67. Үнэртэй ус

12.1K 1.2K 163
                                    

-Гэгээ-

"Авхай, унтахгүй юм уу?" 

Вэ Шигийн асрагч эх Вэ Шиг унтуулчихаад бууж ирэхэд буйдан дээр Сураны сууж байгааг харан ийнхүү асуулаа.

"Удахгүй, унтана аа" Суран асрагч эх рүү харан инээмсэглээд "Вэ Ши унтчихсан уу?" 

"Бяцхан эзэнтэн унтчихсан" гээд гал тогоо орон аяга халуун сүү авчираад Сураны өмнө тавин "Авхай уучих, унтахад туслана"

"Баярлалаа"

Асрагч цаг руу харан "Авхай, залуу эзэнтэний ирэхийг хүлээж байгаад унтах юм уу?"

"Орой Жэксон сайн хоол идээгүй, гадуур мэдээж архи л ууна шүү дээ. Эргэж ирээд өлсөөд ямар нэг зүйл идэх гэх байх. Би хүлээж байгаад, хоол халаагаад өгнө өө" хэмээгээд Суран цонх руу харлаа.

"Гэхдээ...залуу эзэнтэний хэзээ ирэхийг мэдэхгүй шүү дээ. Хүлээгээд байвал танд муу. Эсвэл та дээшээ гарч амар, би хүлээж байгаад хоол хийгээд өгье"

"Хэрэггүй ээ, чи амар. Оройтвол би дээшээ гарч амарна аа"

Асрагч цаг руу харвал 12 цаг болоход арван минут дутуу байлаа. "Авхай, 12 цаг хүртэл хүлээж байгаад ирэхгүй бол өрөөндөө орж амраарай"

"Тэгнэ ээ"

Асрагч бага зэрэг санаа зовон, хөнжил авчиран Сураны мөрөөр нөмөргөж өгөөд "Битгий даараарай"

"Баярлалаа"

Асрагч дээшээ өрөө лүүгээ гарч, Суран буйдан дээр суугаад сүүгээ барьсаар зурагтаа асаалаа. 

Хэдэн хормын дараа Жэксон гэртээ ирэн, том өрөөнд ороход зурагт асаалттай, Суран хөнжил нөмрөн буйдан дээр унтаж байх нь тэр. Мэдээж Суран түүнийг хүлээсэн гэдгийг Жэксон мэдсэн юм. 

Тэрээр хөнжлийг нь сөхөн аваад, хоёр гар дээрээ тэврэн дээд давхар луу алхаж явахад Суран сэрэн, Жэксонг харан инээмсэглээд "Дуусчихсан юм уу?"

"Ммм, яагаад өрөөндөө унтаагүй юм? Намайг хүлээж байсан юм уу?" 

"Ммм" Суран нэг зүйл бодоод хөдлөн "Өлсөж байна уу? Намайг буулгачих, би хоол халаая"

"Өлсөөгүй ээ, эхлээд чамайг оронд чинь оруулья" Жэксон өрөөндөө орж ирэн орон дээр суулгаад "Унт даа" гээд үсийг нь чихнийх нь араар хийгээд духан дээр нь үнсэв. 

Суран яг унтах гэж байхдаа нэг л танил үнэртэй ус үнэрлэх агаад хаана үнэртсэнээ санахгүй байлаа. Тэгээд магадгүй эндүүрсэн байх гэж бодтол Жэксон түүнийг хөнжлөөр хучих гэж байхад илүү тод үнэртэх нь тэр. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now