36. Буцаад яв

15.1K 1.4K 134
                                    

-Гэгээ-

Бай Зи Рүй яарахгүйхэн шиг гал тогоо орж сүүгээ аягалаад эргэн өрөөндөө орж ирэхэд Жэксон нөтебүүкийг нь асаагаад Wechat-г нь уншиж байх нь тэр. Сандран, нүүр нь цонхийж гараа барьж байсан аягатай сүүгээ алдаж орхилоо.

Эцэст нь ухаан ороод хагарсан шилээ авах бус шууд л Жэксон рүү гүйж Wechat унтраалаа. 

"Жэксон, яагаад нөтебүүкийг минь хэрэглэж байгаа юм?" 

Жэксон хойш сандлаа налан, нүдээ онийлгон түүн рүү хараад "Их сандарч байх чинь?"

"Үгүй ээ..."

Жэксон газар хагарсан шил рүү заан "Аяга хүртэл алдаж хагалж байж сандраагүй гэж үү? Нөте дээрээ ямар нэгэн зүйл нуучихаад намайг харчих вий гэж айгаа юу?"

Зи Рүй ширээ, Жэксон хоёрын дунд зогсоод тайвнаар инээмсэглэн "Би хэзээ нууцтай болчихсон гэж? Чи миний бүх нууцийг мэднэ шүү дээ. Би чамайг нуух боломжгүй Жэксон"

Тэрээр Жэксоны хүрмийг тайлах гэсээр "Усанд ороогүй биз дээ? Чи эхлээд усанд ор, би чамд хувцас шүдний сойз бэлдчихье. Би чамайг ирэх бүртээ хэрэглэнэ гээд бүх зүйлийг бэлдчихсэн....Явж усанд ор за юу? Би чамайг гадаа хүлээж байя"

Зи Рүй зулбаснаас хойш үнэхээр удсан болохоор өнөө орой Жэксон үлдэнэ гэж боджээ. Мэдээж тэр энэ боломжийг атгаж, харилцаагаа өмнөх шигээ байлгахыг хүссэн юм. 

Жэксон түүнийг үгийг сонсохгүй, муухай харахад Зи Рүйд нэг л хүйтэн хөндий санагдана. "Жэксон, яагаад ингэж хараад байгаа юм? Миний нүүрэнд юм болчихож уу?"

"Чи Ли гэдэг хүнийг таних уу?"

"Ли..." Зи Рүйгийн зүрх далай шиг давалгаалж байсан ч зүгээр мэт жүжиглэн "Алдартай сурвалжлагч биз дээ? Feng Bao энтертаймэнтэд ажилладаг биш билүү? Мэдээж, би мэднэ. Дөрвөн жилийн өмнө намайг урлагт байхад намайг дагадаг байсан. Урлагийн ертөнцөд түүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй шүү дээ....маш олон мэдээ гаргадаг хүн"

"Тийм ээ, энэ удаа Сураны мэдээг нэмээд"

Зи Рүйгийн хоолой өмнөх шигээ тайван байх агаад юу ч болоогүй мэт царайлан "Би Сураны талаарх мэдээг сонссон. Гэр бүл чинь яаж байна? Эмээ чинь? Тэдэнд нөлөөлсөн үү?"

Жэксон яг энэ мөчид инээмсэглэлээ.

Зи Рүй юу түүнийг инээмсэглүүлсэнийг мэдэхгүй ч сандран "Жэксон..яасан бэ?"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now