81. Хэзээ ч хайрлаж байгаагүй

14.7K 1.4K 339
                                    




"Суран, надад ингэж битгий ханд л даа..." Суран Жэксоны тэврэлтээс холдохын түүс болно. Жэксон Сураныг улам л чанга тэврэх агаад "Суран, чи надад харгис хандаж чадахгүй шүү дээ. Чи намайг хүсэхгүй байвал би яах ёстой юм бэ? Чамайг зовоосон гэдгээ ойлгож байна. Хамгаална гэж хэлсэн ч амлалтдаа хүрч чадсангүй. Бид охиноо алдчихлаа. Суран, тэр хүүхэд ч бас миний хүүхэд шүү дээ. Би ч гэсэн өвдөж, зовж байна. Намайг орхихгүй байж болохгүй гэж үү?"

"Ван Жэксон, би чамтай хамт байхаас залхаж байна. Ван Вэшиг ч бас зовоохвий гэхээс би айж байна. Салцгаая. Вэшиг л эдгээсэй л гэж хүсэж байна. Өөр юуг ч хүсэхгүй байна. Би энэ бүхнийг ахин мэдэрмээргүй байна..."

"Суран, яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?"

Суран Жэксонд нуруугаа харуулан хэвтлээ. Сураны мөр чичрэх агаад уйлж байгааг нь Жэксон мэдэж байлаа. Хэрвээ Жэксон энд үлдвэл Сураныг л зовоох болно.

-

Бай Зи Рүй хаалганы хонх дуугарахыг сонсоод дуудлагаа таслан, хаалгаа онгойлгоход Ван Жэксон зогсож байх нь тэр.

"Сонин хүн байх чинь ээ. Ноён Ван Жэксонг гэнэт ирэхээр нь бүр цочирдчихлоо"

Жэксон туслахтайгаа хамт явж байх бөгөөд Бай Зи Рүй инээмсэглэсээр "Яагаад надтай уулзах гэж ирдэг билээ?"

Бай Зи Рүй ямар нэгэн зүйл санахыг хичээж байгаа мэт оролдон, Жэксон рүү хараад " Өө тийм л дээ, охин тань нас барчихсан гэж сонссон. Таагүй явдал тохиосон учраас миний тайтгарлыг хайж энд ирээ юу? Намайг санах нь чамд үнэхээр хэцүү л баймаар юм.."

Түүнийг өгүүлбэрээ дуусгахаас нь өмнө Жэксон нарийхан хүзүүг нь багалзуурдах нь тэр. Бай Зи Рүй түүний гарыг холдуулахыг хичээн "Чи... юугаа хийгээд байгаа юм..?"

"Чэн Жин та хоёрыг хэн тийм юм хийгээдэх гэсэн юм? Та нарын ард хэн байгаа юм?"

Жэксоны харц үнэхээр ширүүн байх агаад Бай Зи Рүй хүйтнээр инээх аж. Түүнд амьсгалахад хэцүү байгаа ч Ван Жэксон түүнд ямар нэг зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байлаа.

"Ван Жэксон, чи үнэхээр хөгжилтэй юм. Охины чинь үхэл яагаад бидэнтэй холбоотой байдаг билээ? Ямар шалтгаанаар намайг буруутгаад байгаа юм? Хүүхэд чинь нас барсанд би үнэхээр баяртай байна. Бас би Суран, Ван Вэшигийн амьдралыг үгүй хийж чадахгүй байгаагаа үзэн ядаж байна. Хэнээс болж тэд нарыг үзэн ядаж байгаа билээ? Бас би юу хийж чадах уу? Миний хийсэн зүйл гэдгийг нотлох баримт байгаа юм уу?"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now