харж чадаагүйдээ эгэл зон ард халаглаж байлаа. Тосгоны тэдгээр гурил будаа үр тариа зардаг хэдэн авгайчуул эзэн хааны төрхийг харж чадаагүйдээ харуусаж ярин зогсох бол гэв гэнэт хажуунаас нь бас л хов жив хөөдөг байрын харваас тарган цатгалан нэгэн эмэгтэй өөр шинэ хов олж ирэн өнөөх хэддээ дуулгаж байх юм гэнэ.

"Хаантан маань шархдах шахаж.."

"Юу юугүй хааныг тэнэсэн сум онох гэж байхад Шурүн татвар урдуур нь орсон юм байх. Тэгээд татвар өөрөө бэртчихсэн юм гэнэ.."

"Хаан шархдаагүй нь зол ч гэлээ.. эмэгтэй хүн тийм аймар шарх авчихдаг хөөрхий минь гэж"

"Сумны урдуур орох хэмжээний тийм сайхан хайр гэж байдгаа хүмүүсээ.."

Нар ургах цагаас авхуулаад л ордны гадна ч тэр, дотор ч тэр энэ яриа газар авч байлаа. Бүр нэмэгдэж өөрчлөгдөж хүн хүн дамжин яригдах нь ядаргаатай. 

Сүүлдээ үнэн бодит түүх нь гажуудаж "Шурүн татвар одоог хүртэл ухаан ороогүй л гэнэ", "Их татварыг хаан их замын турш тэвэрч асарч ирсэн л гэнэ", "Агуу хайрын эзэд үхлээс айхгүй нэгнээ хамгаалж хайрлаж байна" л гэнэ.

Хэдхээн хоногийн өмнө л агуу хайрын эзэд, тэнгэрийн хосууд нь угтаа хаан болоод хааны бага хатан байсансан. 

Гэтэл энэ цагт тэр яриа мартагдаж орхижээ. 

Харуусалтайяа.


★彡


"Мөр хүзүүнийх нь гол судас сумны үзүүрт дайрагдаагүй учир шархаа хөндчихгүй л бол санаа амар байж болноо дээдсээ"

"Би хурдан төлжүүлэх тан бичиж өгөх болно"

Ордны их оточ бүр зөвхөн эзэн хааны бие лагшинг л үздэг хөгшин Ий оточ ийн хэлэхэд хаан сая нэг юм санаа амрав бололтой зовиуртайгаар санаа алдах нь тэр. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now