57. Надад итгэх үү?

14.3K 1.3K 109
                                    

-Гэгээ-

"Одоо миний ээлж" Жэксон Сури руу хараад "Чи надад сайн юм уу?"

Суригийн царай гэрэлтээд, эргэлзээгээр дүүрэн боллоо. Тэрээр толгой дохихыг хүссэн ч бас толгой сэгсрэхийг ч хүсэж байв. Гэхдээ тэмцсээр эцэст нь толгой дохив. "Тийм ээ тэгээд л би энэ бүгдийг хийсэн гэхдээ тэр үед тэнэг байж"

Жэксон чанга гэгч нь инээн "Чи хэзээ ч толинд харж байгаагүй юу? Чи өөрийгөө ямар харагдаггийг мэдэх үү? Чи надад сайн байх ямар эрх байгаа юм?" 

"Ван Жэксон..." Сури ч бас бардам зантай хүн, муухай санагдаад тэдний өмнө ингэж суугаадаа тэвчиж чадсангүй. "Битгий хүмүүсийг дээрхлэж бай. Ван Жэксон би чамайг сохор эсвэл Сураны юунд сайн болсныг чинь мэдэхгүй юм. Тэрэнд сайхан зүйл байдаг гэж бодоо юу? Одоо чи түүний хамгаалж, халамжлаал гэхдээ зүрхэнд чи байдаг эсэхийг мэдэх юм уу? Тэр Марк Туантай найман жил хамт байсан. Миний аавын хүслээр биш. Вэ Шиг эдгэхээр чамаас сална гэсэн нь Суран. Тэгээд Марктай хамт байна" 

"Энэ бол Суран бид хоёрын асуудал. Чи хэзээнээс бидний асуудалд ордог болчихоов?" хэмээн Жэксон дуугарлаа.

Суран босоод хүрмээ өмсөн эд зүйлсээ аваад Жэксон руу хараад "Явцгаая" 

Үнэндээ тэдний хэн нь ч Суригийн ярьсан зүйлэнд анхаарлаа хандуулсангүй. Жэксон толгой дохиод төлбөрөө төлөөд Сураны мөрөөр тэврээд гаран явлаа. Гэхдээ тэдний хэн нь ч мөн эргэж харсангүй. 

Тэдний машиндаа ирэн суугаад Сураныг бүсээ зүүхэд гэнэт дулаан, том цээж нь тэврэн авлаа. Жэксон нэг гараараа биеийг нь тэвэрч, нөгөө гараараа толгойных нь араар тэврэх аж.

Суран гайхан "Яасан бэ?"

Жэксон юу ч хэлэхгүй, зүгээр л тэврэх аж. 

Суран Суригийн хэлсэн үгийг санан "Марк бид хоёрын тухай хэлсэн үгийг нь битгий тоогоорой. Би Маркыг багаасаа мэднэ, миний зүрхэнд тэр миний найз. Чи үргэлж түүнийг ярьж асуудал болгодог. Надад итгэж болдоггүй юм уу?"

Жэксон хацран дээр нь үнсэх ч тэврэлтээ тавьсангүй. "Би Марк та хоёрын асуудлыг тоогоогүй ч нэг үг нь бодогдоод байна"

Суран дахиад л гайхан "Юу?"

Жэксон эцэст нь тэврэхээ болин, гэрэлтсэн нүд рүү нь хараад "Сури аавын чинь хүслээр чамайг надтай байгаа гэж хэлсэн" тэгээд хэсэг дуугүй бодон "Тэр жил чи..."

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now