4. Тоглоомын төв

14.8K 1.2K 78
                                    

-Гэгээ-

Маргааш өглөө нь Жэксон, Сураныг аваад эмнэлэг явлаа. Тэд аль хэдийн бүх зүйлээ тохиролцчихсон мэт эмнэлэг дээр ирээд Жэксон шууд л түүнийг аван эмчийн өрөө лүү явав. Сувилагч тэднийг өрөөнд нь хүргэж өгөөд гаднаас эмчийн нөмрөг өмссөн залуухан эмч орж ирэв. 

Эмч тэдэн лүү инээмсэглэн "Та нар ирчихжээ"

"Жэбом" Жэксон нам дуугаар мэндэллээ.

"Би аль хэдийн та хоёрт уулзалт тохирчихсон" хэмээн хэлээд гаран дахь дэвтрээ ширээн дээр тавиад " Эмээ чинь мэдвэл та хоёрыг уучлахгүй байх даа" 

"Тийм болохоор л нуух хэрэгтэй байна" Жэксон хөмсгөө өргөн "Чи хүргэж өгөх хэрэггүй ээ, сувилагчаа дуудчих, чи завгүй байгаа байх"

Эс шилжүүлэн суулгах мэс заслын эрт үеийн бэлтгэл зуун хувь чухал гэлээ гээд бүтнэ гэсэн үг биш билээ. Суран эмнэлэг дээр ирснээсээ хойш мэс заслын эрт үеийн бэлтгэлийг сонсчихоод Жэксоны саналыг зөвшөөрсөнд бага зэрэг харамсах шиг болов. Гэхдээ одоо буцах замгүй, бүтнэ хэмээн найдах л үлдлээ. 

Эмнэлгээс буцахдаа Сураны царай цонхийсон байх агаад Жэксон түүн рүү хяламхийн "Энэ удаа амжилттай болох юм бол Вэ Ши удаан хүлээх хэрэггүй болно" 

"Ярих хэрэггүй ээ..." Суран яриаг нь таслах агаад дотроо бол Жэксонд Вэ Ши түүний эмэгтэй чухал хэмээн бодно. "Чамайг надад хүрэхийг хүсэхгүй байгааг мэднэ гэхдээ чи ч бас надад танихгүй шахам хүн. Ямар хүн танихгүй хүнтэй унтахыг хүсэх билээ дээ"

Жэксонд ингэж хэлээд байгаа нь Суран ч бас түүнд дургүй гэж хэлээд байгаа юм уу? 

Жэксоны нүд хүйтэн болоод "Дөрвөн жилийн өмнө танихгүй хүнтэйгээ унтчихаагүй билүү?" 

Сураны царай улам цагааран, ичингүйрээд ирлээ. Дөрвөн жилийн өмнө энийг Сураны аав төлөвлөсөн юм. 

Ван гэр бүлийн харшид Вэ Ши, Ван эмгэн хоёр зочны өрөөнд зурагт үзэх ажээ. Тэднийг эргэж ирэхэд Ван эмгэн инээмсэглээд гэнэт Вэ Шиг тэврэн "Вэ Ши, гадаа тоглох уу?"

Вэ Ши эрүүл мэндээсээ болоод цэцэрлэгт явдаггүй билээ. Одоо эмнэлгээс гарчихсан ч гэсэн өвчин нь эдгээгүй учир явж болохгүй шүү дээ. 

"Эмээ, намайг авч гарах юм уу?" Вэ Ши том нүдээ анивчин, эмээ рүүгээ харна.

"Аав ээж хоёр нь авч гарна" Ван эмгэн тэдэн рүү заахад тэд гайхаж орхилоо. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now