79. Намайг уучлаарай...

6.4K 1.2K 238
                                    

"Хатагтай Пэй алга болчихсон байна..."

Ван эмгэний царай эрс хувиран "Тэр хэзээ явсан байна?"

"Өнөөдөр ноён Дун Чений сүй тавих үдэшлэг байсан болохоор бүгд л завгүй гүйлдээд, түүнийг анзаараагүй бололтой. Энэ боломжийг л хүлээж байсан байх. Гэсэн ч өнөө өглөө би түүнийг харсан..."

"Хүн явуулаад, түүнийг хурдхан шиг хай. Тэр бүтэн өдрийн турш байхгүй байлаа" хэмээн Ван эмгэн дургүй нь хүрсэн янзтай, таягаараа газар тогшлоо.

"Ээжээ, надад даатгачих. Би түүнийг хайя"

"Хэрэггүй ээ. Чэн Жинийг л сайн ажигла гэж даалга. Жэксоны туслахыг энэ асуудалд даатгасан нь дээр байх"

Пэй Цин аль хэдийн Бээжингээс гарчихсан байсан бөгөөд Жэксоны туслах түүнийг 8 настай хүүхэд болон нөхөртэйгөө хамт онгоцны буудал дээр байхад нь олсон юм. Пэй Цин Ван гэр бүлийн туслахыг хараад л өөрийнх нь төгсгөл нэгэнт ирсэн гэдгийг мэдсэн байлаа. Пэй Цинийг Бээжинд авчрахад хэдийн Суран төрөөд хоёр өдөр болсон байв.

Ван гэр бүл түүний үйлдлийг яасан ч тэвчихгүй гэдгийг мэдэж байсан учраас түүнд ямар ч сонголт байгаагүй байв. Зугтаасныхаа дараагаар Бээжингээс эсэн мэнд явж чадна хэмээн найдаж байсан ч тийм биш байлаа.

Ван гэр бүлийн ажлын өрөөнд Пэй Цинийг оруулахад Жэксон, Жэксоны аав, Ван эмгэн байж байх нь тэр. Пэй Цин шалан дээр суусан байх агаад айсандаа чичирнэ.

"Уучлаарай, хатагтай Ван. Би санаатайгаар хийгээгүй..." хэмээн нүднээс нь нулимс урссаар өгүүлэх аж.

Ван Жэксон уурандаа дүрэлзэх агаад Пэй Цинийг багалзуурдан "Суранд юу хийсэн юм? Яагаад дутуу төрчихсөн юм бэ? Хэн чамаар ийм юм хийлгүүлсэн?"

Пэй Цин хэлж зүрхэлсэнгүй, толгойгоо сэгсэрсээр "Хэн ч биш. Хэн ч биш. Би өөрөө л-"

"Шалтгаан нь юу юм?" хэмээн Жэксон хүйтэн дуугаар хэллээ.

"Би, би....." Пэй Цин ямар нэг шалтгаан хэлэх гэсэн ч юу ч толгойд нь орж ирэхгүй байсан тул чимээгүй болчхов.

"Бүх бурууг өөртөө үүрэхээсээ өмнө үр дагаврыг нь бодох хэрэгтэй биш гэж үү? Чамд болон чиний гэр бүлд юу тохиолдохыг мэдэж байна уу?" гэж Жэксоныг хэлэхэд, Пэй Цин шууд л чангаар уйллаа.

"Үгүй ээ, тэднийг битгий өвтгөөч. Би бүгдийг нь хэлье. Би албаар тэгээгүй. Хатагтай Ван надад хатагтай Суранд анхаарал тавиач гэхэд би хамаг чадлаараа хийсэн. Гэхдээ тэр үед Ван эзэгтэй намайг хайж ирээд, хүүхдийг зулбуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Чадахгүй гэдгээ хэлсэн ч гэртээ ирэхэд хүүхэд маань алга болчихсон байсан..." гэснээ тэр ахин өвдөглөөд "Надад ямар ч сонголт байгаагүй. Хүүхдэд маань аюултай зүйл хийчихвий л гэж айсандаа л тэр..."

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now