БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"

Beginne am Anfang
                                    

Нэг нэгээр алхсаар хаалганыхаа урд ирэн бариулаас нь атгаад бараг л нүдээ аних шахуу байж тэр нэгэн дүүрэн дурсамжтай өрөөгөө онгойлгон харлаа. Дотроос нь дулаахан агаар мэдрэгдэх ба харанхуй байсан учраас юу ч харагдахгүй байх нь нэг л эвгүй. Тиймээс арай гэж гэрлийн унтраагуур олон дарах мөчид гэрэл гэнэт асахад би нүдэндээ ч итгэсэнгүй.

'Энэ миний өрөө биш байна' гэх бодол хамгийн түрүүнд бодогдлоо. Гэрэл зөвхөн таазны голд биш таазыг тойрон асах ба өрөөнд минь миний таних ганц ч тавилга байсангүй. Бүх юмыг тэд хураажээ.

Хаалга онгойлгон ороход өөдөөс минь ор минь угтаж авдаг байсан бол миний орыг нэг талын ханаруу нь шахаж хөнжил дэвсгэрийг солин цав цагаан болгон цагаан өнгийн шинэ хувцасны шүүгээг хаалганы хажууд байрлуулж орны нөгөө талын ханан дээр нисэж буй шувуудыг хичээлийн ширээний дээр байрлуулжээ. Хичээлийн ширээн дээр зөвхөн ширээний гэрэл болон нөүтбүүк тавьсан байх ба хажууд нь жижиг хогийн сав тавьсан байлаа. Юм бүгд шинэ байв.

Яг л би шинэ гэрт нүүж ирэн шинэхэн тохижуулсан өрөөнд орж ирж байгаа мэт. Ханыг цагаан ягаан өнгөөр будаж орны хажууд л зөвхөн үстэй цагаан хивс тавин тольтой ширээг хаалганы зүүн талын жоохон цаах нь талд булантайгаа нийлүүлэн тавьжээ.

Намайг өрөөнийхөө үүдэн дээр алмайран зогсож байхад ээж аав аль хэдийнээ ард ирсэн намайг хэзээ орохыг хүлээж буй мэт зогссоор байлаа. Зөөлхнөөр шинэ өрөөрүүгээ алхахад тэд ч бас даган алхана. Гэнэт араас

" За ямар байна даа " хэмээн бахдалтай хоолойгоор хэлэх аав асуув. Би эхлээд тэдэнрүү хэсэг харснаа юу ч  хэлэлгүй орон дээр очин сууж маш аярхнаар

" Зүгээр " гэж хэллээ. Би хичнээн уйлах эсвэл баярлах гэж оролдсон ч миний тэр сэтгэл хөдлөлүүдийг хэн нэгэн хулгайлсан мэт гарч ирэхээ больжээ.

Цонхны тавцан дээр сарнай ургуулж буй саваа тавьсан байх ба цонхны хөшиг хүртэл бусад тавилгаа даган өөрчлөгджээ. Энэ өрөөнд дурсамж гээд байх юу ч үлдээгүй байлаа. Бүр ганц ч.

Ээж миний хажууд ирэн сууж гарнаас минь атгаад

" Зүгээр ээ Кристина бүх юм зүгээр болно " гэлээ. Тэгснээ ээж цаанаасаа нэгэн савтай зүйл гаргаж ирээд надруу сарвайснаа

"Буцаад ирж байгаад чинь талархсан ээж аав хоёрын чинь бэлэг " гээд худлаа ч гэлээ инээмсэглэлээ. Гар минь салганаж үг ч дуугарах тэнхэлгүй болоход намайг анзаарсан ээж өөрөө савыг онгойлгоод дотроос нь маш олон зураг гаргаж ирэн өвдгөн дээр минь тавиад нэгэн жижиг савнаас зүүлт бололтой зүйл гаргаж ирээд хүзүүнд минь зүүж өгөв.

Зүүлтийг баруун гараараа тэмтэрвэл зүүд тайлагч байлаа.
Зүүд тайлагч чамайг муу зүүднээс сэргийлж сайхан зүүд зүүдлэхэд чинь тусална гэлээ. Хоолойгоо би салгалуулан байж арайхийн

"Баярлал..аа " гэж хэлэв. Ээж минь духыг минь үнсээд

" Зүгээр дээ " хэмээн дулаахан инээмсэглэлээр надруу мишээгээд аавтай хамт өрөөнөөс гарч одлоо.

Өрөө дахин чимээгүй болох үед
Би өвдгөн дээрх зургуудыг дэлгэн харахад миний зүрхийг минь том хутга зүсэх шиг мэдрэмж төрлөө.

Энэ зурагнууд бол зүгээр л нэг жирийн зурагнууд биш харин бүр тэр бид хоёрын зурагнууд байв. Хамгийн анхны зураг бол Крис бид хоёрын анхны зугаалгын зураг байх ба миний хуучин өрөөний минь ч гэсэн зурагнууд байлаа.

Өөрийн эрхгүй зүрх хүчтэй цохилж цохилох болгондоо өвдөж гэдсэнд минь эрвээхэйнүүд нисэх шиг мэдрэмжүүд тасралтгүй мэдрэгдэж эхлэв. Хоолой зангирч уйлах ч биш инээх ч биш болон зурагнуудыг эргүүлэн үзсээр л байлаа.

Гэтэл хамгийн сүүлчийн зурган дээр ирэн яг харах гэтэл нэг юм өрөөний шил хагалан орж ирлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt