58. Шимсэн мөр

15.4K 1.2K 66
                                    

-Гэгээ-

Сураныг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Жэксон орон дээр суун, ямар нэгэн зүйлийг нухацтай гэгч нь харна. Мөрөн дээр нь одоо ч алчуур тохсон байх агаад үсээ ч хатаахгүй, суужээ.

Суран дөхөж очин "Юу хараад байгаа юм?" 

Жэксон толгойгоо өргөн цаасаа савчуулан "Чиний жирэмсний үзлэг"

"Ойлгож байгаа юм уу?" Суран мөрөн дээр нь байх алчуурыг аваад "Харахаа болио, үсээ хатаа"

Жэксон алчуураа аваад Суран луу харан "Суран, бидний охин хоёр сартай биз дээ?"

Суран толгой дохиод "Чи яаж охин гэдгийг нь мэдэж байгаа юм? Хүү ч байж болно" 

"Зөн совин татаад байна. Гэдсэн дэх хүүхэд охин. Надад итгэ"

Суран эмэгтэйчүүд зөнтэй байдаг гэдэг шүү дээ. Ван Жэксонд зөн совин байж болох уу? 

"Хурдан үсээ хатаа" Суран дахиж үүний талаар түүнтэй ярилцахыг хүссэнгүй. Сураныг жирэмсэн гэдгийг мэдсэнээс хойш охин гэдэгт итгээд байгаа юм. Дөрвөн сартай болоход л хүйс нь мэдэгдэнэ шүү дээ, одоо хэлэхэд эрт байна. 

Жэксон огт хөдлөхгүй, Суран луу харсаар "Одоо хоёр сартай юм чинь дахиад нэг сар байна..." 

Эхэндээ Суран юу яриад байгааг нь ойлгосонгүй тэгээд сайн бодсоны эцэст ойлголоо. Тэгээд алчуур нүүр лүү нь шидээд "Чи яагаад үргэлж ийм юм бодож байдаг юм?" 

Жэксон алчуураа доош буулган хөмсгөө зангидаад "Тэгээд би яах юм? Чи надад туслахгүй юм тэгээд үнэхээр олон сар намайг өөрийгөө барь гээ юу? Тэгээд миний доодох хугарчих вий гэхээс айхгүй байна уу? Тэгээд чи дараа нь хэрэглэж чадахгүй..."

"Дахиж битгий дуугараарай!!" Сураны царай улайж орхилоо. 

"Би үнэн зүйл хэлсэн" Жэксон гарыг нь татаад илэн "Суран, надад туслаач дээ"

"Үгүй ээ" Суран шударгаар хариулаад "Өөрийгөө аргал"

"Надад туслаач дээ гуйя" 

"Үсээ хатаагаад хурдан унт. Дахиж тэр талаар битгий бодоорой за юу? Хэн чамайг үргэлж тийм зүйл бодоод бай гэсэн юм?" Суран гараа татаж аваад инээмсэглэлээ.

"Чиний буруу биш үү? Чи миний өмнө зогсоод юу ч хийхгүй байсан ч намайг хариу үйлдэл хийж чадна гэдгийг мэдэх үү?"

Сураны чих үнэхээр халуу дүүгэх шиг болж "Тэгээд миний буруу болчихлоо. Маргаашнаас тус тусдаа өрөөнд унтацгаая? Чиний зочны өрөөнд унт тэгвэл намайг харахгүй бас юу ч бодохгүй" 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now