94. Гуйлт

4.1K 907 270
                                    

Тэднийг дотогш ороход Ван эмгэн, Сураны ээж хоёр буйдан дээр сууж байлаа. Цяо Чин бусадтай харилцахдаа асуудалтай нэгэн тул Ван эмгэн л элдэв зүйл ярих аж.

Суран, Жэксон хоёрыг орж ирсэн байхыг хараад Ван эмгэн зочны өрөөний үүд рүү заан "Хатагтай Су, Ран Ран Жэксон хоёр ирчихлээ"

Үүнийг сонсоод Цяо Чин шууд л өндийж, Суран руу харан инээмсэглээд "Ран Ран, ингэж нэг гэртээ ирэх гэж"

Суран Ван эмгэнтэй мэндэлчхээд, ээж рүүгээ харан "Түүний төлөө Ван гэр бүлийн гэрт ирнэ гэж бодсонгүй шүү"

Ван эмгэн юу болсныг хараахан мэдээгүй байлаа. "Хатагтай Су, өдөржин та хоёрыг хүлээлээ. Яагаад утсаа унтраасан юм бэ? Юу болсныг мэдэхгүй ч гэлээ ээж чинь нэг зүйлд санаа нь зовниод байх шиг байсан. Юу болсныг асуусан ч тэр надад юу ч хэлсэнгүй"

"Ран Ран...." Цяо Чин Сураны гараас атган, түүн рүү хараад "Өрөөнд чинь очиж ярилцъя, тэгэх үү? Ээжид нь хэлэх зүйл байна"

Сураны харц хүйтэн болж, ээжээсээ холдоод "Су Хаогоос өөр ярилцах зүйл бидэнд байгаа билүү? Та түүнийг уучлаач л гэж гуйх гэж ирсэн биз дээ? Гэхдээ надад тэгэх бодол алга. Тэр хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэр яагаад үргэлж таны ард нуугдах ёстой юм? Ямар эр хүн, аав гэхээрээ ийм байдаг юм? Ээжээ, би танаас асуумаар байсан юм. Та түүнийг юу гэж боддог юм? Юунаас болоод түүнд ийм үнэнч байдаг юм бэ? Түүний төлөө бүхнийг хийх юм уу? Тэр таны хайрыг хүртэх эрхтэй хүн мөн юм уу? Та энэ талаар бодож үзсэн үү?"

Цяо Чиний царай нь цонхийн "Ран Ран, чи ойлгохгүй ээ..."

Суран хүйтнээр инээмсэглээд "Би юуг нь ойлгохгүй байгаа юм? Би бараг л хорин таван настай. Би Ван Жэксонд хайртай, тэр ч гэсэн миний хайрын үнэ цэнийг мэддэг нэгэн. Хэрэв тэр тийм байгаагүй бол би түүнээс харилцаагаа тасална. Та хорин жилийн хугацаанд буруу замаар л амьдарсаар ирсэн. Хайрын урхинд орж, ухаан санаа чинь самуурсан. Тэр таныг гомдоосон ч та түүнийг уучилж, түүнд итгэсээр л байсан. Тэр буруу зүйл хийсэн ч та түүнийг өмөөрөх шалтгаан олсоор л байдаг. Тэр тантай үерхэж байхдаа ч таныг хаяж, өөр эмэгтэйтэй гэрлэсэн. Та өөрийгөө түүнд тохирохгүй учраас л хаягдсан гэж бодсон. Дараа нь түүнтэй гэрлэсэн ч гэлээ тэр танд хэзээ ч чин сэтгэлээ зориулж байгаагүй. Тэр үргэлж л өөр хүүхнүүдтэй учир ургуулж байсан байхад та яагаад мэддэггүй юм бэ? Яагаад түүнийг уучлаад байдаг юм? Та хөгширсөн болохоор тэр өөр хүүхнүүдтэй уулзаж болох хэрэг үү? Тэр гадуур ч өөр хүүхнүүдтэй явж байдаг байхад яагаад энэ бүхнийг хэвийн зүйл гэж бодоод байгаа юм бэ?"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now