8. Ээжийг авар

14.3K 1.2K 91
                                    

-Гэгээ-

"Ран Ран, Жэксон одоо ч завгүй байгаа юм уу? Яагаад ирэхгүй байгаа юм бэ?" хэмээн Сураны хойд эцэг дахин утасдан асуулаа. 

"Би удахгүй очлоо" Жэксон түүнд яаж хандсан тухай бодох төдийд сэтгэл нь түгшиж мөн өвдөж байлаа. Тэр Жэксон дагуулж ирээгүй болохоор хойд эцэг нь түүнд яаж хандахыг мэдэхгүй юм. Гэхдээ очмооргүй байгаа ч Вэ Ши тэнд байгаа шүү дээ. 

Су гэрийн харшид ирэхэд ээж, хойд эцэг нь зочны өрөөнд хүлээж байх агаад Вэ Ши ээжийгээ хараад гүйж ирэн "Та ирчихлээ ээжээ"

Хойд эцэг нь буйдангаас босож ирэн "Яагаад ганцаараа байгаа юм? Жэксон яасан?" 

Суран хүүгээ тэврээд "Ирээгүй ээ"

"Юу болсон юм? Би чамд Жэксоныг авчир гэж хэлээгүй билүү? Яагаад хүний үгэнд ордоггүй юм?" 

Дээд давхрын шатнаас хүйтэн, ёжлосон хоолой гарлаа. "Ааваа, хэзээ наадах чинь таны үгийг сонсдог байлаа даа"

Суран дээшээ харвал түүний хойд эгч Суми бууж ирж яваа харагдана. "Анхнаасаа л нөхрийгөө дагуулж ирэх бодолтой байгаагүй юм шиг байна, хоолоо идэцгээе"

"Чи хүрээд ир" хэмээн хойд эцэг нь Сураныг дээд давхар луу дуудлаа. Тэрээр үнэхээр дээд давхар луу гарахыг хүсэхгүй мөн хойд эцгийгээ Жэксоныг дуудаад байгаа нь лав сайн зүйл биш гэдгийг мэдэж байв. Гэхдээ ээж нь Суранаас нь хүүг нь аваад "Дээшээ гар"

Суран юу ч хэлэхгүй дээшээ гаран, өрөөнд орж ирэхэд хойд эцэг нь аль хэдийн буйдан дээр суужээ. "Ааваа"

"Ран Ран, суу надад чамд хэлэх зүйл байна" Суран тэр хэлэх зүйл нь Жэксонтой холбоотой гэдгийг мэдэж байлаа. 

"Юу болсон юм ааваа?"

"Чи нэг зүйл дээр надад туслах хэрэгтэй байна..."

Суран чимээгүй суух агаад анхнаасаа хойд эцэг нь Ван гэр бүлээс мөнгө авах гэж түүнийг Жэксонтой гэрлүүлсэн билээ. Тэрээр өөрийн том охиноо ашиглах дургүй, тэгэхээр мэдээж Сураныг ашиглана шүү дээ.

"Аав нь нэг том төсөл хийх гэж байгаа юм тэгтэл хөрөнгө байхгүй болчихоод бас банк ч мөнгө зээлэхгүй гэсэн тэгээд..."

Тэгэхээр энэ Жэксоныг ирүүлэх гээд байсан шалтгаан байх нь. 

"Тэгээд та Жэксоноос мөнгө зээлээч гэж асуух гээд байгаа юм уу?" 

Хойд эцэг нь дууд толгой дохин "Ран Ран, чи надад туслана биз дээ?"

"Ааваа, уучлаарай. Би танд туслаж чадахгүй нь ээ"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now