22. Ойлгомжгүй

13.9K 1.1K 84
                                    

-Гэгээ-

Эцэст нь Жэксоны туслахаас дуудлага ирэх агаад Сураныг эмнэлгийн гадаа байхад нэгэн эмэгтэй сувилагч туслан, аваад явсан хэмээн хэлсэн юм. 

"Хаяг"

Туслах нь гацан "Ямар хаяг?"

"Тэр эмэгтэй сувилагчийн гэрийн хаягийг олоод явуул!"

"За"

Туслан нь үнэндээ Жэксонд Суран зүгээр гэж хэлсэн ч гэрийн хаягийг нь авна гэж огтхон ч бодоогүй билээ. Тэгээд эмнэлгийн захиргаа луу орон, гэрийн хаягийг нь аваад Жэксон луу явууллаа.

"Оройтчихсон болохоор би эндээ хоноод маргааш явья даа"

Суран усанд орон, хувцасаа солиод гарч ирэхэд эмч аль хэдийн хоёр аяга хоол хийчихээд Сураны урд тавин инээмсэглэлээ. 

"Баярлалаа, Жан эмчээ. Би танд асуудал удаж байна даа"

"Даруухан байх хэрэггүй ээ" Жан эмч савхаа аван, хоолоо идэж эхэллээ. Тэрээр Сураны эмнэлэгт тийм байдалтай байсаныг сонирхож байгаа ч Сураныг ярихгүй гэдгийг мэдэж байсан болохоор асуусан ч үгүй. 

Харин Суран түүнийг эмнэлэгт ажилдаг эмч хүн болохоор муу санаагүй хэмээн бодож ирсэн билээ. 

"Гэхдээ хөл чинь хөлдсөн юм шиг байсан, надад энд тос байхгүй. Тэгээд маргааш тос авч түрхээрэй" 

Мэдээж шүү дээ, өвөл болж байхад Суран нимгэхэн хувцастай ямар ч гуталгүй байсан шүү дээ. 

Жан эмч өгүүлбэрээ дуусгахад хаалга тогших дуу гаран, Жан эмч гайхах ажээ. Энэ орой хэн байдаг билээ? Тэрээр гайхсаар савхаа тавиад дээш бослоо. Хэтэрхий орой болчихсон болохоор хаалгаа онгойлголгүй, дурангаар харав. 

Өндөр, царайлаг залуу ч царай нь барайжээ.

Жан эмч тэр залууг мэдэхгүй болохоор хаалгаа тайлалгүй, эргэн явах гэж байхад дахиад хаалга тогших нь тэр. "Суран, хаалгаа тайл"

Сураны нэрийг сонсоод хаалгаа тайллаа. "Эрхмээ, та Сураныг хайж яваа юм уу?"

"Тэр хаана байна?" 

Зочны өрөөнд байх Суран танил хоолой сонсоод савхаа тавилаа. Ван Жэксон биш бол өөр хэн байх билээ дээ? 

Тэр яах гэж Сураныг хайж байгаа юм бол? 

Бай Зи Рүйгийн биеийн байдал муу байгаа юм уу? 

Тэрээр ийнхүү бодсоор хөмсөг зангидан, түүн рүү алхаж очих Жэксон луу харлаа. Жэксон түүний өмнө зогсоод ширээн дээр байх хоолыг харан "Хоолоо дуусгаад хамт харья" 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now