27 - Анхны Сувд

184 35 7
                                    


★彡


"Аав та зөвшөөрөх үү?.."

Өнөөдөр бага хатны өргөөнд хатны хүсэлтээр эцэг нь буюу баруун гарын сайд зочлон ирсэн байх аж. 

Хэдий төрсөн үр нь ч гэлээ хааны хатан тул ёсорхуу бөгөөд эв хавгүй тэд цайлан сууцгаана. Хөөрөлдөх сэдэв нь хүнд тул магад хоёул эвгүй байгаа болов уу гэлтэй.

Баруун гарын сайд Сү Хичол сүүлчийн балга цайгаа ууж дуусаад ийн айлдав. 

"Хатан та өөрөө хүсэж байхад эцэг би юу хэлэх билээ.. Хэрэв эзэн хааныг ч бас зөвшөөрнө гэж бодож байгаа бол та өөрийн хүслээр болохтун.. Эцэг би хүслээр нь бүгдийг хийе"

Сү охины санаа нь амарлаа. 

Мунхаг ч байж мэдэх үгүй ядахдаа удам судрынхаа нэрийг ч сэвтүүлэх ч байж мэдэх зүйл тул эцгээ зөвшөөрнө гэдэгт итгэлгүй байсан юм. 

Гэтэл золоор эцэг нь түүнд зөвшөөржээ. 

Урагш нэг алхам алхсан нь энэ. 

Юүри энэ өдөр эргэн инээмсэглэлээ. 


★彡


"Хамтдаа өдрийн зоог барихаар л ирсэн юм аа хатан та хэт биеэ барих хэрэггүй.."

"Бас хэл усгүй ирсэнд өршөөгөөрэй.."

Их хатныг ийн хэлэхэд Юүри өөрийн сэнтийнээс босож хатанд зай тавьж өглөө. Хэдий өөрийнх нь өргөө ч гэлээ тэр бол их хатан шүү дээ.

Энэ улсын эх. 

"Дүүгийн хаантанаас гуйсан гуйлтыг сонссоон.. Үнэнийг хэлэхэд их гайхсан" Их хатан будаан дээр шалзалсан бууцайн хачир тавингаа ийн хэлэхэд Сү охин гэнэт сандраад унах нь тэр. 

Сандрахын хажуугаар эмээж байна.

Хэрэв хаан зөвшөөрсөн ч их хатан зөвшөөрөхгүй бол яах вээ. 

Хэрхдэг билээ. 

"Өршөөгөөрэй хатантаан.. Би бодохдоо орчлонг зориод ирсэн хүүхэд ямар ч буруугүй болохоор л-"

Үгийг нь шуудхан таслахад Юүри ихэд гайхсан юм.

"Хаан надад зарлига буулгасан.. Чи бид хоёрыг ярилцаж байгаад тэр азгүй хүүхдэд нэр хайрлан бунхан босго гэсэн"

"Хэдий ханхүү, гүнж гэх тэнгэрийн нэрийг хүртэхгүй ч гэлээ ван цол олго гэсэн тул одоо чи бид хоёрт хоолны дараа нэр бодож олох ажил гарах нь дээ.."

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now