48. Зодоон

13K 1.2K 62
                                    

-Гэгээ-

"Гадаа салхитай, цас орж байна, Суран ханиадтай халуураад байна. Өнөө орой энд хоносон нь дээр байх" Тианми аягатай ус авчиран Маркад өглөө.

Марк хэрэггүй хэмээн гар сэгсрээд, орон дээр хэвтэх Сураныг харлаа. Тэрээр халууныг нь буулгах гэж духан дээр нь тавьсан алчуураа аван шинээр солих аж. 

"Сураны халуун буухгүй бол асуудал үүснэ дээ. Би гэрийн эзнээс мөс байгаа эсэхийг асуугаад ирье"

"Тэг дээ" хэмээн Марк санаа зовсон өнгөөр хариулав. Тэрээр хөнжлөөсөө цухуйсан Сураны гарнаас атгахад халуу дүүгэх аж.

Тианми, Суран уулан дээр Маркыг хайж ирсэн бөгөөд хэсэг ярилцаж байгаад уулнаас буух үед гадаа улам л ширүүссэн юм. Салхи хүчтэй салхилаж, Сураны бие тавгүйтэж эхлэсэн хэрэг. Тианми, Марк Сураныг уулнаас буулгаж болохгүй байсан ч азаар уулан дээр нэгэн байшин байсан бөгөөд эзэн нь тэд нэг өрөөнд оруулсан юм. 

Суран жирэмсэн болохоор халууныг нь буулгах гэж ямар нэгэн эм өгч болохгүй болохоор уламжлалт аргаар буулгаж буй нь энэ. Гэсэн ч дан ганц алчуур нөлөө өгөхгүй, Сураны халуун улам ихсэн, Суран гэдсээ тэврэн, зүүдлэж байгаа бололтой. Харин Марк түүнийг хүүхэддээ санаа зовж байгаа гэдгийг мэдэж байв. 

Суран хөмсөг зангидаж, ямар нэгэн зүйл бувтнах агаад Марк түүн рүү дөхөн, юу ярьж байгааг нь ойлгосонгүй. 

Марк гарнаас нь атгаад "Ран Ран, битгий санаа зов. Бүх зүйл зүгээр болно. Хүүхэд та хоёр зүгээр ээ. Би чиний халууныг буулгах учраас битгий санаа зов за юу?"

Суран гүн нойронд автаж байгаа бололтой, Марк гарыг нь хөнжил доогуур нь хийгээд үсийг нь чихнийх нь араар хийлээ. Сураныг харах төдийд тайвшрах агаад түүнтэй хамт байхад л ийм мэдрэмжийг мэдэрдэг юм. 

Хуруугаараар хөнгөхөн нүүрийг нь илж байгаад Сураны бага насыг саналаа. Тэрээр доош тонгойн, юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй зүгээр л зүрх сэтгэлээ дагасан юм. 

Тэрээр Сураны уруул дээр үнсэж орхисон юм. 

Гэтэл ард нь чанга дуу гаран, Марк эргэн харвал Тианмигийн гарт байсан мөс мөн аяга газар унан бутарчээ. Тианми Маркыг Суранд сайн гэдгийг мэддэг ч ийм дүр зураглал хараад цочирдож орхижээ.

Марк түүн рүү хараад байсан болохоор Тианми өөрийгөө удирдах гэж хичээсэн ч нэг л эвгүй санагдана. Тэрээр доош суун, унагаасан зүйлээ цэвэрлэж байгаад гэнэт цонх руу харан хөшиж орхих нь тэр. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Där berättelser lever. Upptäck nu