89. Зөөгч залуу

4K 902 258
                                    




"Хуа дарга намайг оролдсон өдөр би чам руу залгаад, намайг ирээд аваач гэсэн  ч чи ирээгүй. Би чамайг үнэхээр үзэн ядсан. Чамайг, Сураныг үзэн ядсан учраас тэр дугаар руу залгаж, түүнд туслах болно гэдгээ амласан..."

"Тэр хүн чамд эм өгсөн үү?"

Бай Зи Рүй толгойгоо дохин "Тийм ээ. Тэр яаж хэрэглэхийг надад зааж өгөөд би Чэн Жинд өгсөн. Сураны хоолонд хийчих гэж хэлсэн ч ямар ч боломж байгаагүй. Сүүлд Ван эмээ Пэй Цинийг ажилд авахад бид тэр боломжийг ашигласан юм... Би тэр хүнтэй байнга холбоотой байсан. Эрэгтэй хүний хоолой байсан. Гэхдээ дуугаа өөрчилсөн байсан болохоор хэн гэдгийг нь мэдээгүй. Би хэн гэдгийг нь үнэхээр мэдэхгүй"

Ван Жэксон хэсэг чимээгүй байж байснаа "Өмнө нь чиний алдар нэр унахад чи гамшгийн бүс рүү мөнгө хандивлаж, нэр хүнд чинь өссөн. Тэр үед чамд Хуа дарга тусалсан уу? Эсвэл тэр хүн үү?"

Бай Зи Рүй ахин худал хэлж чадахгүйгээ ойлголоо. Түүнд хэн ч туслахгүй болохоор үнэнээ хэлэхээс өөр аргагүй.

"Хуа дарга биш ээ, тэр хүн..."

"Тэгвэл чамд тусалсан хүн чадварлаг нэгэн бололтой..." Ван Жэксон буйдан налан, удаанаар хэлэв.

Бай Зи Рүй толгойгоо сэгсрээд "Магадгүй ээ, гэхдээ би тэдний хэн болохыг мэдэхгүй шүү дээ"

"Худлаа яриагүй биз дээ?"

"Тангараглаж байна. Миний хэлсэн бүхэн үнэн."

"Чи яаж тэр эмийг авсан юм? Тэр чамд яаж өгсөн юм бэ?"

"Тэр надтай уулзахаар цаг товлосон. Хэлсэн газар нь очиход тэр байгаагүй, харин зөөгч надад ууттай зүйл өгсөн."

"Хэзээ, хаана юм?"

Бай Зи Рүй санахыг сайтар хичээн "Би бичээд өгье"

Тан Зичү цаас бал авчран, Зи Рүйгийн урд тавилаа. Бай Зи Рүй цаасан дээр бичээд, Жэксоны урд тавиад "Миний мэдэж байгаа зүйл ердөө л энэ. Би явж болох уу?"

Ван Жэксон цаас руу ширтсээр "Хэсэг хугацаанд чи явж болохгүй ээ. Асуудал шийдэгдсэний дараа явж болно"

"Ван Жэксон, чи ингэж болохгүй. Чи надад амласан биз дээ?"

"Би чамайг хэзээ явж болох талаар амлалт өгсөн билүү?"

"Гэхдээ чи миний байгаа байдлыг мэдэж байгаа биз дээ? Энд үлдвэл би тэр чигтээ галзуурах байх. Хэрвээ намайг үлдээмээр байвал тайван газар амьдруулж өгөөч"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now